EN MN

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХҮРТЭЭМЖ, ЧАНАР, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ

 

ТӨСЛИЙН НЭР:

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХҮРТЭЭМЖ, ЧАНАР, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ

 Салбар: Харилцаа холбоо, мэдээллийн технологи

Ерөнхий мэдээлэл

 Байршил

  1. Үндэсний радио долгионы хяналт, хамгаалалтын системийг Улаанбаатар хот, Баянхонгор, Сүхбаатараймаг, Замын үүд, Алтанбулаг боомтод суурилуулна.
  2. Монгол Улсын шилэн кабелийн сүлжээнд холбогдоогүй байгаа 28 сумаас 25 сумыг шилэн кабелийн сүлжээнд холбох

 Үйл ажиллагааны чиглэл,  зорилго

Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах

 Үйлдвэрлэх бүтээгдэхүүн,  хүчин чадал

  1. Төрийн өмч, байгалийн хязгаарлагдмал нөөц болох Монгол Улсын Үндэсний радио долгионыг хянаж, хамгаалах, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн сорилт, туршилт, баталгаажуулалт хийх
  2. Монгол Улсын шилэн кабелийн үндсэн сүлжээнд холбогдоогүй сумд, хилийн боомтуудыг холбох төр хувийн хэвшлийн үйлчилгээг чанартай хүргэх, тоон хуваагдлыг арилгах, үндсэн сүлжээний найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах

 Зах зээлийн судалгаа,  зорилтот зах зээл

  1. Монгол улсын төрийн өмч болох радио долгионыг улсын хэмжээнд удирдах, хянах болон харилцаа холбооны тоног төхөөрөмжийг  баталгаажуулах лаборатори байгуулахад шаардагдах хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн нарийвчилсан судалгааг бусад орнуудын ижил төрлийн системд хийгдсэн хөрөнгө оруулалтуудын харьцуулалт мөн манай орны радио давтамж ашиглагчдын тоо, нягтрал, харилцан нөлөөллийн магадлалын өсөлт, нутаг дэвсгэрийн хэмжээ зэргийг харгалзан тооцсон ба Дэлхийн банкны энэ чиглэлийн туршлагатай зөвлөх Эдварт Фареллтай хамтран 2013 оны 6 дугаар сарын 21-нээс 2014 оны 12 дугаар сарын 31-ний хооронд хийсэн.
  2. Монгол Улсын шилэн кабелийн сүлжээнд холбогдоогүй байгаа 28 сумаас 25 сумыг шилэн кабелийн сүлжээнд холбоно. Шинээр сүлжээнд холбогдсон сумдад 80Мбит/сек, хилийн боомтуудад 10Мбит/сек урсгал түрээслүүлэхээр төлөвлөж байна. Тус сумд, хилийн боомтуудаас зээлийг төлж дуусгах 15 жилийн хугацаанд нийтдээ 30.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх тооцоо гарч байна.

 Хэрэгжүүлэх хугацаа

 Гурван (3) жил          

 Төслийн явц

 ТЭЗҮ хийгдсэн, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтийг  Монгол Улсын Сангийн яаманд хүргүүлсэн.

 Бизнесийн стратеги болон  төсөл хэрэгжүүлэх  төлөвлөгөө

 БНХАУ болон Монгол улсын засгийн газрын хооронд байгуулагдсан  зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд батлагдсан төлөвлөгөөний дагуу  хэрэгжинэ.

 Хууль, эрх зүйн орчин

 Дараах хууль зүйн актуудын хүрээнд хэрэгжинэ. Үүнд:
1. Харилцаа холбооны тухай хууль

2. Радио долгионы тухай хууль

3. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

 Санхүүжилтийн хэлбэр

Хөнгөлөлттэй зээл тусламж

 Шаардагдах хөрөнгө  оруулалт

 Хорин хоёр сая далан есен мянга (22,079,000) ам.доллар

 Эргэн төлөгдөх хугацаа

 20 жил

 Хөрөнгө оруулалтад ноогдох  ашиг

  1. Төслийг хэрэгжүүлснээр Монгол улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэнд, нийгмийн хэв журмыг сахиулах тусгай хэрэглээний давтамжуудыг байнгын хяналтад оруулан хууль ёсны радио давтамж ашиглагчдын бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хууль бусаар радио давтамж ашиглагчид, стандартын бус хүний эрүүл мэндэд хортой радио төхөөрөмж нийлүүлэгчдийг таслан зогсооно.
  2. Сумд өндөр хурдны шилэн кабелд холбогдсоноор худалдаа эрхлэх ажиллагаа хялбар, ойлгомжтой болж, шаардлагатай зөвшөөрөл, лицензийг нэг хандалтаар, нэг дороос авах боломж бий болно. Гадаад худалдаа эрхлэхэд зарцуулах цаг хугацаа, зардал багасч,  худалдааны эргэлт нэмэгдэн, өрсөлдөх чадвар сайжирна. Гааль, татварын мэдээллийн систем харилцан уялдаатай ажилладаг болсноор бодит мэдээллийг хугацаа алдалгүй авах боломж бүрдэж, нэгдсэн мэдээллийн системтэй болно.

Холбогдох хаяг

 Хэрэгжүүлэгч байгууллага:

 Харилцаа холбооны зохицуулах хороо
 Хаяг: Метро бизнес төв, 5 давхар
          Сүхбаатарын гудамж-13
          Сүхбаатар дүүрэг
           Улаанбаатар 14201

 Хариуцах хүний овог нэр  албан тушаал, утас, цахим  шуудан, хаяг:

 Нэр: С.Адъяасүрэн
 Албан тушаал: Дарга

 Байгууллага: Харилцаа холбооны зохицуулах хороо
 Утас /ажил/: 327720, И-мэйл: info@crc.gov.mn;