EN MN

Хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүд

УЛААНБААТАРЫН ДУЛААНЫ IV ЦАХИЛГААН СТАНЦЫН ТУРБИНГЕНЕРАТОРЫГ (№1-4) ШИНЭЧЛЭХ ТӨСӨЛ

 ТӨСЛИЙН НЭР: Улаанбаатарын дулааны IV цахилгаан станцын турбингенераторыг (№1-4) шинэчлэх төсөл

 Салбар: Эрчим хүч

 Байршил

 Улаанбаатар хот

 Үйл ажиллагааны  чиглэл, зорилго 

 Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний  хэрэглээг хангах, Улаанбаатар хотын дулаан хангамжийг  сайжруулах

 Үйлдвэрлэх  бүтээгдэхүүн, хүчин  чадал

 “Дулааны цахилгаан станц-4”-ын турбингенераторууд  шинэчлэх, станцын суурилагдсан хүчин чадлыг 89 МВт-аар  нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 584.7 сая  кВт.ц, дулаан эрчим хүчний үйлдвэрлэл 946.0 мян.Гкал.

 Зах зээлийн судалгаа,  зорилтот зах зээл

 Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний  хэрэглээг хангах, Улаанбаатар хотын дулаан хангамжийг  сайжруулах

 Хэрэгжүүлэх хугацаа

 Төслийн санхүүжилт шийдэгдэж барилга угсралтын ажил  эхэлснээс хойш 1.5 жил

 Төслийн явц

 Бэлтгэл ажил хангагдсан, хөрөнгийн эх үүсвэрийг  шийдвэрлэх ажил явагдаж байна.

 Бизнесийн стратеги  болон төсөл  хэрэгжүүлэх  төлөвлөгөө

 Төслийн суурь судалгаа болон хөрөнгө оруулалтын тооцоо,  зураг төсөв хийгдсэн. Хөрөнгийн эх үүсвэр шийдэгдсэн  тохиолдолд шууд хэрэгжүүлэх боломжтой төсөл.

 Хууль эрх зүйн орчин 

 Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030,  Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт  бичиг, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 01 дүгээр тогтоол

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

 Санхүүжилтийн хэлбэр

 Гадаад зээл

 Шаардлагатай хөрөнгө  оруулалт

 95.3 сая ам доллар

 Хөрөнгө оруулалтанд  ноогдох ашиг

 

Холбогдох хаяг

 Хэрэгжүүлэгч  байгууллага

 Эрчим хүчний яам

 Хариуцах хүчний овог  нэр албан тушаал,  утас, цахим шуудан,  хаяг

 ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн  Н.Ууганчимэг, мэргэжилтэн Б.Алтандуулга +976-62263056,

 uuganchimeg@energy.gov.mn, altanduulga@energy.gov.mn

 Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн  өргөн чөлөө, Засгийн газрын 14-р байр