EN MN

Төсөл хөтөлбөрүүд

УЛААНБААТАРЫН ДУЛААНЫ III ДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН СУУРИЛАГДСАН ХҮЧИН ЧАДЛЫГ 250 МВТ-ААР НЭМЭГДҮҮЛЭХ

ТӨСЛИЙН НЭР: УЛААНБААТАРЫН ДУЛААНЫ III ДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН СУУРИЛАГДСАН ХҮЧИН ЧАДЛЫГ 250 МВТ-ААР НЭМЭГДҮҮЛЭХ

Салбар: Эрчим хүч

Ерөнхий мэдээлэл

Байршил

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,

Үйл ажиллагааны чиглэл, зорилго

“Дулааны III цахилгаан станц”-ыг шинэчилж, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах, тасралтгүй, найдвартай ажиллах, байгаль орчинд ээлтэй, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болгох.

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал

Цахилгаанаар -250 МВт,

Усаар түгээх дулаан -400 Гкал/ц-аас багагүй,

Үйлдвэрт түгээх уур – 50 т/ц-аас багагүй.

Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл

Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах, Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах

Хэрэгжүүлэх хугацаа

Төслийн санхүүжилт шийдэгдэж барилга угсралтын ажил эхэлснээс хойш 3,5 жил

Төслийн явц

Бэлтгэл ажил хангагдсан, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх ажил явагдаж байна.

Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

Төслийн суурь судалгаа болон хөрөнгө оруулалтын тооцоо хийгдсэн. Хөрөнгийн эх үүсвэр шийдэгдсэн тохиолдолд түлхүүр гардуулах нөхцөлөөр хэрэгжүүлэх боломжтой төсөл

Хууль эрх зүйн орчин

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийн сэргээх хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 01 дүгээр тогтоол

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

Санхүүжилтийн хэлбэр

Гадаад зээл

Шаардагдах хөрөнгө оруулалт

415 сая ам.доллар

Эргэн төлөгдөх хугацаа

 

Хөрөнгө оруулалтанд ноогдох ашиг

 

Холбогдох хаяг

Хэрэгжүүлэгч байгууллага:

Эрчим хүчний яам

Хариуцах хүний овог нэр албан тушаал, утас, цахим шуудан, хаяг:

ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, enkhtaivan@energy.gov.mn, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Ерэн-Өлзий, yerenulzii@energy.gov.mn, Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ё.Энхтуяа, enkhtuya@energy.gov.mn

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 14-р байр