EN MN

Төсөл хөтөлбөрүүд

ТЭЛМЭНИЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ

ТӨСЛИЙН НЭР: ТЭЛМЭНИЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ

 Салбар: Эрчим хүч

Ерөнхий мэдээлэл

Байршил

Завхан аймаг, Тэлмэн сумын нутагт

Үйл ажиллагааны чиглэл, зорилго

Алтай-Улиастайн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хэрэглээг хангах, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал

100 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 550 сая кВт.ц,

Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл

Алтай-Улиастайн эрчим хүчний системийн аж ахуй, айл өрх, боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах,

Хэрэгжүүлэх хугацаа

Төслийн санхүүжилт шийдэгдэж барилга угсралтын ажил эхэлснээс хойш 4 жил

Төслийн явц

Бэлтгэл ажил хангагдсан, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх ажил явагдаж байна.

Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

Төслийн суурь судалгаа болон хөрөнгө оруулалтын тооцоо хийгдсэн. Хөрөнгийн эх үүсвэр шийдэгдсэн тохиолдолд шууд хэрэгжүүлэх боломжтой төсөл

Хууль эрх зүйн орчин

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийн сэргээх хөтөлбөр,

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

Санхүүжилтийн хэлбэр

Гадаад зээл

Шаардагдах хөрөнгө оруулалт

180 сая ам.доллар

Эргэн төлөгдөх хугацаа

 

Хөрөнгө оруулалтанд ноогдох ашиг

 

Холбогдох хаяг

Хэрэгжүүлэгч байгууллага:

Эрчим хүчний яам

Хариуцах хүний овог нэр албан тушаал, утас, цахим шуудан, хаяг:

ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, enkhtaivan@energy.gov.mn, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Ерэн-Өлзий, yerenulzii@energy.gov.mn, Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ё.Энхтуяа, enkhtuya@energy.gov.mn

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 14-р байр