EN MN

Төсөл хөтөлбөрүүд

БАГАНУУР-ЧОЙРЫН 220 КВ-ЫН 2 ХЭЛХЭЭТ 178 КМ ЦДАШ, ДЭД СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ

ТӨСЛИЙН НЭР: БАГАНУУР-ЧОЙРЫН 220 КВ-ЫН 2 ХЭЛХЭЭТ 178 КМ ЦДАШ, ДЭД СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ

Салбар: Эрчим хүч

Ерөнхий мэдээлэл

Байршил

Төв, Хэнтий, Говьсүмбэр аймгуудын нутаг дэвсгэр

Үйл ажиллагааны чиглэл, зорилго

Зүүн өмнөд бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хэрэглээ, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн паркуудыг найдвартай эрчим хүчээр хангах

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал

220 кВ-ын “Багануур” дэд станцаас “Чойр” дэд станц хүртэл 220 кВ-ын 2 хэлхээт 178 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Багануур дэд станцыг өргөтгөх, цахилгаан эрчим хүч дамжуулах чадал 100 МВт, цахилгаан эрчим хүчний жилийн дамжуулалт 700 сая кВт.ц,

Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл

Зүүн өмнөд бүсийн уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн паркуудыг цахилгаан эрчим хүчээр хангах

Хэрэгжүүлэх хугацаа

Төслийн санхүүжилт шийдэгдэж барилга угсралтын ажил эхэлснээс хойш 2 жил

Төслийн явц

Бэлтгэл ажил хангагдсан, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх ажил явагдаж байна.

Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

Төслийн суурь судалгаа болон хөрөнгө оруулалтын тооцоо, зураг төсөв хийгдсэн. Хөрөнгийн эх үүсвэр шийдэгдсэн тохиолдолд шууд хэрэгжүүлэх боломжтой төсөл

Хууль эрх зүйн орчин

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийн сэргээх хөтөлбөр, Засгийн газрын 2016 оны 180 дугаар тогтоол

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

Санхүүжилтийн хэлбэр

Гадаад зээл

Шаардагдах хөрөнгө оруулалт

36,1 сая ам.доллар

Эргэн төлөгдөх хугацаа

 

Хөрөнгө оруулалтанд ноогдох ашиг

 

Холбогдох хаяг

Хэрэгжүүлэгч байгууллага:

Эрчим хүчний яам

Хариуцах хүний овог нэр албан тушаал, утас, цахим шуудан, хаяг:

ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Алтандуулга altanduulga@energy.gov.mn, +976-62263056

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 14-р байр