EN MN

Төсөл хөтөлбөрүүд

УЛААНБААТАР-УЛИАСТАЙН ЧИГЛЭЛИЙН 400 КВ-ЫН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦ БАРИХ

ТӨСЛИЙН НЭР: УЛААНБААТАР-УЛИАСТАЙН ЧИГЛЭЛИЙН 400 КВ-ЫН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦ БАРИХ

Салбар: Эрчим хүч

Ерөнхий мэдээлэл

Байршил

Улаанбаатар, Төв, Булган, Завхан аймгуудын нутаг дэвсгэр

Үйл ажиллагааны чиглэл, зорилго

Монгол улсын эрчим хүчний нэгдсэн систем байгуулах, баруун бүсийн эрчим хүчний системийг төвийн эрчим хүчний системтэй өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбох, бүс нутгийн аль нэг талд байгаа илүүдэл эрчим хүчийг нөгөө талд ашиглах бололцоо олгож хэрэглэгчдийн эрчим хүчний найдвартай байдлыг сайжруулах 400 кВ-ын ЦДАШ барих төслийг хэрэгжүүлэх

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал

Улаанбаатар-Улиастайн чиглэлийн 400 кВ-ын 950 км цахилгаан дамжуулах агаарын шугам, Улаанбаатарт 400 кВ-ын шинэ дэд станц барих, Улиастайд мөн 400 кВ-ын шинэ дэд станц барих, Улаанбаатарт 220 кВ-ын хоёр дэд станц өргөтгөх, цахилгаан эрчим хүч дамжуулах чадал 100 МВт, цахилгаан эрчим хүчний жилийн дамжуулалт 400 сая кВт.ц,

Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл

Төв болон баруун бүсийн уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, аж ахуйн нэгж, айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах

Хэрэгжүүлэх хугацаа

Төслийн санхүүжилт шийдэгдэж барилга угсралтын ажил эхэлснээс хойш 3 жил

Төслийн явц

Хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх ажил явагдаж байна.

Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

Төслийн суурь судалгаа болон хөрөнгө оруулалтын тооцоо хийгдсэн. Хөрөнгийн эх үүсвэр шийдэгдсэн тохиолдолд түлхүүр гардуулах нөхцөлөөр хэрэгжүүлэх боломжтой төсөл

Хууль эрх зүйн орчин

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг,

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

Санхүүжилтийн хэлбэр

Гадаад зээл

Шаардагдах хөрөнгө оруулалт

485,4 сая ам.доллар

Эргэн төлөгдөх хугацаа

 

Хөрөнгө оруулалтанд ноогдох ашиг

 

Холбогдох хаяг

Хэрэгжүүлэгч байгууллага:

Эрчим хүчний яам

Хариуцах хүний овог нэр албан тушаал, утас, цахим шуудан, хаяг:

ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Алтандуулга altanduulga@energy.gov.mn, +976-62263056

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 14-р байр