EN MN

Төсөл хөтөлбөрүүд

САЙНШАНД-ЦАГААНСУВАРГА ЧИГЛЭЛИЙН 220 КВ-ЫН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ БАРИХ

ТӨСЛИЙН НЭР: САЙНШАНД-ЦАГААНСУВАРГА ЧИГЛЭЛИЙН 220 КВ-ЫН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ БАРИХ

Салбар: Эрчим хүч

Ерөнхий мэдээлэл

Байршил

Дорноговь аймгийн нутаг дэвсгэр

Үйл ажиллагааны чиглэл, зорилго

Зүүн өмнөд бүсэд бий болоод байгаа цахилгаан эрчим хүчний хүлээгдэж байгаа хэрэглээ, Монгол улсын аж үйлдвэржилтийг нэмэгдүүлэх зорилгоор тус нутаг дэвсгэрт байгуулагдах аж үйлдвэрүүдийн хэрэглээг Төвийн бүсээс хангах, Замын-Үүд дэх худалдааны чөлөөт бүсийг цахилгаанаар хангах, стратегийн ач холбогдол бүхий орд газруудын цахилгаан хангамжийг сайжруулах үүднээс 220 кВ-ын 2 хэлхээт ЦДАШ барих төслийг хэрэгжүүлэх

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал

220 кВ-ын “Сайншанд” дэд станцаас Цагаансуварга дэд станц хүртэл 220 кВ-ын 2 хэлхээт 200 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих, 220 кВ-ын Цагаансуварга дэд станцыг өргөтгөх, цахилгаан эрчим хүч дамжуулах чадал 100 МВт, цахилгаан эрчим хүчний жилийн дамжуулалт 400 сая кВт.ц,

Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл

Зүүн өмнөд бүсийн уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн паркууд, Замын-Үүд дэх худалдааны чөлөөт бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах

Хэрэгжүүлэх хугацаа

Төслийн санхүүжилт шийдэгдэж барилга угсралтын ажил эхэлснээс хойш 2 жил

Төслийн явц

Хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх ажил явагдаж байна.

Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

Төслийн суурь судалгаа болон хөрөнгө оруулалтын тооцоо,  хийгдсэн. Хөрөнгийн эх үүсвэр шийдэгдсэн тохиолдолд түлхүүр гардуулах нөхцөлөөр хэрэгжүүлэх

Хууль эрх зүйн орчин

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

Санхүүжилтийн хэлбэр

Гадаад зээл

Шаардагдах хөрөнгө оруулалт

39,6 сая ам.доллар

Эргэн төлөгдөх хугацаа

 

Хөрөнгө оруулал-танд ноогдох ашиг

 

Холбогдох хаяг

Хэрэгжүүлэгч байгууллага:

Эрчим хүчний яам

Хариуцах хүний овог нэр албан тушаал, утас, цахим шуудан, хаяг:

ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Алтандуулга altanduulga@energy.gov.mn, +976-62263056

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 14-р байр