EN MN

Төсөл хөтөлбөрүүд

МАНДАЛГОВЬ-АРВАЙХЭЭР ЧИГЛЭЛИЙН 220 КВ-ЫН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦ БАРИХ

ТӨСЛИЙН НЭР: МАНДАЛГОВЬ-АРВАЙХЭЭР ЧИГЛЭЛИЙН 220 КВ-ЫН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦ БАРИХ

Салбар: Эрчим хүч

Ерөнхий мэдээлэл

Байршил

Дундговь, Өвөрхангай аймгуудын нутаг дэвсгэр

Үйл ажиллагааны чиглэл, зорилго

Төвөөс алслагдсан Хангайн бүс, Алтай болон Баруун бүсийн хэрэглэгчдийг Төвийн эрчим хүчний системээс цахилгаан эрчим хүчээр хангах, тухайн бүс нутагт хурдацтай хөгжиж байгаа салбарууд, уул уурхай, бүтээн байгуулалтын ажлуудыг дэмжих, чанартай эрчим хүчээр найдвартай хангах, шинээр ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байгаа цахилгаан эрчим хүчний эх үүсвэрүүдийг төвийн системд холбох, цахилгаан дамжуулах шугамуудын дамжуулах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 220 кВ-ын 2 хэлхээт ЦДАШ барих төслийг хэрэгжүүлэх

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал

220 кВ-ын “Мандалговь” дэд станцаас Арвайхээр дэд станц хүртэл 220 кВ-ын 2 хэлхээт 278 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Арвайхээр дэд станцыг шинэчилж, өргөтгөх, цахилгаан эрчим хүч дамжуулах чадал 100 МВт, цахилгаан эрчим хүчний жилийн дамжуулалт 500 сая кВт.ц,

Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл

Хангайн бүс, Алтай болон Баруун бүсийн хурдацтай хөгжиж байгаа салбарууд, уул уурхай, бүтээн байгуулалтын ажлууд

Хэрэгжүүлэх хугацаа

Төслийн санхүүжилт шийдэгдэж барилга угсралтын ажил эхэлснээс хойш 2 жил

Төслийн явц

Хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх ажил явагдаж байна.

Бизнесийн стратеги болон төсөл хэрэг-жүүлэх төлөвлөгөө

Төслийн суурь судалгаа болон хөрөнгө оруулалтын тооцоо,  хийгдсэн. Хөрөнгийн эх үүсвэр шийдэгдсэн тохиолдолд түлхүүр гардуулах нөхцөлөөр хэрэгжүүлэх

Хууль эрх зүйн орчин

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг,

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

Санхүүжилтийн хэлбэр

Гадаад зээл

Шаардагдах хөрөнгө оруулалт

53,8 сая ам.доллар

Эргэн төлөгдөх хугацаа

 

Хөрөнгө оруулал-танд ноогдох ашиг

 

Холбогдох хаяг

Хэрэгжүүлэгч байгууллага:

Эрчим хүчний яам

Хариуцах хүний овог нэр албан тушаал, утас, цахим шуудан, хаяг:

ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Алтандуулга altanduulga@energy.gov.mn, +976-62263056

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 14-р байр