EN MN

Төсөл хөтөлбөрүүд

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТУРШИЛТ, ХЯНАЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХ

ТӨСЛИЙН НЭР: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТУРШИЛТ, ХЯНАЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХ

Салбар: Автотээвэр

Ерөнхий мэдээлэл

Байршил

 

Монгол Улс

Үйл ажиллагааны чиглэл, зорилго

  • Монгол Улсад олон улсын жишигт нийцсэн туршилт, хяналт, баталгаажуулалтын орчин үеийн лаборатори байгуулах

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал

  • Автотээврийн салбар олон улсын жишигт нийцсэн туршилт, хяналт, баталгаажуулалтын орчин үеийн лабораторитой болсон байна.

Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл

Монгол Улсын тээврийн салбар нь эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий үүргийг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь микро түвшинд хүн амын эдийн засаг, нийгмийн харилцаанд тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангахаас гадна аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өртөг, салбарын үйл ажиллагааны үр ашиг, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанар, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, макро түвшинд үндэсний үйлдвэрлэх баялгийн хэмжээ, хүн амын амьжиргааны түвшин, байгаль экологийн тэнцвэрт байдалд нөлөөлж байна.

Тээврийн бусад төрлүүдтэй харьцуулахад өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд автотээврийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, тээвэрлэлтийн үйл ажиллагааны гүйцэтгэлээс харахад тээврийн төрлүүдээр гүйцэтгэсэн нийт зорчигч тээврийн 98 хувийг, ачаа тээврийн 65 хувийг автотээврийн хэрэгслээр тээвэрлэж байна.

УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичиг эдийн засгийн өсөлтийг хангах зам, тээвэр, логистикийн сүлжээг нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хөгжүүлэх хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхайн салбарт түшиглэсэн тээвэр ложистикийн шинэ төвүүдийг барьж ашиглалтад оруулах, тээврийн шинэ төрлүүдийг нэвтрүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхээр тус тус тусгагдсан.

Монгол Улсын Засгийн газрын 146 дугаар тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний стратеги (2012-2020)”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайжруулна гэсэн зорилго тавигдсан.

“Чанарын баталгааны Үндэсний хөтөлбөр 2020”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны автомашин, түүний эд анги үйлдвэрлэх, худалдаалах, олон улсын стандартыг нутагшуулах, туршилтын тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх чиглэлээр эрх зүйн орчинг шинэчлэх болон 2012-2020 онд зам тээврийн ослоор нас барагсадын тоог 50 хүртэлх хувиар бууруулахыг зорилго болгосон байна.

2018 онд хийсэн судалгаагаар импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн эд ангийн 97.94% нь чанаргүй, гарал үүслийн гэрчилгээгүй байна. Сүүлийн жилүүдэд чанаргүй ийм байдлаар орж ирсэн сэлбэг, эд ангиудаас шалтгаалан тээврийн хэрэгслээс үүдэлтэй ослын тоо нэмэгдэж байна.

Хэрэгжүүлэх хугацаа

36 сар (2019-2021)

Төслийн явц

 

Хэрэгжүүлэхээр санал болгож байна.

Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

Төслийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

  • ТЭЗҮ, зураг төсөл
  • Барилгын ажил
  • Чадавхийг бэхжүүлэх сургалт

Хууль эрх зүйн орчин

 

  • Автотээврийн тухай хууль
  • Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030
  • МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний стратеги (2012-2020)
  • Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

 

Санхүүжилтийн хэлбэр

 

Урт хугацааны хөнгөлөлттэй зээл/тусламж

Шаардагдах хөрөнгө оруулалт

9.1 сая ам.доллар

Эргэн төлөгдөх хугацаа

 

Ашиглалтад орсноос хойш 3 жилийн дараа

Хөрөнгө оруулалтанд ноогдох ашиг

-

Холбогдох хаяг

Хэрэгжүүлэгч байгууллага:

Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол улс. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-11

Хариуцах хүний овог нэр албан тушаал, утас, цахим шуудан, хаяг:

Ц.Нэргүйбаатар

Автотээврийн хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн

6226 3205

nerguibaatar@mrtd.gov.mn