EN MN

Төсөл хөтөлбөрүүд

ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЦИЙН БАРИЛГЫН АЖИЛ

Үзүүлэлт

Танилцуулга

1

Төсөл хэрэгжих салбар:

Зам, тээвэр

2

Төсөл хэрэгжих байршил: /газрын асуудал шийдэгдсэн эсэхийг байршлын мэдээлэлтэй хамт оруулна/

Байршил: Монгол Улсын Дорноговь аймгийн Сайншанд, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг

Газрын асуудал шийдэгдсэн эсэх:
    а. Тийм    б. Үгүй
Тийм бол хэрхэн шийдвэрлэсэн:
Газрын гэрчилгээний төрөл, хугацаа: ______________________
____________________________________________________
____________________________________________________
Шийдвэр гаргасан: ................................ аймаг /нийслэлийн/ ............................. /сум, дүүргийн/ Засаг дарга

3

Төсөл хэрэгжих хугацаа: /нийт хэдэн жилийн дотор хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тодорхой бичнэ/

Нийт хугацаа:   4 жил
             Эхлэх:   2019 он
             Дуусах: 2023 он

4

Төслийг хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч: /хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч байгууллага, компани тодорхой бол мэдээллийг оруулна, тодорхой бус бол тавигдах шаардлагыг оруулна/

 "МТЗ" ТӨХК (Тодорхой бус)

5

Төслийн болон ашиглалтын хүчин чадал: /төлөвлөж буй ашиглалтын хүчин чадлыг он оноор гарган хэмжих нэгжийг (кВт/цаг, тн/өдөр г.м) тодорхой оруулна./

Төслийн хүчин чадал: 21 сая тонн
Төлөвлөж буй ашиглалтын хүчин чадал:
      1 дэх жил 10.4 сая тонн
      2 дах жил 13.7 сая тонн
      3 дах жил 15.0 сая тонн
      4 дэх жил 17.3 сая тонн

6

Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга:

Төмрийн хүдэр, нүүрс, транзит

7

Төсөл хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн зайлшгүй эрэлт, хэрэгцээ, шаардлага, зах зээлийн төлөв байдал:

Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний БНХАУ-ын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, өөрийн өртгийг бууруулна. Тухайлбал, Монголын төмрийн хүдэр олборлогчдын бүтээгдэхүүний өртгийг 4-8 ам.доллараар хямдруулж, хугацааг 1-2 хоногоор богиносгох боломжтой болсноор бүтээгдэхүүний өртгийн болон цаг хугацааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, борлуулалтын хэмжээг 10 жилийн хугацаанд 4 сая тонноос 10 сая тонн хүртэл нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ.

8

Төслийн ач холбогдол, нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

Ингэснээр тус салбарын ДНБ-д оролцооны хувь 2%-аас 4% болж, экспортод эзлэх оролцоо 9.8%-аас 15% болж нэмэгдэнэ.

9

Төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийн явцын өнөөгийн байдал:

ТЭЗУС хийгдсэн эсэх:  Хийгдсэн. _________
ТЭЗҮ хийгдсэн эсэх: Үгүй__________________
Зураг, төсөвтэй эсэх:    Үгүй __________________
Бусад ямар ямар тооцоо, судалгаа хийгдсэн тухай: Урьдчилсан судалгаа хийгдсэн.
Хэрэгжүүлж эхэлсэн бол ямар ажлууд хийгдэж, ямар шатандаа байгаа тухай: УИХ-ын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор ТТЗТТББодлогын 2 дугаар үе шатанд барьж байгуулахаар нэмэлтээр тусгагдсан.

10

Төслийн технологийн шийдэл, шаардлага: /аль улсын ямар технологийг ашиглах, ямар стандартанд нийцүүлэх талаар тодорхой бичнэ/

Тодорхойгүй

11

Тухайн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгэм, байгаль орчинтой холбоотой ямар асуудал хөндөгдөх, шийдвэрлэх шийдэл

Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн болон иргэдийн өвөлжөө, үйлчилгээний зориулалтын газрыг чөлөөлүүлэх

12

Хууль эрх зүйн акт: /хууль эрх зүйн ямар ямар актын хүрээнд хэрэгжих болон аливаа хууль, журам, хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу онцгой зохицуулалтанд хамрагдах эсвэл татварын болон татварын бус хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, экспорт импортын хязгаарлалт, урамшуулал эдлэх эсэх талаарх мэдээлэл/

"Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т 2.114-т “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр тусгагдсан.

Мөн Засгийн газрын 2017 оны “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 142 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрийн 3.1.9-д Сайншанд-Ханги   чиглэлийн   324 км   төмөр   замын    төслийг эхлүүлэхээр тусгасан.

13

Байгуулсан гэрээ, хэлэлцээр: /бүтээгдэхүүн борлуулалтын, тоног төхөөрөмж эсвэл т.эд материал нийлүүлэх, зөвлөх үйлчилгээний г.м. ямар нэг гэрээ, хэлэлцээр төслийн хүрээнд байгуулагдсан эсэх талаарх мэдээлэл/

 БНХАУ-ын CREC компани Зүүнбаян-Ханги чиглэлийн ТЭЗҮ-н судалгааг хийхээр санамж бичиг зурсан.

14

Яам, агентлагаас тухайн төслийг хариуцагч

Нэр: Г.Ундрах,
Албан тушаал:  Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн
Утас /ажил, гар/: _62263171
И-мэйл:Undrakh.g@mrtd.gov.mn