EN MN

Төсөл хөтөлбөрүүд

БОГДХАН ТӨМӨРЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ

I. Төслийн нэр

БОГДХАН ТӨМӨРЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ

II. Төсөл хэрэгжих салбар, дэд салбар

Зам, тээвэр

III. Төсөл хэрэгжих хугацаа, байршил

Улаанбаатар төмөр замын Багахангай өртөөнөөс салбарлан Улаанбаатар хотыг баруун урд талаар Богдхан уулын өвөрт байрлах Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын орчмоор дайран тойрон гарч, Төв аймгийн Батсүмбэр сум буюу Улаанбаатар төмөр замын Мандал өртөөтэй холбогдоно.

 

Нийт хугацаа:   4 жил

             Эхлэх:   2017 он

             Дуусах: 2020 он

IV. Төслийн төсөвт өртөг, /сая төгрөг/

500-600 сая ам.доллар

V. Хөрөнгө оруулалт нөхөх хугацаа

Тодорхойгүй / ТЭЗҮ-ээр тодорхойлогдоно. /

VI. Төслийн үндэслэл /Бодлогын баримт бичигт тусгасан байдал/

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт тусгагдсан.

VII. Төслийн зорилго, хэрэгцээ шаардлага

Нийт 170 км “богдхан”төмөр замын суурь бүтцийг барьж ашиглалтад оруулах

 

VIII. Төслийн ач холбогдол, нийгэм, эдийн засгийн үр өгөөж

УБ хотын авто замын түгжрэл буурна.

УБ хотын аюулгүй байдлыг хангана.

УБ хотын агаарын болон хөрсний бохирдол багасна.

Дуу, шуугианы бохирдол багасна.

Нийтийн тээврийн шинэ урсгал бий болно.

Зорчигч тээврийн нэгдсэн терминал байгуулагдана.

УБ хот дахь төмөр замын ачааны терминал, салаа замууд болон барилга байгууламжийн дагуух газар чөлөөлөгдөж дахин төлөвлөлт хийгдэнэ.

Тээвэрлэлтийн хурд нэмэгдэж, тээврийн зардал буурна.

Галт тэрэгний жингийн хязгаарлалт нэмэгдэж, ачаа тээвэрлэх хүчин чадал нэмэгдэнэ.

IX. Шаардагдах дэд бүтэц

Тодорхойгүй / ТЭЗҮ-ээр тодорхойлогдоно. /

X. Төслийн судлагдсан байдал, ТЭЗҮ, ТЭЗҮС, зураг төсөл

Трассын судалгаа (48329-001)

XI. Төслийн хүчин чадал, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн шийдэл /шаардлага/

Төслийн хүчин чадал: 30 сая.тонн

Төлөвлөж буй ашиглалтын хүчин чадал:

1 дэх жил 30 сая.тонн

2 дах жил 30 сая.тонн

3 дах жил 30 сая.тонн

4 дэх жил 30 сая.тонн

XII. Нийгэм, хүрээлэн буй орчны нөлөөлөл

Энэхүү төмөр замын шинэ шугамыг барьж байгуулснаар Улаанбаатар төмөр замын дамжин өнгөрөх болон бусад ачаа тээврийг түүгээр явуулж, Улаанбаатар хотын дундуур өнгөрч буй төмөр замын одоогийн шугамаар зөвхөн олон улсын болон орон нутгийн зорчигчийн галт тэргийг явуулах, мөн шугамыг хотын нийтийн зорчигч тээвэрт ашиглах бололцоо бүрдэнэ.

XIII.Шинээр бий болгох ажлын байрны тоо

Тодорхойгүй / ТЭЗҮ-ээр тодорхойлогдоно. /

XIV. Төслийн хэрэгжилтийн явц

Азийн хөгжлийн банкнаас зарласан сонгон шалгаруулалтад “Мандал-Багахангай” чиглэлийн төмөр замын чигийн судалгааны ажлыг гүйцэтгэхээр “Ай Си Ти Интернэшнл” ХХК шалгаран 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгэн эцсийн тайлангаа 2017 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яаманд ирүүлсэн. “Богдхан төмөр зам” төслийн төмөр замын чигийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоолын төслийг боловсруулсан.

 

 

XV. Төсөл хариуцагч

Нэр: Г.Ундрах

Албан тушаал: Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн

Байгууллагын нэр: Зам, тээврийн хөгжлийн яам

Утас /ажил, гар/: 62263171

И-мэйл: undrakh.g@mrtd.gov.mn

Факс

Тайлбар: V, IX болон XIII зүйлүүд нь ТЭЗҮ-ийн судалгааны шатанд хийгдэнэ.