EN MN

Төсөл хөтөлбөрүүд

ХӨӨТ-БИЧИГТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ БАРИХ ТӨСӨЛ

I. Төслийн нэр

ХӨӨТ-БИЧИГТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ БАРИХ ТӨСӨЛ

II. Төсөл хэрэгжих салбар, дэд салбар

Зам, тээвэр         /Дотоодын ачаа, транзит тээвэр /

III. Төсөл хэрэгжих хугацаа, байршил

Байршил: Монгол Улсын Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Дорнод аймгийн Матад сум

 

Нийт хугацаа:   4  жил

             Эхлэх:   2019 он

             Дуусах:  2023 он

IV. Төслийн төсөвт өртөг, /сая төгрөг/

1.28 тэрбум ам.доллар ( Хятадын төмөр замын зураг төслийн корпораци ХХК-иар / Хуучнаар 3 дугаар товчоо / хийгдэж буй ТЭЗҮ-ийн дундын тайлан )

V. Хөрөнгө оруулалт нөхөх хугацаа

30-аас дээш жил ( Хятадын төмөр замын зураг төслийн корпораци ХХК-иар / Хуучнаар 3 дугаар товчоо / хийгдэж буй ТЭЗҮ-ийн дундын тайлан )

VI. Төслийн үндэслэл /Бодлогын баримт бичигт тусгасан байдал/

Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэх байдал:

8. Байнгын, бүгдийг хамарсан тогтвортой эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээлч хөдөлмөр эрхлэлт, боломжийн ажлаар нийтийг хангахыг дэмжих .

9. Найдвартай дэд бүтцийг бий болгох, бүгдийг хамарсан тогтвортой үйлдвэржилтийг дэмжин шинэчлэлийг хөхүүлэх         17. Хэрэгжилтийн арга замыг бэхжүүлэх болон тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг сэргээх

-"Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030"-тай нийцэх байдал: Тийм

-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.112-т Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулахаар тусгагдсан.

-Засгийн газрын 2017 оны “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 142 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрийн 3.1.10-д  Хөөт-Бичигт чиглэлийн 234 км төмөр замын төслийг барьж дуусгах  тусгасан.

-“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын II үе шатанд баригдахаар тусгагдсан.

-"Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого" болон "Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого"-той нийцэж байгаа болно.

 

VII. Төслийн зорилго, хэрэгцээ шаардлага

Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барьж, ашиглалтад оруулах.

Монгол Улсын “Талын зам” санаачлага, БНХАУ-ын Торгоны замын эдийн засгийн бүс, ОХУ-ын Евроазийн эдийн засгийн холбоог нэгтгэн уялдуулах хэлбэрээр Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засгийн коридорыг байгуулахад чухал ач холбогдолтой.                                                

1. Транзит тээвэр Тус чиглэлийн төмөр зам нь Транс Азийн төмөр замтай холбогдон Европ-Азийг холбосон транзит тээврийн шинэ гарцыг нээх өндөр ач холбогдолтой.                                                                                                                        2. Нүүрсний тээвэрлэлтийн зардлыг багасгах БНХАУ-ын коксжих нүүрс импортлогч хамгийн том бүсүүд болох Хэбэй, Ляонин мужууд дахь үйлдвэрүүдэд хямд зардлаар нүүрс хүргэх ач холбогдолтой.                                                                  3. БНХАУ-ын далайн боомтуудад хүрэх БНХАУ-ын далайн боомтуудад хүрэх төмөр замын маршруттай болох.

VIII. Төслийн ач холбогдол, нийгэм, эдийн засгийн үр өгөөж

1. Монгол Улсын төмөр замын суурь бүтцийн хэмжээ нэмэгдэнэ.

2. Монгол Улсын экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, тээвэрлэх гол ачаа болох нүүрсний Монгол Улсын нутаг дэвсгэр дэх тээврийн зардлыг 2.5-аас 3 дахин бууруулна.

3. Түр болон байнгын ажлын байрууд нэмэгдэнэ. Орон нутагт ажлын байр нэмэгдсэнээр дэд бүтэц хөгжинө.

4. Монголын эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад дорвитой хувь нэмэр оруулна.

5. Бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасна.

IX. Шаардагдах дэд бүтэц

Төмөр замын багц ажлын хүрээнд эрчим хүч, дохиолол холбооны байгууламж, өртөө зөрлөгийн барилга байгууламж баригдана.

X. Төслийн судлагдсан байдал, ТЭЗҮ, ТЭЗҮС, зураг төсөл

ТЭЗУС хийгдсэн эсэх:    Хийгдсэн

ТЭЗҮ хийгдсэн эсэх:     Хятадын төмөр замын зураг төслийн корпораци ХХК-иар / Хуучнаар 3 дугаар товчоо / хийгдэж байна.

Зураг, төсөвтэй эсэх:   Зураг, төсөвтэй / Ниппон коэй компанийн боловсруулсан FEED зурагтай. Трасс өөрчлөгдсөнтэй холбоотой хийгдэх шаардлагатай. /

Бусад ямар ямар тооцоо, судалгаа хийгдсэн тухай:Хээрийн судалгааны ажил, Геодезийн судалгааны ажил, Инженер-геологийн, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Археологи, Палеонтологийн судалгааны ажил хийгдсэн.

XI. Төслийн хүчин чадал, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн шийдэл /шаардлага/

Төслийн хүчин чадал: 15 сая.тонн

Төлөвлөж буй ашиглалтын хүчин чадал:

1 дэх жил 15 сая.тонн

2 дах жил 15 сая.тонн

3 дах жил 15 сая.тонн

4 дэх жил 15 сая.тонн

 

XII. Нийгэм, хүрээлэн буй орчны нөлөөлөл

Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн болон иргэдийн өвөлжөө, үйлчилгээний зориулалтын газрыг чөлөөлүүлэх

XIII.Шинээр бий болгох ажлын байрны тоо

Барилга угсралтын үе шатанд 1000 орчим хүн ажиллана.

XIV. Төслийн хэрэгжилтийн явц

Хятадын төмөр замын зураг төслийн корпораци ХХК-иар / Хуучнаар 3 дугаар товчоо / ТЭЗҮ хийгдэж байна. Хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байна.

 

XV. Төсөл хариуцагч

Нэр: Г.Ундрах

Албан тушаал: Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн

Байгууллагын нэр: Зам, тээврийн хөгжлийн яам

Утас /ажил, гар/: 62263171

И-мэйл: undrakh.g@mrtd.gov.mn

Факс