EN MN

ГУРАВ ДАХЬ УДААГИЙН “МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО”-ИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ” –ЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

 Гурав  дахь удаагийн “Монгол-Хятадын экспо” арга хэмжээний үеэр 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулагдах “Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” хөрөнгө оруулалтын төсөл танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. 

     Тус чуулга уулзалт нь Хэвлэл мэдээллийн уулзалт, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны танилцуулга, Төсөл хөтөлбөрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа, Төсөл танилцуулах хэлэлцүүлэг гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэж байна.

       Иймд тус арга хэмжээнд БНХАУ-ын талтай худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн Хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурж оролцох байгууллага, ААН-үүдийг арга хэмжээнд оролцохыг урьж байна. Арга хэмжээнд оролцохыг хүсэгчид 2019 оны 7 дугаар сарын 28-ны дотор Үндэсний хөгжлийн газарт бүртгүүлнэ үү.

Жич: Төсөлд гарын үсэг зурах зорилгоор л хуралд оролцох боломжтойг анхаарна уу.

Бүртгэлийн асуудлаар 88008161, 99062292, 99244768 утсаар холбогдоно уу.