EN MN

Компани байгуулахаас өмнө авах шаардлагатай зөвшөөрөл /төрийн өмчит компаний зөвшөөрөл/

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу дараах салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 ба түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд тус газраас зөвшөөрөл авна.  Үүнд:

- уул уурхай;

- банк, санхүү;

- хэвлэл, мэдээлэл, харилцаа холбоо.

Үндэсний хөгжлийн газраас ГТӨХЭ-ийн Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл авсаны дараа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг бүртгүүлнэ.   Уг зөвшөөрлийг авах хүсэлтэд хавсаргах баримт бичгийн жагсаалтыг http://nda.gov.mn/1050.html вэбсайтаас авна уу.