EN MN

Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар шинээр үүсгэн байгуулах шат дараалал

Төлөөлөгчийн газар бүртгүүлэх

Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. УБ-13 маягтыг 1 хувь бөглөх
  2. Төлөөлөгчийн газар байгуулах, удирдлагыг томилсон тухай эх компанийн шийдвэр, тогтоолын эх хувь /баталгаат орчуулга/
  3. Тухайн орны хууль тогтоомжийн дагуу уг байгууллага гадаадад төлөөлөгчийн газраа нээж ажиллуулахад өөрийн улсын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахаар заасан байвал уг зөвшөөрөл /баталгаат орчуулга/
  4. Төлөөлөгчийн газрын удирдлагын иргэний баримт бичгийн хуулбар
  5. Гадаадын хуулийн этгээдийн танилцуулга, дүрмийн хуулбар /баталгаат орчуулга/
  6. Гадаадын хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /баталгаат орчуулга/
  7. Төлөөлөгчийн газрын дүрэм /монгол хэл дээр 2 хувь, баталгаат орчуулга 1 хувь/
  8. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хас банк 5001122211 данс, Голомт банк 1401002649 дансанд 1.100.000 төгрөг/
  9. Итгэмжлэл /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан бол шаардлагагүй/
  10. Шаардлагатай тохиолдолд улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5.1, 11.5.2–т заасны дагуу бусад нотлох баримт

Өргөдөл гаргах эрх бүхий этгээд:

  • Үүсгэн байгуулагч /аль нэг нь байж болно/
  • Гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд
  • Итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд 

Санамж:

  1. Та компани байгуулахын тулд “Компанийн тухай” хууль, “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хууль болон “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх” журам болон бусад холбогдох хууль тогтоомжийг уншиж судлах;
  2. Үүсгэн байгуулагч нь 1 гишүүнтэй бол шийдвэр, 2 ба түүнээс дээш гишүүнтэй бол тогтоол гаргана. Тогтоол, шийдвэр, дүрэмд бүх гишүүд гарын үсэг зурсан байх./тогтоол, шийдвэрийн загварыг татаж авна уу;
  3. Таны баримт бичгийн бүрдэл хуулийн шаардлага хангаж байвал ажлын 2 өдөрт багтаан шийдвэрлэнэ.

Татварын газарт бүртгүүлэх

Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар нь Нийслэлийн татварын газарт бүртгүүлнэ.

Төлөөлөгчийн газрын тамга авах

Шинээр байгуулагдаж буй хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар нь улсын бүртгэлийн гэрчилгээний хамт тамга хийдэг компаниар тамгаа захиалан хийлгүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890 /энгийн утасны тарифаар/
Факс : 976-11-320083
И-мэйл : contact@registrationmongolia.com
Вэб сайт : https://burtgel.gov.mn