EN MN

Хөрөнгө оруулалтын хөнгөлөлт, чөлөөлөлтүүд /хөрөнгө оруулалтын гэрээ, тогтворжуулах гэрчилгээ/

  1. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ НЬ:

500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах татварын орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна.   /Цөмийн энергийн салбарт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулна/.

Хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулалтын гэрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулиар тогтоосон хөрөнгө оруулагчид үзүүлэх эрх зүйн баталгааг олгож, татварын орчныг тогтворжуулах, зохицуулалтын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг тусгаж болно.

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нарийвчилсан зохицуулалтыг Засгийн газрын 2014 оны 52-р тогтоолоор баталсан Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журмаар зохицуулна.

http://nda.gov.mn/backend/f/YvefVW2tL5.pdf

http://nda.gov.mn/1048.html

http://nda.gov.mn/1049.html - холбоосуудаар орж танилцана уу.

 

  1. ТОГТВОРЖУУЛАХ ГЭРЧИЛГЭЭ НЬ: 

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас олгох гэрчилгээг хэлнэ.

Тогтворжуулах гэрчилгээг Монгол Улсын хуулийн этгээдэд олгох ба хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын хэлбэрээс нь хамаарч дараах этгээдэд олгоно. Үүнд:

Хөрөнгө оруулалтын төслийг нэг хуулийн этгээд дангаар хэрэгжүүлэх бол тогтворжуулах гэрчилгээг тухайн хуулийн этгээдэд;

Хөрөнгө оруулалтын төслийг харилцан хамаарал бүхий хоёр ба түүнээс дээш тооны хуулийн этгээд хэрэгжүүлэх бол тэдгээрийн толгой компанид

Тогтворжуулах гэрчилгээгээр доор дурдсан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд тогтворжуулна. Үүнд:

 

- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

- Гаалийн албан татвар;

- Нэмэгдсэн өртгийн албан татвар;

- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр.

Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн татварыг 5-18 жилийн хугацаанд тогтворжуулна. 

Жич: Тамхи, согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах үйл ажиллагаанд татварын хувь, хэмжээг тогтворжуулахгүй.

Уг гэрчилгээг авах хүсэлтэд хавсаргах баримт бичгийн жагсаалтыг http://nda.gov.mn/1044.html авна уу.

Гэрчилгээ олгох шалгуурыг : http://nda.gov.mn/1046.html

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАТВАРЫН БУС ДЭМЖЛЭГҮҮДЭД:

Хөрөнгө оруулагчдад татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно. Үүнд:

- Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцлөөр нэг удаа 4О хүртэл жилээр сунгах;

- Чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх;

- Дэд бүтэц, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох;

- Инновацийн төслийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, экспортод чиглэсэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн санхүүжилтэд батлан даалт гаргах;

- Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;

- Хуульд заасан бусад дэмжлэг.