EN MN

Авлига, бизнесийн саад тотгорыг тууштай бууруулж буй улс

Монгол Улс Авлигын индексээрээ 87 дугаар байрт оржээ

an1gMNy7mpBBTZ7.jpg

Авилгагүй Монгол зорилгыг өмнөө тавьсан монголчууд сүүлийн хэдэн жил авлигыг бууруулахад багагүй амжилт үзүүлээд байна. Тухайлбал, дотооддоо Авилгын индексийг тооцох судалгааг гаргаж олон нийтэд мэдээлсэн. Уг судалгааг 2009 оноос хойш хоёр жил тутам гаргаж байгаа юм.

Тухайлбал, авлигын төсөөллийн индексийн 2015 оны дүнг “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагаас олон нийтэд танилцуулж, мэдээлэл хийсэн ба манай улс 176 орноос 38 оноогоор 87 дугаарт байрт жагсч, өмнөх оныхоос өссөн үзүүлэлттэй гарчээ. Улс орнуудын засаглал, улс төр, нийгэм, эдийн засаг, хуулийн хэрэгжилт, бодлого зэргийг харгалзан үзэж дүгнэдэг байна. Хамгийн сүүлийн тайлангаас харахад төрийн албан хаагчтай холбоотой авилгын гэмт хэрэг 22 хувиар буурсан байна. Монгол Улсын авилга буурсаар байгаа ю. Үүнийг олон улсын Транспаренси Интернэшнл гарагсан судалгаа ч баталж байна.

     2014 оны 7 дугаар сарын 1-ны өдөр Монгол Улс авлигатай тэмцэх авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор Шилэн дансны тухай хууль баталсан бөгөөд 2015 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.  Энэхүү хууль нь төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлж, төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр ашигтай болон хариуцлагатай болгох, захиргааны байгууллага дур зоргоороо захиргааны акт гаргах, хуулиас давсан шийдвэр гаргаж иргэдийг чирэгдүүлэх танил талдаа давуу байдал олгох боломжийг хязгаарлаж, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг ихээхэн ач холбогдолтой юм.