EN MN

Эрүүл мэндийн салбар

Танилцуулга

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт Монголын уламжлалт анагаах ухаан, эм, эмнэлэгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн үйлчилгээнүүд гол байр эзэлдэг байна.

Монгол Улсад үүсч бий болсон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөгжлийнхээ эхний 60 гаруй жилд өөрөөр хэлбэл 1990 оныг хүртэл тэр үеийнхээ нийгэм эдийн засгийн байгууллагын хүрээнд социалист эрүүлийг хамгаалах чиг баримжааг баримтлан ажилласан бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээний орчин үеийн дэд бүтцийг бий болгож, хүн амд ногдох эмч, эмнэлэгийн ажилтны тоо, эмнэлэгийн орныхоо тоогоор дэлхийн хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрсэн.

1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт (Монгол Улсын иргэн), эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлэгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлэгийн төлбөргүй тусламж үзүүлэх, журмыг хуулиар тогтооно. 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүл мэндээ хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг” хэмээн заасан байдаг. Цаашдаа Монгол Улсын бусад хууль тогтоомжууд, тухайлбал, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал”, “Монгол улсын Засгийн газрын тухай хууль”, ”Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, “Төрийн албаны тухай хууль”, “Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль” зэргээр тодотгогдож өгнө.

 

 

 

Ашигтай холбоосууд:                 

 

Эрүүл мэндийн яам

http://www.moh.mn/

 

Нийслэлийн эрүүл мэндийн газар

http://emg.ub.gov.mn/

 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

https://www.mnums.edu.mn/

 

Монголын Эрүүл Мэндийн Мэдээлэл, Судалгааны Үндэсний төв

 

Эрүүл Мэндийн Үндэсний Төв

http://www.chd.moh.mn/

 

Монголын эрүүл мэндийн хөгжил шинэчлэл холбоо ТББ

 

Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн

http://www.aps.mn/

 

Эрүүл мэндийн салбарын зардал ба эрүүл мэндийн үндсэн үзүүлэлийн хоорондын хамаарал

 

Улс

ЭМ-ийн салбарт зарцуулж буй хөрөнгийг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан хувь

НЭМ-ийн чиглэлээр зарцуулж буй хөрөнгө ЭМ-ийн салбарын нийт хөрөнгөнд  эзлэх хувь

5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин

Хүн амын дундаж наслалт

АНУ

16

~40

8

77.9

Энэтхэг

5

17

95

60.8

Хятад

2.7

24.9

43

69.4

Шриланк

3

45.4

19

69.2

Малайз

2.4

57.6

14

68.5

Өмнөд Солонгос

6.7

37.8

14

73.2

Монгол

4.5

Нарийн тогтоох боломжгүй (20>байх магадлалтай)

22.1

66.5

 

Аливаа улс орны эрүүл мэндийн салбарын эрхэм зорилго нь хүн амдаа тэгш хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх замаар тэдний амьдралын чанарыг сайжруулж, дундаж наслалтыг уртасган, сайн сайхан аж байдлыг дээшлүүлэхэд оршдог. Манай улсын хувьд ч энэхүү эрхэм зорилгыг хангахын төлөө эрүүл мэндийн салбарын нийт 34000 гаруй эмч, ажиллагссад ажиллаж байна. Эдгээрийн 7079 нь их эмч, 8359 нь сувилагч, 3003 нь бага эмч байгаа нь 10000 хүн амд ногдох эмчийн тоогоор дэлхийн бусад орнуудын дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. 


         2016 оны эхний байдлаар манай улсад тусламж үйлчилгээний 3 шатлалаар нийт 1256 эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн 587 хувийн хэвшлийн эмнэлэг хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж салбарын нийт ачааллын 10 хувийг үүрэлцэж байна. 2016 оны байдлаар 10000 хүн амд ногдох эмнэлгийн орны тоо 71.1 байгаа нь Номхон далайн баруун эргийн орнуудаас эхний тавд орж байгаа ажээ. 

2015 оны байдлаар эрүүл мэндийн салбарт зарцуулах улсын нэгдсэн төсвийн зардал 9.2 хувь, ДНБ-д эзлэх эрүүл мэндийн зардал 2.5 хувь  байна.

 Давуу талууд:

 

  • Монгол Улсын хүн ам сүүлийн 10 жилд хурдацтай өсөлттэй байгаа ба 2015 онд 3 сая иргэнтэй болоод байна.
  • Хувийн хэвшлийн олон эмнэлэгүүд гадны хөрөнгө оруулалтыг эрэлхийлж байна.
  • Дэлхийн түвшний эрүүл мэндийн стандартын үйлчилгээ үзүүлдэг.
  • Оюуны өмчийн тухай хуультай.
  • Дотооддоо өндөр мэргэшссэн, боловсон хүчин бэлтгэх чадвартай.

          

Төрөөс баримтлах бодлогын дэмжлэг

 

 

Хөрөнгө оруулалт

 

Эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээний салбар нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 0.1% хувийг эзэлж байна. 1990- 2016 оны байдлаар тус салбарт 54 компаний нийт 14.6 сая ам долларын хөрөнгө оруулалт бүртгэгдсэн байна.

 

Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулахад татваарын орчин

Гаалийн албан татвараас чөлөөлнө:

  •  Хөгжлийн бэрхшээлтэй хүнд  зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, хиймэл эд эрхтэн, тэдгээрийн эд анги,
  • Эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэнийг,

НӨАТ-аас чөлөөлнө:

  • Эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэнг,

 

Монгол улсын эрүүл мэндийн салбарт үйл ажиллагааа эрхэлж буй гадаадын төлөөлөгчийн газрууд:

 

  • Тайландын Бумрунград эмнэлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар
  • Солонгосын Мёнжи эмнэлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар
  • Сингапурын эмнэлэгүүдийн Монгол дахь төлөөлгчийн газар
  • Солонгосын Анам эмнэлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар

*Солонгосын Гүми Гандун Эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар

  • Энэтхэгийн “Аполло” эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар
  • Солонгосын Сон эмнэлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар

Эрүүл мэндийн салбарт гадны хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн 50 гаруй эмнэлэгүүд үйл ажиллагаа эрхэлж байна. /Хавсралт 1/

Тусгай зөвшөөрөл:

  • Эрүүл мэндийн тухай хуулийн “Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох” тухай 19-р зүйлийг дагаж мөрдөнө.
  • Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь ЭМЯ байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлэг, эмнэлэгийн тусламж үйлчилгээний байгууллага  байгуулахад шаардагдах тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагаас авна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХ “ТӨСӨЛ” БИЧИХ

  1. “Тусгай зөвшөөрөл хүсэгч”-ийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага байгуулах хэрэгцээ шаардлага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход баримтлах тэргүүлэх чиглэлтэй нийцсэн байна.
  2. Төслийг Эрүүл мэндийн сайдын 2012 оны 39 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 145 дугаар тушаалын дагуу бичиж ирүүлнэ. 

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Гадаадын хөрөнгө оруулалттай болон улсын хэмжээнд үйл ажилллагаа явуулах эмнэлгийн "тусгай зөвшөөрөл хүсэгч" дараах баримт бичиг бүрдүүлнэ.

  1. Тусгай зөвшөөрөл хүссэн албан тоот
  2. Үүсгэн байгуулагчийн шийдвэр
  3. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  4. Компаний дүрэм
  5. Эрүүл мэндийн байгууллагын дүрэм, үзүүлэх тусламж, үйлчилгээний төрөл, хүчин чадал, тооцоо;
  6. Санхүүгийн тооцоо
  7. Эмнэлгийн барилга байгууламжийн схем зураг
  8. Эмнэлгийн танилцуулга, эмнэлгийн гадна байдлын зураг
  9. Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн танилцуулга
  10. Байгууллагын дотоод журам
  11. Үүсгэн байгуулагчийн мэдээлэл ЭМС-ын 2013 оны 145 тоот тушаалын 1-р, ажиллагсдын судалгааг 2-р, гадаадын эрүүл мэндийн ажилтны мэдээллийг 3-р хүснэгтийн дагуу гаргах
  12. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хуулбар, сургууль төгссөн болон мэргэшлийн үнэмлэх, дипломын хуулбар
  13. Ажиллагсдын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт
  14.  Бүтэц, үйл ажиллагааны стандартууд 
  15.  Тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг; 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГУУЛАХ

Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад дараах баримт бичиг бүрдүүлнэ.

  1.  Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл;
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь;
  3. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь;
  4. Харьяа дүүргийнхээ татварын газраас тодорхойлолт авах; /сүүлийн 3 жилээр/
  5. НД-ийн газраас тодорхойлолт авах; /сүүлийн 3 жилээр/
  6. Ажиллагсадын мэдээлэл; /Мэргэжлийн эмч, мэргэжилтний дипломын хуулбар/
  7. Сүүлийн 3 жилд хийсэн ажлын тайлан; 

 

 

Эрүүл мэндийн даатгал

Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн даатгалын өрсөлдөөнт, олон хэлбэрүүд хөгжих эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль

  • Эрүүл мэндийн даатгалын тухай хууль  2015 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр батлагдан 2015 оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн.

 

 

 

 

Уламжлалт анагаах ухаан

Монголын уламжлалт анагаах ухааныг Монголын Брэнд болгох нь өнөөдөр чухал асуудалуудыг нэг болоод байна. 

Уламжлалт анагаах ухаан судлалын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг Уламжлалт анагаах ухааны, технологийн хүрээлэн удирдан хийдэг. Одоогийн байдлаар  уламжлалт болон уламжлалт эмийн 8 үйлдвэр үйл ажиллагаагаа эрхэлж байна. Мөн уламжлалт анагаах ухааын эмч, эмнэлэгийн мэргэжилтэн бэлтгэдэг төрийн болон хувийн өмчийн 7 их, дээд сургууль байна.

Монгол Улсын уламжлалт анагаах ухааны их, дээд сургуульд 200 гаруй оюутан, магистрант, докторантууд сурч байна.

Одоогийн байдлаар зөвхөн Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн Уламжлалт эмийн үйлдвэр жилдээ 2 тн уламжлалт эм үйлдвэрлэж 30-40 хувийг гадаадад экспортлож байна.

Уламж­лалт эмэнд тавигдах шаардлага, чанарын үзүү­лэлт болон тэдгээрийг шинжлэх, шалгах аргыг заасан зайлшгүй мөрдөх стандартын үзүүлэлтийг тогтоосон албан ёсны баримт бичгийг мөрдөж ажилладаг байна.

Энэхүү баримт бичиг нь уламжлалт эмийг экспортлох эрх зүйн гол баримт бичиг юм. 2050 он гэхэд уламжлалт анагаах ухааны 10 мян­ган эмч, 500 тн эм, тан, биологийн идэвхт бэлд­мэлийг экспортлож чадвал дэлхийн зах зээлээс 50 тэрбум ам.доллар олох боломжтой юм.