EN MN

Банк, санхүүгийн салбар

Танилцуулга

        Монгол Улсын санхүүгийн салбарын 95 хувийг банкны салбар бүрдүүлж байна Санхүүгийн салбарын ДНБ 818.5 тэрбум төгрөгт хүрсэн. ДНБ-ний 5.3 хувийг эзэлж байна. Тиймээс санхүүгийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөс банкны салбарын өсөлтийг харах боломжтой. Санхүүгийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүн 2015 онд  ДНБ 818.5 тэрбум төгрөгт 2016 онд 660 тэрбум төгрөг болсон байна. ДНБ-ний 4.4 хувийг эзэлж байна.

2016 оны байдлаар банкны салбарт 14,853 хүн ажилладаг байна.

Манай банкууд хөрөнгийн хувьд олон улсын банкуудтай харьцуулахад жижиг ч гэлээ сүүлийн 20 жилд хамгийн үсрэнгүй хөгжсөн салбар юм. Монгол Улсаас анх удаа олон улсад бонд арилжаалсан байгууллага нь арилжааны банк, Ази, Европт дэлгэрч байгаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээ бүгд Монголд байна.

      2017 оны эхний улиралын байдлаар дотоодын 14, гадаадын 8 банк төлөөлгөгчийн газар, 509 Банк бус санхүүгийн байгууллага, 276 Хадгаламж зээлийн хоршоо, 17 Даатгалын компани, Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй 228 Хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.

     Ашигтай холбоосууд

Сангийн яам

https:www.mof.gov.mn

Монгол Банк

http://www.mongolbank.mn/

Монголын Хөрөнгийн Бирж

http://www.mse.mn/

Санхүүгийн Зохицуулах Хороо

http://www.frc.mn/

Монголын Банкны Холбоо

http://mba.mn/

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо

http://www.bbsb.mn/

Монголын Даатгагчдын Холбоо

http://www.mia.mn/

 

Монгол банк

Банкны салбар өнөөгийн байдлаар нийт зах зээлийн 95 хувийг, 1 хувийг даатгалын зах зээл, 3 хувийг үнэт цаас, банк бусын зах зээл эзэлж байна. Санхүүгийн зах зээлд арилжааны банк давамгайлсан байдал нь эрсдэл дагуулах магадлалтай.

Банкны салбарт 2016 оны эцсийн байдлаар 14 банк 1492 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Нийт хадгаламж эзэмшигчдын тоо 8.8 сая, зээлдэгчийн тоо 819.9 мянгад тус тус хүрлээ.

Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ. Монгол Улсын Төв Банкыг Монгол Банк гэж нэрлэнэ. Монгол Банкны үндсэн зорилт нь үндэсний үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Монгол Банк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ.

  1. Үйл ажиллагаа нь “Төв Банк”/Монгол Банкны тухай хуулиар зохицуулагддаг
  2. Төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд юм
  3. Ашгийн бус байгууллага
  4. Мөнгө тэмдэгт гүйлгээнд гаргадаг, мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлнэ
  5. Харилцах дансны эзэмшигчид нь банкууд, Төрийн сангийн нэгдсэн дансны эзэмшигч нь Засгийн газар байна.
  6. Шаардлагатай тохиолдолд Монгол Банкнаас арилжааны банкууд болон Засгийн газарт зээл олгодог.
  7. Банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулна
  8. Үйл ажиллагаагаа УИХ-ын өмнө тайлагнадаг

Банкны салбарын гол үзүүлэлтүүд

 

2015.11

2016.11

 

Актив хөрөнгө

20711.5

25050.9

 

Зээл

11827.1

12633.8

 

Хадгаламж

7190.9

8220.4

 

Харилцах

2142.2

2816.1

 

Чанаргүй зээл

7.3

9.2

 

Цэвэр ашиг

206.5

104.3

 

j3x1UUBhx5KJ5qA.png

Эх сурвалж: Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын тайлан

Банкуудын жагсаалт:

 2017 оны эхний улиралын байдлаар банкны салбарт 14 арилжааны банк идэвхитэй үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд Худалдаа Хөгжлийн Банк, Капитал Банк, Хаан Банк, Голмт Банк, Хас Банк, Төрийн Банк, Улаанбаатар хлтын Банкууд нь банкны зах зээлд нөлөө бүхий Топ-7 банк гэж нэрлэгдэж байна. 

  1. Худалдаа хөгжлийн банк http://www.tdbm.mn/
  2. Хаан банк https://www.khanbank.com/
  3. Голомт банк http://www.golomtbank.com/
  4. Төрийн банк https://www.statebank.mn/w/mn/
  5. Хас банк http://www.xacbank.mn/
  6. Улаанбаатар хотын банк http://www.ubcbank.mn/index.php
  7. Капитал банк https://capitalbank.mn/
  8. Капитрон банк http://www.capitronbank.mn/
  9. Ариг банк https://www.arigbank.mn/mn/index.html#/Home
  10. Чингис хаан банк http://www.ckbank.mn/
  11. Үндэсний хөрөнгө оруулалтын банк https://www.nibank.mn/
  12. Кредит банк http://www.creditbank.mn/
  13. Тээвэр хөгжлийн банк http://www.transbank.mn/
  14. Богд банк http://www.bogdbank.com/

 

           

Банкны тухай хууль

1991 онд "Банкны хууль" батлагдснаар Монгол улсын 2 шатлалт банкны тогтолцооны хөрс суурь тавигджээ. 

  • Банкны тухай хууль  2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр батлагдан хэрэгжиж эхэлсэн.

22 дугаар зүйл.Гадаадын хөрөнгө оруулалттай банк, банкны  салбар,  

 Төлөөлөгчийн газар байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд тавих шаардлага

22.1.Гадаадын хөрөнгө оруулалттай банк, банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах хуулийн этгээд энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахын зэрэгцээ мөн хуулийн 20 дугаар зүйлд зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлж Монголбанкинд өгнө:

               22.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк, банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах тухай гадаадын банк, санхүүгийн байгууллагын гаргасан шийдвэр;

               22.1.2.харьяалах улсын эрх бүхий төрийн байгууллагын Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэр;

              22.1.3.холбогдох бусад хууль тогтоомжид заасан баримт бичиг.

22.2.Хуульд заасны дагуу байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай банк, банкны салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд тавих нэмэлт шаардлагыг Монголбанкны журмаар тогтооно.

 

 

Хөрөнгө оруулалт

Банк санхүүгийн салбар нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 1.4% хувийг эзэлж байна. 1990- 2016 оны бадлаар Банк санхүүгийн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалттай 64 компанийн  201.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүртгэгдсэн байна.