EN MN

Мэдээллийн технологийн салбар

 

Танилцуулга

Монгол Улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд 2006 оноос Засгийн газар өрх бүрийг компьютержүүлэх хөтөлбөрийг эхлүүлсэн.

Монгол Улс дэлхийн интернет сүлжээнд холбогдоод 20 жил болоход манай гурван хүн тутмын хоёр нь интернэт ашигладаг болсон байна. Засгийн газар, бизнесийхэн Монгол Улсад интернэтийг хөгжүүлэх, дэлгэрүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг сүүлийн 10 гаруй жилд хийснээр нийтдээ 34 мянга гаруй км шилэн кабель, 340 гаруй сум, суурин газарт байгуулсан хөдөлгөөнт холбооны 3G станцууд, 180 гаруй мянган орон сууцанд байгуулсан гурвалсан технологийн сүлжээгээр дамжуулан Монгол Улсын хоёр сая гаруй иргэн дунджаар 60 Гб/сек хурдаар гадаад улс, оронтой интернэт сүлжээгээр мэдээлэл солилцож байна.

Монгол Улдсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт 2016 эцсийн байдлаар 695 үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, 223 радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, 566 радио давтамжийн эрхийн бичиг тус тус олгосон байна.  Тус салбарт нийт 11,322 хүн ажил эрхэлж байна.

Сүүлийн үеийн тоо баримтаас интернет  хэрэглэгчдийг холболтийн төрлөөр нь авч үзэхэд 90% нь үүрэн холбооны технологиор, үлдсэн 10% нь суурин холболтоор интернет сүлжээнд холбогдож байна.  

Ашигтай Холбоосууд

Харилцаа холбооны зохицуулах хороо

http://www.crc.gov.mn

Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газар

http://www.ict.mn

Нийслэлийн мэдээлэл, технологийн газар

http://it.ulaanbaatar.mn/new/

Мэдээллийн технологийн үндэсний парк

http://itpark.mn/

Монголын мэдээллийн хөгжлийн үндэсний ассоциаци

 

Мэдээллийн технологи, программ хангамжийн үйлдвэрлэлд тулгарч буй асуудлууд

Монгол Улсад мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх бүртгэлтэй 414 хуулийн этгээдээс 200 гаруй нь ямар нэг байдлаар татварын тайлан мэдээ ирүүлдэг гэсэн мэдээлэл байна.

Инернетээр солилцож ашиглаж буй мэдээлэл, контентууд байнга хөгжиж их багтаамж шаарддагаас түүнийг хангах технологи, холболтыг хүртээмжтэй болгож, байнга шинэчлэж байх шаардалгатай байна. 

Хэрэглэгчдийн өнөө цагт хамгийн их контентийг хамгийн бага үнээр авах сонголт нь суурин интернэт байгаа учир түүний хүртээмжийг дээшлүүлэх нь нийгмийн захиалгат ажил болоод байна. 

Харанхуй зах зээл : харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны статистик мэдээнээс үзэхэд төрийн зохицуулалттай зах зээлд мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээ эрхэлдэг компаниуд 933 тэрбум төгрөгийн орологтой ажиллажээ. Харин мэдээллийн технологи, программ хангамжийн компаниуд нь төрийн зохицуулалтгүй тул энэ чиглэлийн статистик мэдээлэл байхгүй, таамаг төдий явсаар байна.

Төрийн худалдан авалт: хөрөнгө оруулалтын ажлуудаа төр өөрөө бус, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхнь цаанаа олон улсад өрсөлдөх чадавхитай мэдээллийн технологи, програм хангамжийн компаниудыг бий болгохмаш чухал дэмжлэг болох юм.

Гарааны бизнесийн бодлогын орчин: Монгол Улсад мэдээллийн технологийн гарааны бизнесийг дэмжих, старт-апуудыг бойжуулах зорилгоор 2003 оны 9 дүгээр сард Мэдээллийн технолгийн үндэсний паркыг (МТҮП) байгуулж байсан. Түүнээс хойш 13 жилийн хугацаанд 90 гаруй компани бойжуулсаны 54 нь амжилттай төгссөн буюу тус байгууллагын инкубатор төвд 2 жил тогтвортой үйл ажиллагаа явуулжээ.

 Хөрөнгө оруулалт

Мэдээлэл, харилцаа холбооны салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг авч үзвэл сансарын холбоо 0.004% хувийг, шуудан 0.33% хувийг, контентын үйлчилгээ 0.43% хувийг, кабель шугам, угсралт суурилуулалт 0.46% хувийг, кабелийн суваг 0.82% хувийг, радио өргөн нэвтрүүлэг 0.12% хувийг, эфирийн телевиз 1.00% хувийг, суурин телефон холбоо 1.51% хувийг, кабелийн телевиз 1.93% хувийг, интернэт, өгөгдөл 2.18% хувийг, мэдээлэл холбооны сүлжээ 4.56% хувийг, Ай пи ти ви /IPTV/ 6.07% хувийг, интернэт бөөний үйлчилгээ 9.26% хувийг, үүрэн холбоо 71.33% хувийг тус тус эзэлж байна.

1990- 2016 оны байдлаар Мэдээлэл, харилцаа холбооны салбарт нийт 111 компаний 45.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус бүртгэгджээ.

R3ozN2yr6cwBN1G.png

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулахад 

Бодлогын дэмжлэг:

  1. Харилцаа холбооны тухай хууль

  2. Цахим гарын үсгийн тухай хууль

  3. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл

  4. Өгөгдөл хамгаалах тухай хуулийн төсөл

  5. Цахим засгийн тухай хуулийн төсөл

  6. Төрөөс мэдээлэл, харилцаа холбооний талаар баримтлах бодлого 2017-2025

  7. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030

  8. Суурин өргөн зурвасын интернетийн үйлчилгээний талаар бодлогын баримтлах чиглэл

  9. Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр

  10. Өрх бүрт шуудан хөтөлбөр 2010-2020

Татварын хөнгөлөлт буюу чөлөөлөлт:

  • Ногдуулсан татварын хорогдуулах

  • Татварын хувь хэмжээг бууруулах

  • Тогтоосон доод хэмжээнд хүрээгүй орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээг татвараас чөлөөлөх;

  • Татвар төлөгчийг татвараас чөлөөлөх

  • Татвар ногдох зүйлийн зохих хэсгийг татвараас чөлөөлөх

  • Хууль тогтоомжид заасан бусад хөнгөлөлт

 

Хөрөнгө оруулалтын хуулийн хүрээнд “Мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд зөвшөөрөл авна”.

 

Үүрэн холбооны хэрэглээ

Хэрэглэгчийн тоогоор зах зээлд эзлэх хувь

Компаний нэрс

2015

2016

Мобиком Корпораци ХХК

41.81%

39.21%

Скайтел ХХК

16.00%

16.00%

Жи-Mобайл ХХК

        12.33%

13.11%

Юнител ХХК

30.87%

31.68%

 

752aQ1j82RD9V0n.jpg

Бизнес боломжууд

Доорх бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөрөнгө оруулах боломжтой. Үүнд:

  • Үүрэн холбооны үйлчилгээ

  • Програм хангамж, аутсорсингийн үйлчилгээ

  • Кабелийн телевизийн коаксиаль кабель  /Telecom хандалтын дэд бүтэц, IRU суурилсан/

  • Цахим хэлбэрийн үйлчилгээ /WEB and WAP үйлчилгээ/

  • Телетекст үйлчилгээ