EN MN

Дэлхийн 2 том эдийн засгийн дунд оршдог газар зүйн байрлалтай

Дэлхийн 2 том эдийн засгийн дунд оршдог газар зүйн байрлалтай

041R8kPMMe0HHBj.jpg

Монгол орон нь өмнөд хэсгээрээ БНХАУ-тай, хойд хэсгээрээ ОХУ-тай хиллэдэг. Энэхүү газар зүйн өвөрмөц байршил нь Монгол Улс аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн хоёр том зах зээлд нийлүүлэхэд хамгийн дөт зам байх боломжийг бүрдүүлж өгдгөөрөө онцлогтой. Эрт дээр үеэсээ худалдаа наймааны дамжин өнгөрөх хамгийн боломжтой зам байсаар ирсэн нь өдгөө ч тэр хэвээрээ, дамжин өнгөрөх аюулгүй, нээлттэй тунель болсоор байна.

Монгол Улсын хувьд Орос, Хятад хоёр хөрш нь манай худалдааны гол хамтрагчид болохоос гадна тэдгээр гүрнийг холбох таатай боломж гэж бид харж байгаа бөгөөд тэдний зах зээлд Монголын худалдаа, үйлчилгээг гаргахад геополитикийн ойр байдал томоохон давуу тал болно.

Монгол Улс уламжлалт МАА-аас хараат, далайд гарцгүй эдийн засагтай орон бөгөөд 2016 оны байдлаар экспортын бараа бүтээгдэхүүн ДНБ-ний талаас илүү хувийг эзэлж байна. Гадаад худалдааны 60 гаруй хувь  нь БНХАУ-аас хамаардаг бөгөөд - Хятад улс Монгол улсын экспортын бараг 90% -ийг хүлээн авдаг бол,  Монгол Улсад импортын барааны гуравны нэгийг нийлүүлдэг байна.

Энэхүү тааламжтай эдийн засгийн нөхцөл байдалд зөвхөн дотоодын 3 сая хүн амын эдийн засаг бус дор хаяж хамгийн ойр төвлөрсөн хотуудын эдийн засгийн эргэцтэй уялдуулан гадаад худалдаа эдийн засгийн хоёр том бүс нутгийг холбогч газар зүйн байрлалаа ашиглан хөгжих бидний давуу тал болно.

3GR49QQv2xFHhWJ.jpg