EN MN

Нэг хүнд ногдох газар нутаг болон малын тоогоор дэлхийд тэргүүлэгч

Нэг хүнд ногдох газар нутаг болон малын тоогоор дэлхийд тэргүүлэгч

Монгол Улсын газар нутгийн хэмжээ 1.566.600.00 км-ээр дэлхийд 19-т, нэг хавтгай дөрвөлжин км-т ногдох хүний тоогоор 2-т ордог. Малын тоо толгой 61 сая 549,2 мянган толгой /2016 он/.

Монгол Улс тэмээний ноос үйлдвэрлэлээр дэлхийд 1-рт, адууны тоогоор 6-рт, адууны мах нийлүүлэлтээр 6-рт, хонины тоогоор 15-рт, ямааны тоогоор 9-рт орохоос гадна 1 хүнд ноогдох адуу, хонь, ямааны тоогоор дэлхийд тэргүүлж буй бол тэмээ, үхрийн тоогоор эхний 10-т орж байна. Мөн ноос, ноолуурын экспортын орлогоор дэлхийд эхний 10-т, хонь ямааны махны хэрэглээгээр дэлхийд 1-рт орж байна.