EN MN

Худалдааны нээлттэй тогтолцоотой

Монгол Улс худалдааны нээлттэй тогтолцоотой

 Монгол Улс худалдааны чөлөөт тогтолцоотой, худалдаа эрхлэхэд ямар нэгэн тусгай зөвшөөрөл шаарддаггүй.

  • 1997 онд Дэлхийн Худалдааны байгууллагад элссэн ба худалдааны тогтолцоогоо илүү чөлөөтөй болгож чадсан.

Монгол Улсад худалдаа эрхлэхэд ямар нэгэн тусгай зөвшөөрөл шаардлагагүй бөгөөд бүртгэлтэй бүх хуулийн этгээд гадаад, дотоодод худалдаа эрхлэх эрх нээлттэй байдаг. Монгол Улс нь импортын нэгдсэн тарифаа 5 хувь болгон бууруулсан ба энэ нь Ази Номхон далайн бүсдээ хамгийн доогуурт орж байна. Түүнчлэн экспорт, импортын лицензтэй, импортыг хязгаарлахад чиглэсэн нэмэгдэл татвар хураамж байдаггүй.

  • Монгол Улсын худалдааны бодлого болон Худалдааны тухай хуулийг шинэчлэн батлах гэж байна

Монгол Улсын худалдааны бодлого болон Худалдааны тухай хуулийг батласнаар гадаад, дотоод худалдаанд үндэсний баримтлах бодлого, худалдааны эрх зүйн орчин тодорхой болж, худалдааны харилцааны хэлбэр, төрөл, худалдаагаар дэмжих төрийн бодлого зохицуулалт, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд гадаад худалдаанд хэрэглэх хамгаалалтын арга, гадаад, дотоод худалдаанд тавигдах шаардлага, худалдаа эрхлэгчдийн эрх үүрэг, бараа бүтээгдэхүүний чанар стандартыг олон улсын түвшинд хүргэх зэрэг асуудлууд тодорхой зохицуулалттай болж байгаа юм.

  • Бүс нутгийн болон хоёр талын хэлэлцээрүүдийг байгуулж байна.

Монгол улс 2013 онд Ази Номхон далайн орнуудын худалдааны хэлэлцээр /АПТА/-т элсэн орох шийдвэр батлагдсан. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 60 орчим хувийг АПТА-гийн гишүүн орнууд /Бангладеш, Лоас, БНХАУ, БНСУ, Шри Ланка болон БНЭУ/ эзэлдэг бөгөөд уг хэлэлцээрийн дагуу гишүүн улс импортод харагдах нийт барааны 40 хувь, хоорондын худалдааны үнийн дүнгийн 20 хувийг хөнгөлөх юм. Түүнчлэн хоёр талын чиглэлээр тухайлбал, Европын Холбоотой Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг үзэглэсэн.

  • Анхны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2014 онд Япон улстай байгуулсан. 

ЭЗТХ байгуулснаар Монгол, Японы хоорондын худалдааны эргэлт өсч, Япон Улсаас манайд оруулах хөрөнгө оруулалт нээмгдэх юм. 

ЭЗТХ 2016 оны 2 сарын 10-ны өдөр Токио хотноо гарын үсэг зурсан бөгөөд 2016 оны 6 сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон.

Япон Улс, Монгол Улстай ЭЗТХ байгуулсанаар хоёр орны бие биенээ харилцан нөхсөн эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргаж байгаагаараа өндөр ач холбогдолтойгоос гадна Монгол Улсын хувьд анхны нь  Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан.

  • Импортын бараанаас (MFN) Гарал үүслийн гэрчилгээ шаардаж байсан асуудлыг цэгцэлж Гаалийн тарифын хуулинд нэмэлт оруулах замаар шийдвэрлэсэн. (2016 оны 12 сар)
  • Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр

Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. (2016 оны 9 сар)

  • Монгол Улс дэлхийн 29 улстай Давхар татварын хэлэлцээр байгуулсан.  

Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 29 улстай байгуулсан.

Д/д

Улсын нэрс

Үзэглэсэн

Гарын үсэг зурсан

Үйлчилж байгаа

1

БНХАУ

1991.07.29

1991.08.26

1993.01.01

2

БНСУ

1992.02.27

1992.04.17

1992.01.01

3

Герман

1992.05.18

1994.08.22

1997.01.01

4

Энэтхэг

1994.12.24

1994.02.22

1994.01.01

5

Вьетнам

1996.02.29

1996.05.09

1997.01.01

6

ОХУ

1993.05.25

1995.04.05

1998.01.01

7

Турк

1993.06.26

1995.09.12

1997.01.01

8

Франц

1994.01.31

1996.03.18

1999.01.01

9

Англи

1994.05.13

1996.03.23

1997.01.01

10

Чех

1996.07.10

1997.02.27

1999.01.01

11

Унгар

1994.05.20

1994.09.13

1997.01.01

12

Бельги

1994.07.01

1995.09.26

1999.01.01

13

Польш

1995.02.02

1997.04.18

2002.01.01

14

Малайзи

1995.07.23

1995.07.27

1997.01.01

15

Казакстан

1995.09.22

1998.03.16

2000.01.01

16

Индонези

1995.10.21

1996.07.02

1998.01.01

17

Болгар

1996.11.25

2000.02.28

2002.01.01

18

Украйн

1997.03.26

2002.07.01

2003.01.01

19

Щвейцарь

1998.06.24

1999.09.20

2002.01.01

20

Беларусь

1998.04.23

2001.05.28

2002.01.01

21

Киргиз

1999.06.20

1999.12.04

2000.01.01

22

Канад

2000.04.07

2002.05.27

2003.01.01

23

Сингапур

2001.08.16

2002.10.10

2005.01.01

24

БНАСАУ

2002.10.03

2004.05.03

2005.01.01

25

Австри

2003.07.03

2004.10.01

2005.01.01

26

Египет

1998.02.05

1998.03.14

 

27

Кувейт

1998.02.09

1998.03.18

1998.01.01

28

Арабын Эмират

2001.02.21

2001.02.21

2003.01.01

29

Люксембург

1998.04.16

1998.06.05

2002.01.01

Экспортын бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх хүрээнд:

  • Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний худалдааг дэмжих

  • Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих, нэмэгдүүлэх

  • Органик, Эко бүтээгдэхүүний экспортыг дэмжих

  • Дэвшилтэт технологи, байгаль орчинд ээлтэй технологийн импортыг дэмжих

Зах зээлд тэлэх бодлогын хүрээнд:

  • Японтой Улстай байгуулсан ЭЗТХ-ийн хэрэгжилтийг хангах

  • Уламжлалт ОХУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх үүднээс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах (ОХУ, Казакстан зэрэг 5 орон)

  • Ази номхон далайн бүс нутгийн (АПТА) худалдааны хэлэлцээрт нэгдэх (БНХАУ, БНСУ, БНЭУ зэрэг 6 орон)

Худалдааг хөнгөвчлөх, хөрш орнуудтай тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийн сүлжээнд холбогдох: 

  • БНХАУ-тай транзит тээврийн асуудлаар 2 гэрээ байгуулсан.