EN MN

Залуу боловсон хүчинтэй

dU1POViTNXYAKFS.jpg

Монгол Улсыг НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр 2012 онд хийгдсэн “Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлтийн нийгэм, эдийн засгийн, хөгжил, нийгмийн бодлого дахь нөлөөлөл” судалгаанд тодорхойлсноор хүн ам зүйн хувьд “цонх үе” тохиож байгаа юм.

Өөрөөр хэлбэл тэжээлэгэгч насны хүн ам тогтвортой эсвэл буурч байхад хөдөлмөрийн насны бүлэг (15-64 нас) нилээд хэдэн арван жил 68 орчим хувийг эзлэн тогтвортой байхыг энэ судалгаа харуулсан. Энэ нь нийгэм эдийн засгийн хөгжилд таатай нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ төрөөс хүн ам зүйн бодлогод онцгой анхаарах шаардлага бий болсныг харуулж байна.

2016 оны эцсийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын тоо 3.0 сая-д хүрсэн бөгөөд түүнээс 25-54 насны чадвартай боловсон хүчин нийт хүн амын 45 орчим хувийг эзэлж байна.  Түүнчлэн, бичиг үсгийн тайлагдалт 98.6 хувьтай байна.

 2016 оны эцсийн байдлаар Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 64 мянган хүн, Боловсролын салбарт 93.2 мянган хүн, Хүний эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт 37.8 мянган хүн, Зочид будал, нийтийн хоолны салбарт 34.7 мянган хүн, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа 61.6 мянган хүн, Барилгын салбарт 59.1 мянган хүн, Олон улсын байгууллага, суурин төлөөлгчийн үйл ажиллагаанд 1.6 мянган дээд боловсролтой хүн тус тус хөдөлмөр эрхэлж байна.

Монгол Улсын хувьд нийт хүн амыг боловсролтой болгох нь чухал зорилт бөгөөд түүнд зарцуулж буй зардал бусад Азийн бусийн орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлттэй байна. ДНБ-ний 4.6 хувийг боловсролд зарцуулж байна