EN MN

Хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүд

Аюултай хог, хаягдлын төвлөрсөн байгууламж-эрчим хүчний үйлдвэрлэл

ТӨСЛИЙН НЭР: “АЮУЛТАЙ ХОГ, ХАЯГДЛЫН ТӨВЛӨРСӨН БАЙГУУЛАМЖ - ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ”

Салбар: Байгаль орчин, эрчим хүч

Төслийн ерөнхий мэдээлэл

Байршил

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Цагаан давааны хогийн цэгийн хажууд 10.4 га талбайд

Газрын асуудал шийдэгдсэн эсэх:

Дээрхи газрыг Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд газар авах тухай Засгийн Газрын тогтоолын төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн өмч, газрын харилцааны алба, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газартай хамтран боловсруулж холбогдох газруудын саналыг авч Засгийн газарт оруулсан.

Үйл ажиллагааны чиглэл, зорилго

Хүн, мал, амьтан, ургамлыг өвчлүүлэх, тэдгээрт хор хөнөөл учруулах, үр удамд нь сөргөөр нөлөөлөх, байгаль орчны тэнцлийг алдагдуулахад хүргэдэг шатах, тэсрэх, хордуулах, түлэх, халдварлах, эрчимтэй урвалжих шинж чанар бүхий бодисыг агуулсан хог хаягдлыг цуглуулах, байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор хөнөөл, сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр боловсруулах, устгах зориулалтын барилга байгууламжыг барьж шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах

 

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал

Төслийн хүчин чадал:                                                                                                                 - Шатаах зуух: 10,000 тн/жил                                                                                     - Эмнэлгийн хог хаягдлыг уураар боловсруулах хүндийн хүчний үйлчлэлээр ариутгах автоклав: 1200 тн/жил                                                                                                                               -  Аюултай шингэн хаягдлын физик химийн боловсруулалтын байгууламж: Өдөрт 15 м3 хүртэл тослог, хром, цианидболон бусад бохирдуулагч агуулсан шингэн хаягдлыг физик химийн боловсруулалтын технологиор цэвэрлэнэ.                                                          

- Аюултай хог хаягдлыг  булах хүчин чадал -   40 000 м3 (7,030 тн/жил)                          

- Урьдчилан боловсруулах байгууламж ба агуулах: 8.000 тонн/жил                       - Лаборатори:  Аналитик хими, элементийн нарийвчилсан шинжилгээ хийнэ. 

Төлөвлөж буй ашиглалтын хүчин чадал:

      1 дэх жил   -

      2 дах жил  50 хувь

      3 дах жил  50 хувь

Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл

Аюултай хог хаягдлыг боловсруулах байгууламж дараахи бүрэлдэхүүнээс бүрдэнэ:

- Хог хаягдал шатаах байгууламж. Аюултай хог хаягдлыг шатаах зуух нь дулаанаа хадгалдаг эргэдэг зуух байх бөгөөд хамгийн боломжит (BAT) технологийн шаардлага хангасан хий цэвэрлэх байгууламж байна. Жилд 10.000 тонн хаягдал боловсруулж 8 тн/цаг уур, 500кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай.

- Физик химийн боловсруулалт хийх байгууламж. 1.000 тоннын хүчин чадалтай бөгөөд энэ нь одоогийн ачааллаас илүү байгаа.

- Хог хаягдлыг хатууруулан байгууламж нь жилд 1.480 тонн хаягдал боловсруулна

- Ландфил 40.000 м3, үүнээс нэг  жилд 3,930 тонн хог хаягдал хүлээн авна.

- Лаборатори нь байгууламжийн үйлчилгээнээс гадна бусад гадуур үйлчилгээнд ашиглах боломжтой.

- Урьдчилан боловсруулах байгууламж ба агуулах 8.000 тонн/жил хүчин чадалтай.

Хот суурин газрын хөрс, агаарын бохирдлыг бууруулах, мргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зэрэг нийгэм, байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

Хэрэгжүүлэх хугацаа

Барилгын ажил эхлэхээс өмнө барилгын иж бүрэн ажлын зураг төслийг дуусгах ба барилга угсралтын ажил эхлэх зөвшөөрөл авсан хугацаанаас эхлэн 18 сар үргэлжлэнэ гэж тооцсон.

             Эхлэх:    2018

             Дуусах:   2020

Төслийн явц(Төсөл хэрэгжиж эхэлсэн бол ямар ажлууд хийгдсэн, аль шатандаа явж байгаа талаар мэдээлэл )

ТЭЗУС хийгдсэн эсэх:    Хийгдсэн.

ТЭЗҮ хийгдсэн эсэх:        Хийгдсэн

Зураг, төсөвтэй эсэх:       Хийгдсэн, газрын шийдвэр гарч баталгаажсаны дараа тодруулж шинэчлэх шаарлагатай.

Бусад ямар ямар тооцоо, судалгаа хийгдсэн тухай:                                                                                              - Байгаль орчны төлөв байдлын судалгаа                                                                                                                - Хөгжлийн ижил төвшний улс орнуудын тухайнасуудлыг шийдвэрлэсэн талаархи судалгаа

Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

1/ Зориулалтын газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх-2017.04-08-р сар;

БОАЖЯ-ны ХБОБНУГ, мэргэжилтэн С.Жаргалсайхан

2 /Байршлыг эцэслэн шийдвэрлэснээр ТЭЗҮ, Зураг төсөвт нэмэлт өөрчлөл хийж шинэчлэн батлуулах-2017.08-р сараас 2018 оны 10-р сар-БОАЖЯ-ны ХБОБНУГ, мэргэжилтэн С.Жаргалсайхан

3 /Албан ажлын болон агуулах, лабораторын зориулалттай барилга байгууламжыг барьж байгуулах-2018-2020 он-БОАЖЯ-ны ХБОБНУГ, шалгарсан гүйцэтгэгч

4 / Аюултай хог хаягдлыг боловсруулах байгууламжийн шатаах зуухыг ашиглалтанд оруулах  - 2018-2020 он

5 / Эмнэлгийн болон үйлдвэрийн хог хаягдлыг боловсруулах байгууламж-2018-2020 он

6 / Аюултай хог хаягдлын ландфилийн байгууламж-2018-2020 он

7 /Аюултай шингэн хаягдлын физик химийн боловсруулалтын байгууламж -2018-2020 он

8/ Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжыг иж бүрнээр хүлээн авах- 2018-2020 он

 

Хууль эрх зүйн орчин (Уг төслийн ажил хууль, эрх зүйн актын хүрээнд болон аливаа хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу онцгой зохицуулалтад хамрагдах эсвэл хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эсэх)

 

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

Санхүүжилтийн хэлбэр

Концесс  DBOO

Шаардагдах хөрөнгө оруулалт

1 / Байршлыг эцэслэн шийдвэрлэснээр ТЭЗҮ, Зураг төсөвт нэмэлт өөрчлөл хийж шинэчлэн батлуулах – 200,0 сая

2/ Албан ажлын болон агуулах, лабораторын зориулалттай барилга байгууламж, зам, дэд бүтэц - 5435.3 сая төгрөг

3/ Аюултай хог хаягдлыг боловсруулах байгууламжийн шатаах зуухыг ашиглалтанд оруулах  -16400 сая төгрөг

4 / Эмнэлгийн болон үйлдвэрийн хог хаягдлыг боловсруулах байгууламж - 4725 сая төгрөг

5 / Аюултай хог хаягдлын ландфилийн байгууламж- 3558.2 сая төгрөг

6 / Аюултай шингэн хаягдлын физик химийн боловсруулалтын байгууламж – 1625 сая төгрөг

7/ Тээврийн хэрэгсэл, бусад тоног төхөөрөмж-31500 сая төгрөг

Нийт-63443.5 сая төгрөг

Тайлбар:  2009 онд хийгдсэн ТЭЗҮ-р тооцсон.

Эргэн төлөгдөх хугацаа

 

 

Хөрөнгө оруулалтанд ноогдох ашиг

Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн орлого:

2018 онд      2917.65

2019 онд     48420.68

2020 онд     12105.17

Холбогдох хаяг:

Хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж:

Төслийг санаачлан захиалагч байгууллага: БОАЖЯ,  Гүйцэтгэгчийг Худалдан авах ажиллагааны тухай хууль, тогтоомжын дагуу сонгон шалгаруулна.

Хариуцах хүний албан тушаал, холбоо барих хаяг:

Нэр:                          Л.Жаргалсайхан                                                                                                                       Албан тушаал:        мэргэжилтэн  

Утас /ажил, гар/:    266528, 88007170

И-мэйл:                     jargalsaikhan.l@mne.gov.mn