EN MN

Хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүд

Тяньжин боомт дахь тээвэр ложистикийн төв төсөл

ТӨСЛИЙН НЭР: “Тяньжин боомт дахь тээвэр ложистикийн төв төсөл

Салбар: Зам, тээвэр, ложистик

Төслийн ерөнхий мэдээлэл

Байршил

БНХАУ-ын Тяньжин боомтын Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт

Газрын асуудал шийдэгдсэн эсэх:Тийм 

Үйл ажиллагааны чиглэл, зорилго

БНХАУ-ын Тяньжин боомтын Дунзян чөлөөт худалдааны боомт бүсэд "Тээвэр ложистикийн төв байгуулах"

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал

Монгол улсын хилээр дамжин өнгөрөх бараа бүтээгдэхүүнийг агуулах, задгай талбайн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг боловсруулан үйлдвэрлэх, уул уурхайн савлагаатай бүтээгдэхүүнийг хадгалах, хүнсний зарим бүтээгдэхүүнийг хөргөх, талбай түрээслэх зэрэг тээвэр зууч ложистикийн үйлчилгээг үзүүлнэ.

Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл

Монгол Улсын экспорт, импортын ачаа эргэлтийн 80 орчим хувь нь БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин тээвэрлэгддэг. Далайн боомтод түшиглэсэн тээвэр, ложистикийн төв байгуулснаар ачаа эргэлтийн хугацаа, зардлыг бууруулах, чөлөөт худалдааны боомт бүсийн хөнгөлөлттэй орчинд үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэн гуравдагч оронд экспортлох боломжтой болно.

Хэрэгжүүлэх хугацаа

Нийт хугацаа:  50

             Эхлэх:   2017

             Дуусах:  2067

Төслийн явц(Төсөл хэрэгжиж эхэлсэн бол ямар ажлууд хийгдсэн, аль шатандаа явж байгаа талаар мэдээлэл )

 

ТЭЗУС хийгдсэн эсэх:  Хийгдсэн

ТЭЗҮ хийгдсэн эсэх: Хийгдсэн

Зураг, төсөвтэй эсэх:  Тийм

Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай “МТЗ” ТӨХК-аас оруулах хөрөнгийг шийдүүлэх;

2017.01-2017.06

Төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах хувийн хэвшлийг сонгон шалгаруулах;

2017.03.31-ний  дотор

Шалгарсан хувийн хэвшил, “Монголын төмөр зам” ТӨХК нь Засгийн газрын тогтоолоор ТЗК (Төслийн зориулалттай компани) байгуулах

2017.05.19-ний дотор

ТЗК нь БНХАУ-ын “Тяньжин порт групп эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа”ХХК-тай “Тээвэр ложистикийн төв” төслийг хэрэгжүүлэх хамтарсан компанийг байгуулах;

2017.05.26-2017.06.09

Төсөлд шаардлагатай хөрөнгийг байршуулах;

2017.06.09-2017.06.23

“Тээвэр ложистикийн төв”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх

2017.06.23

 

Хууль эрх зүйн орчин (Уг төслийн ажил хууль, эрх зүйн актын хүрээнд болон аливаа хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу онцгой зохицуулалтад хамрагдах эсвэл хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эсэх)

“Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам /хуучнаар/ болон БНХАУ-ын Тяньжин хотын Ардын Засаг захиргааны хооронд 2009 онд байгуулсан хоёр талын “Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай” санамж бичиг,

• 2013 оны Монгол Улсын Засгийн газрын “Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 152 дугаар тогтоол,

Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн хөнгөлөлттэй бодлогын 12 зүйл үйлчилнэ. Мөн <<Дунзян гаалийн баталгаат боомт бүсийн үйлдвэрлэлийг дэмжих түр журам>>-д зааснаар хамтарсан компанийг эхний хоёр жилд үйл ажиллагааны татвараас 100%, гурав дахь жилээс тав дахь жилд үйл ажиллагааны татвараас 50% чөлөөлнө; Харин ашиг олсон жилээс эхлэн эхний хоёр жилд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 100%, гурав дахь жилээс тав дахь жилд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 50%-ийн хөнгөлөлтийг үзүүлнэ.

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

Санхүүжилтийн хэлбэр

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт

Шаардагдах хөрөнгө оруулалт

124,362,0 сая доллар

Эргэн төлөгдөх хугацаа

 

Хөрөнгө оруулалтанд ноогдох ашиг

 

Холбогдох хаяг:

Хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж:

Монголын төмөр зам" ТӨХК, Тяньжин порт групп

Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

Хариуцах хүний албан тушаал, холбоо барих хаяг: