EN MN

Хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүд

Нарийнсухайт Шивээ хүрэн чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх

ТӨСЛИЙН НЭР: Нарийнсухайт Шивээ хүрэн чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх

Салбар: Зам, тээвэр

Төслийн ерөнхий мэдээлэл

Байршил

Байршил: Өмнөговь аймгийн Гурвантэс сум

Газрын асуудал шийдэгдсэн эсэх:Тийм

Үйл ажиллагааны чиглэл, зорилго

Нарийнсухайт Шивээ хүрэн чиглэлийн 45.3км төмөр замын суурь бүтцийг барьж ашиглалтад оруулах

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал

Нүүрс тээвэр

Төслийн хүчин чадал: 18 сая тонн

Төлөвлөж буй ашиглалтын хүчин чадал:

      1 дэх жил 18 сая тонн

      2 дах жил 18 сая тонн

      3 дах жил 18 сая тонн

      4 дэх жил 18 сая тонн

Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл

Нарийнсухайтын орд газрын нүүрс БНХАУ-ын зах зээлд эрэлттэй байгаа боловч тус зах зээлд өрсөлдөхөд тээвэр, логистикийн өртгийн хүчин зүйл хамгийн хүчтэй сөргөөр нөлөөлж байна. Нүүрсний эрэлт зүүн хойд Азийн бүс нутагт тогтвортой байгаа бөгөөд тус ордын нүүрс энэ зах зээлд хүчтэй өрсөлдөх боломжтой. Иймээс тус төмөр зам Монгол Улсын нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдолтой юм.

 

Нүүрсний экспортыг дэмжинэ. Монголын нутаг дэвсгэрийн доторх тээврийн өртгийг бууруулна.

Орон нутагт ажлын байр нэмэгдэж, дэд бүтэц сүлжээ хөгжинө.                       Бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасна.                                                                                                            Авто осол багасч хөдөлгөөний аюулгүй байдал дээшлэнэ.

Монгол Улсын экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, тээвэрлэх гол ачаа болох нүүрсний Монгол Улсын нутаг дэвсгэр дэх тээврийн зардлыг бууруулна.

Түр болон байнгын ажлын байрууд олон мянгаар нэмэгдэнэ.                      Монголын эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад дорвитой хувь нэмэр оруулна.

Монгол Улсын төмөр замын суурь бүтцийн хэмжээ нэмэгдэнэ.

Хэрэгжүүлэх хугацаа

Нийт хугацаа:   2

             Эхлэх:   2017

             Дуусах:  2018

Төслийн явц(Төсөл хэрэгжиж эхэлсэн бол ямар ажлууд хийгдсэн, аль шатандаа явж байгаа талаар мэдээлэл )

ТЭЗУС хийгдсэн эсэх:    Тийм

ТЭЗҮ хийгдсэн эсэх:   Тийм

Зураг, төсөвтэй эсэх:   Тийм

Бусад ямар ямар тооцоо, судалгаа хийгдсэн тухай: Тийм

Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

Төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй Концессийн гэрээ байгуулах

2017.04-2017.06

Барилгын ажлыг эхлүүлэх

2017.06

Төмөр замын суурь бүтцийг ашиглалтад оруулах

2018.11

 

Хууль эрх зүйн орчин (Уг төслийн ажил хууль, эрх зүйн актын хүрээнд болон аливаа хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу онцгой зохицуулалтад хамрагдах эсвэл хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эсэх)

Төмөр замын тээврийн тухай хуулийн 8.1.1-г үндэслэн УИХ-н 32 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”,  Засгийн газрын 121 тоот тогтоол, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай 35/32 дугаар зөвлөмж,                                                                                                                       2016.12.07-ны өдрийн Засгийн газрын 180 тоот тогтоол.

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

Санхүүжилтийн хэлбэр

Концесс BOT

Шаардагдах хөрөнгө оруулалт

111.8 сая ам.доллар

Эргэн төлөгдөх хугацаа

 

Хөрөнгө оруулалтанд ноогдох ашиг

 

Холбогдох хаяг:

Хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж:

"МТЗ" ТӨХК

Хариуцах хүний албан тушаал, холбоо барих хаяг:

Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар