EN MN

Хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүд

Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 220 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлт

ТӨСЛИЙН НЭР:  Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 220 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлт

Салбар: Авто замын салбар

Төслийн ерөнхий мэдээлэл

Байршил

Байршил: Улаанбаатар хот, Төв аймгийн Баянчандмань, Борнуур, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Баянгол, Дархан-Уул аймгийн Хонгор сум, Дархан хотын нутаг дэвсгэрт

Газрын асуудал шийдэгдсэн эсэх: Тийм

Үйл ажиллагааны чиглэл, зорилго

Одоо ашиглагдаж байгаа хуучин авто замааг өргөтгөн шинэчилж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг аваар осолгүй, саадгүй нэвтрүүлэх нөхцлийг бүрдүүлэх, Мөн тухайн чиглэлийн ачаа эргэлтийг нэмэгдүүлэх

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал

Засвар шинэчлэлт хийхээр төлөвлөж буй авто зам нь I зэргийн, голдоо тусгаарлах зурвастай 2 урсгалтай, нийт 4-н эгнээ авто зам байх ба замын нэг урсгалын хучилтын өргөн 7м, далангын өргөн 11 м байна.

Замын дагууд байрлаж буй гүүр, хоолойнуудыг засварлаж шинэчлэн шаардлагатай цэгт нэмж хоолой барих. Өөрийн болон уулын шуудууг засварлах, шаардлагатай цэгүүдэд нэмж төлөвлөх.

Төслийн хүчин чадал: 205 км

Төлөвлөж буй ашиглалтын хүчин чадал:

1 дэх жил: 30% буюу 61.5 км

2 дахь жил: 35% буюу 71.75 км

3 дахь жил: 35% буюу 71.75 км

Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл

Хөдөлгөөний эрчим ачаалал ихтэй уг авто замын бэлэн байдал хангагдаж зорчигчид саадгүй аваар осолгүй зорчино. Тухайн замаар явах ачаа эргэлт сайжирна, авто машины элэгдэл хорогдол, шатахуун зарцуулалт эрс багасана.

Уг авто зам нь Азийн авто замын сүлжээнд байрлаж, нийслэлийг Дархан, Эрдэнэт гэсэн том хотууд болон хүн амын хүнсний хангамжийн, аялал жуулчлалын бүсүүдийг холбосон нэн тэргүүний ач холбогдолтой авто зам болно.

Хэрэгжүүлэх хугацаа

Нийт хугацаа: 3 жил

 Эхлэх: 2017

 Дуусах: 2019

Төслийн явц(Төсөл хэрэгжиж эхэлсэн бол ямар ажлууд хийгдсэн, аль шатандаа явж байгаа талаар мэдээлэл )

ТЭЗУС хийгдсэн эсэх: Үгүй

ТЭЗҮ хийгдсэн эсэх: Үгүй

Зураг, төсөвтэй эсэх: Үгүй

Бусад ямар ямар тооцоо, судалгаа хийгдсэн тухай: Үгүй

Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

Зорилтууд

Үр дүнгийн шалгуур үзүүлэлт /тоон болон чанарын үзүүлэлтээр илэрхийлэх/

2017

2018

2019

Техник эдийн засгийн урьдчилсан судалгаа хийх

100%

 

 

Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах

100%

 

 

Зураг төсөл боловсруулах

100%

 

 

Авто зам, гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажил

30%

35%

35%

 

Хууль эрх зүйн орчин (Уг төслийн ажил хууль, эрх зүйн актын хүрээнд болон аливаа хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу онцгой зохицуулалтад хамрагдах эсвэл хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эсэх)

Монгол Улсын "Авто замын тухай" хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд хэрэгжинэ

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

Санхүүжилтийн хэлбэр

Концесс DBOT

Шаардагдах хөрөнгө оруулалт

1.878.120.0 сая төгрөг

Эргэн төлөгдөх хугацаа

 

Хөрөнгө оруулалтанд ноогдох ашиг

 

Холбогдох хаяг:

Хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж:

Зам, тээврийн хөгжлийн яам.

Хариуцах хүний албан тушаал, холбоо барих хаяг: