EN MN

Хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүд

Баруун-урт бичигт чиглэлийн 272 км хучилттай авто замын төсөл

ТӨСЛИЙН НЭР: Баруун-урт бичигт чиглэлийн 272 км хучилттай авто замын төсөл

Салбар: Зам, тээврийн салбар

Төслийн ерөнхий мэдээлэл

Байршил

Байршил: Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км хатуу хучилттай авто зам нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас эхлэн тус аймгийн Асгат, Эрдэнэцагаан сумдын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх ба Монгол Улсын хил буюу Бичигтийн боомт хүрч төгсөнө.

Газрын асуудал шийдэгдсэн эсэх:Тийм

Үйл ажиллагааны чиглэл, зорилго

Азийн замын сүлжээний АН32 буюу Мянганы замын хэвтээ тэнхлэгийн нэг хэсэн Өгий нуур-Батцэнгэл- Ихтамир сумдыг хатуу хучилттай авто замаар холбох

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал

Төлөвлөж буй авто замын техникийн ангилалын III зэргийн авто зам, 2 үе  8 м өргөн асфальтбетон хучилттай, далангийн өргөн 11 м байна. 6.5м-36м-ийн урттай нийт 9 ширхэг гүүр барихаар төлөвлөсөн.

Төслийн хүчин чадал: 272 км_хатуу хучилттай авто зам

Төлөвлөж буй ашиглалтын хүчин чадал:

      1 дэх жил _______54.4 км____ хэмжих нэгж

      2 дах жил ________68 км___ хэмжих нэгж

      3 дах жил ________68 км___ хэмжих нэгж

      4 дэх жил __________68 км_ хэмжих нэгж

Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл

Сүхбаатар аймгийн нийт газар нутаг 82,300 км2ба 56,347 орчим хүн амтай. Баруун-Урт хотод нийт хүн амын 30 хувь буюу 17,000 орчим нь суурьшиж байна. Хөдөө аж ахуй, мал аж ахуй болон уул уурхайн салбар тус аймагт зонхилдог бөгөөд  дээрх салбаруудад түшиглэн мах боловсруулалт, аялал жуулчлал, бүс нутгийн худалдаа зэргийг хөгжүүлэхэд аймгийн хөгжлийн бодлого чиглэж байна. Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто зам баригдсанаар Бичигтийн боомт нь Замын-Үүд боомтын дараа орох томоохон боомт болон хөгжиж улмаар БНХАУ-ын Тянжин, Жинзоу, Далиан зэрэг боомтоор дамжин БНАСАУ-д худалдаа хийх боломжийг бүрдүүлж өгөх эдийн засгийн чухал ач холбогдолтой юм.

Хэрэгжүүлэх хугацаа

Нийт хугацаа:   4 жил

             Эхлэх:   2017

             Дуусах:  2020

Төслийн явц(Төсөл хэрэгжиж эхэлсэн бол ямар ажлууд хийгдсэн, аль шатандаа явж байгаа талаар мэдээлэл )

ТЭЗУС хийгдсэн эсэх:    _____Тийм_____________

ТЭЗҮ хийгдсэн эсэх: __________________

Зураг, төсөвтэй эсэх:   ___Тийм_______________

Бусад ямар ямар тооцоо, судалгаа хийгдсэн тухай: _____шаардлагагүй

Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

Төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэх

Төслийн бэлтгэл ажлыг хангах

Зам барилгын ажилыг ашиглалтад оруулах

 

Хууль эрх зүйн орчин (Уг төслийн ажил хууль, эрх зүйн актын хүрээнд болон аливаа хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу онцгой зохицуулалтад хамрагдах эсвэл хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эсэх)

 

Авто замын тухай болон холбогдох хууль, тогтоомж

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

Санхүүжилтийн хэлбэр

Концесс BOT

Шаардагдах хөрөнгө оруулалт

220.000.0

Эргэн төлөгдөх хугацаа

 

Хөрөнгө оруулалтанд ноогдох ашиг

 

Холбогдох хаяг:

Хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж:

Зам, тээврийн хөгжлийн яам,Инженерийн нарийвчилсан зураг төслийн 2013 онд “Ти Ай Би” ХХК хийж гүйцэтгэсэн. Зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтаар шалгаруулна.

Хариуцах хүний албан тушаал, холбоо барих хаяг: