EN MN

Хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүд

Хог хаягдлыг ангилан ялгах дахин боловсруулах үйдвэрүүдийн Эко парк байгуулах

ТӨСЛИЙН НЭР: Хог хаягдлыг ангилан ялгах дахин боловсруулах үйдвэрүүдийн Эко парк байгуулах

Салбар: Хог хаягдал, үйлдвэрлэл

Төслийн ерөнхий мэдээлэл

Байршил

Байршил: Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг

Газрын асуудал шийдэгдсэн эсэх: Тийм

Үйл ажиллагааны чиглэл, зорилго

 

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал

Шил, хуванцар, цаас, яс, хөнгөн цагаан, хайлшийг ангилан ялгаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий боловсруулах үйлдвэрүүд байгуулагдна. Мөн хог хаягдлаас эрчим хүч гаргах үйлдвэр байгуулагдахаар төлөвлөгдсөн.

Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл

Хамгийн гол үзүүлэх нөлөө нь хог хаягдлаас байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөө буурна.

1.Хог хаягдлыг дахин ашиглаж, дахин боловсруулснаар хөрсөнд дарж булагдах хог хаягдлын хэмжээ буурснаар хөрсний бохирдлын түвшин эерэн нөлөө үзүүлнэ. Дотоодын жижиг  дунд үйлдвэрлэлүүд хөгжсөнөөр импортын барааны зах зээлийг бууруулах бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

Хэрэгжүүлэх хугацаа

Нийт хугацаа: Ойролцоогоор 5 жил.

Эхлэх: 2018

Дуусах:2022

Төслийн явц(Төсөл хэрэгжиж эхэлсэн бол ямар ажлууд хийгдсэн, аль шатандаа явж байгаа талаар мэдээлэл )

ТЭЗҮ хийгдсэн эсэх: Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо өөрсдийн хөрөнгөөр 2016 онд хийлгэсэн.

Зураг төсөвтэй эсэх:2016 онд Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн Эко паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийж гүйцэтгэн экспертизээр баталгаажуулан УБЗАА-д хүлээлгэн өгсөн.

Бусад ямар ямар тооцоо, судалгаа хийгдсэн тухай: Үгүй

Хэрэгжүүлж эхэлсэн бол ямар ажлууд хийгдэж, ямар шатандаа байгаа тухай: Эхлээгүй, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг концессын хуулийн дагуу сонгон шалгаруулахаар УБ хөгжлийн корпарациар судалгаа хийлгэж байна.

Төсөл, хөрөнгө оруулалт нь бэлэн, одоо үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд хог дахин боловсруулах үйлдвэрүүдийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байгуулахаар төлөвлөж байна.

Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос 2016 онд Эко паркийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд уг ТЭЗҮ нь баталгаажаагүй байгаа тул төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө тодорхой гараагүй болно. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг УБ хөгжлийн корпарациар судлуулахаар ЗАА-аас хүргүүлээд байна.

Хууль эрх зүйн орчин (Уг төслийн ажил хууль, эрх зүйн актын хүрээнд болон аливаа хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу онцгой зохицуулалтад хамрагдах эсвэл хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эсэх)

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 2017 2-3-р улиралд батлагдахаар төлөвлөгдөж байгаа ба хуулийн төсөлд хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах үндсэн зарчмыг тусгасан. Мөн инпортын болон дотоодын томоохон үйлдвэрлэгчид өөрсдийн гаргасан хог хаягдал болох сав баглааг хог хаягдал болгохгүй байх үүрэг хариуцлагыг тусгаж өгсөн.

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

Санхүүжилтийн хэлбэр

Концесс BOT

Шаардагдах хөрөнгө оруулалт

213,893,3 сая төгрөг

Эргэн төлөгдөх хугацаа

 

Хөрөнгө оруулалтанд ноогдох ашиг

 

Холбогдох хаяг:

Хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж:

Гадаад, дотоодын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, Хог хаягдлын дахин боловсруулах үндэсний холбоо ТББ

Хариуцах хүний албан тушаал, холбоо барих хаяг: