EN MN

Хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүд

Яармаг спорт цогцолбор орчмын шинэ суурьшлын бүс

ТӨСЛИЙН НЭР: Яармаг спорт цогцолбор орчмын шинэ суурьшлын бүс

Салбар: Шинэ суурьшлын бүс

Төслийн ерөнхий мэдээлэл

Байршил

Хан-Уул дүүргийн дүүргийн 16 дугаар хороо Газрын асуудал шийдэгдсэн эсэх:  Тийм

Үйл ажиллагааны чиглэл, зорилго

Улаанбаатар хотын орлогын олон бүлэглэлт иргэдийн эрэлт хэрэгцээг хангах, эрүүл аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг хангасан цогц орчин бүхий хотхоныг хөгжүүлж,  орлогын олон бүлэглэлт иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, төлөвлөлтийн нутаг дэвсгэрт шинээр ажлын байр  бий болгох, боловсролын олон шатлалын бүхий иргэдийн хөдөлмөр эрхлэх, ажиллах нөхцлийг бий болгох ач хологдолтой.

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал

Шинэ суурьшлын бүсийг бэлэг дурсгал, гар урлалын үйлдвэрлэл үйлчилгээний хотхон болгон хөгжүүлж, орон сууцны 3 блок барилга болон 7734м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний цогцолбор бүхий нийт 198 айлын орон сууц, 310 ажлын байртай  орон сууцны хороолол бий болно.

Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл

Барилга байгууламжид сэргээгдэх эрчим хүчнийг ашиглах шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлж агаар, хөрсний бохирдлыг багасгах,  Улаанбаатар хотын нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ нэмэгдэж иргэдийн амарч зугаалах таатай орчин бүрдэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, барилгын материалын үндэсний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, дэмжих, мэргэжилтэй ажилчид бэлтгэн ажилгүйдэл, иргэдийн тодорхой хэсэг орлогын тогтмол эх үүсвэртэй болгох нөхцөлийг бүрдүүлснээр ажлын байр нэмэгдэнэ.

Хэрэгжүүлэх хугацаа

Нийт хугацаа: 2 жил

Эхлэх: 2017 он

Дуусах: 2018 он

Төслийн явц(Төсөл хэрэгжиж эхэлсэн бол ямар ажлууд хийгдсэн, аль шатандаа явж байгаа талаар мэдээлэл )

ТЭЗУС хийгдсэн эсэх:

ТЭЗҮ хийгдсэн эсэх:  Тийм.

Зураг төсөвтэй эсэх:  Тийм.

Бусад ямар ямар тооцоо, судалгаа хийгдсэн тухай: Төслийн санхүүгийн тооцоолол хийгдсэн.

Хэрэгжүүлж эхэлсэн бол ямар ажлууд хийгдэж, ямар шатандаа байгаа тухай: Барилгажилтын төсөл боловсруулагдсан.

Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

А-Е блок

Орон сууц

2017 он

Худалдаа үйлчилгээ

Граж

Хөнгөн үйлдвэрлэл

Гадна тохижилт

Авто зогсоол

2017 он

Дугуйн зам

Явган зам

Ногоон байгууламж

Инженерийн дэд бүтэц

Нам давхар амралтын байр

2017 он

Гадна цахилгаан

Гадна дулаан

Ариутгах татуурга

Ум хангамж

Холбоожуулалт

А-Е блок

Орон сууц

2018 он

Худалдаа үйлчилгээ

Граж

Хөнгөн үйлдвэрлэл

Гадна тохижилт

Авто зогсоол

2018 он

Дугуйн зам

Явган зам

Ногоон байгууламж

 

Хууль эрх зүйн орчин (Уг төслийн ажил хууль, эрх зүйн актын хүрээнд болон аливаа хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу онцгой зохицуулалтад хамрагдах эсвэл хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эсэх)

Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Концессын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Компаний тухай хуулиуд,  Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”,  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 17/17 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинэ суурьшлыг цогцоор нь хөгжүүлж иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, Орлогод нийцсэн орон сууцыг дэмжих хууль, эрх зүйн зохистой орчин бүрдүүлж, институцийг бэхжүүлэх, Тохилог орон сууц, тухтай амьдралын үндэс, Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх санхүүгийн тогтвортой механимзыг бий болгон, түүнийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг  тусгагдсны хүрээнд төсөл хэрэгжинэ.

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

Санхүүжилтийн хэлбэр

Концесс BOT

Шаардагдах хөрөнгө оруулалт

39.743.1

Эргэн төлөгдөх хугацаа

 

Хөрөнгө оруулалтанд ноогдох ашиг

 

Холбогдох хаяг:

Хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж:

Нийслэлийн Орон сууцны корпораци

Хариуцах хүний албан тушаал, холбоо барих хаяг: