EN MN

Хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүд

Дархан үйлдвэрлэл технологийн парк

ТӨСЛИЙН НЭР:  ДАРХАН ҮЙЛДВЭРЛЭЛ  ТЕХНОЛОГИЙН ПАРК

/Дэд бүтцийг өргөтгөх төсөл/

Салбар:  Уул уурхай

Төслийн ерөнхий мэдээлэл

Байршил

Байршил: Дархан-Уул аймаг Дархан сум : 1-р бүс Хүнд үйлдвэрийн бүс 776 га, 2-р бүс Хөнгөн хүнсний үйлдвэрийн бүс 800 га  , 3-р бүс Сургалт эрдэм шинжилгээний бүс 193 га, 4-р бүс  ХАА

Үйл ажиллагааны чиглэл, зорилго

  Бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд шинэ, дэвшилтэт болон өндөр технологи дамжуулах, нэвтрүүлэх, нутагшуулах, экспортын бүтээгдэхүүнийг болон импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих, эдгээр үйлдвэрлэлийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, байгаль орчинд халгүй үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг олноор бий болгох зорилтуудыг хооронд нь уялдуулан, цогцоор нь асуудлыг шийдвэрлэх, оюуны багтаамж өндөртэй технологийг хөгжүүлэх, дэлхийн зах зээлд  Монгол улсын оролцоог нэмэгдүүлэх

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал

Төмрийн хүдрийн Хуурай баяжмал, нойтон баяжмал, арматур үйлдвэрлэл, ган бөмбөлөг

Нэхий бүтээгдэхүүн, зөөлөн эдлэл, гутал үйлдвэрлэл

бетон зуурмагны үйлдвэрлэл

Сүү талх нарийн боовны үйлдвэрлэл

Ургамлын тосны үйлдвэрлэл

Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Шахмал түлш  кокс үйлдвэрлэл

Хөнгөн бетон шохой шохойн чулууны  үйлдвэрлэл

Төмөр бетон дэр үйлдвэрлэл

Ноос, ноосон бүтээгдэхүүн, хөнгөн оёдлын үйлдвэрлэл

Эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, инноваци, оюуны багтаамж өндөртэй шинэ техник технологи

Төслийн хүчин чадал: _________________________

Төлөвлөж буй ашиглалтын хүчин чадал:

      1 дэх жил 15 нэгж үйлдвэр

      2 дах жил  20 нэгж үйлдвэр болон бусад ЖДҮ, Эрдэм шинжилгээний байгууллага

      3 дах жил  27 нэгж үйлдвэр болон бусад ЖДҮ, Эрдэм шинжилгээний байгууллага

      4 дэх жил  29 нэгж үйлдвэр болон бусад ЖДҮ, Эрдэм шинжилгээний байгууллага

Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл

Дархан-Уул аймаг нь Монгол улсын аж үйлдвэрийн томоохон төвүүдийн нэг юм.  Хатуу хучилттай авто зам, төмөр зам бүхий дэд бүтэц сайтар хөгжсөн  мөн дулаан,  цахилгаан цэвэр бохир усны  найдвартай эх үүсвэртэй. 3200аад аж ахуйн нэгжтэй, хүн амын нягтрал , мэргэжилтэй ажиллах хүчний нөөцтэй , үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаад дотоод зах зээлд гаргах боломжтой , төвийн бүсийн тулгуур төв юм.

Тухайн бүс нутгийн аж үйлдвэрлэлийн нэгдлийн төрөлжсөн хөгжлийг хангах , үйлдвэрлэлийн инновацийн чадамжийг бэхжүүлэх ажлын байр нэмэгдүүлэх бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэнэ.  

Хэрэгжүүлэх хугацаа

Нийт хугацаа:  6  жил

             Эхлэх:   2017

             Дуусах:  2022

Төслийн явц(Төсөл хэрэгжиж эхэлсэн бол ямар ажлууд хийгдсэн, аль шатандаа явж байгаа талаар мэдээлэл )

ТЭЗУС хийгдсэн эсэх: Тийм   

Монгол улсын ЗГ-ын Үндэсний хөгжил Шинэтгэлийн хорооны       захиалгаар ТЭЗҮС 2011/ 13 ДЭБҮХ ХХК-ны ДЭБҮХДЭ баг гүйцэтгэсэн. Төсөл эхлэлийн шатандаа байна.

Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

Дархан Үйлдвэрлэл Технологийн Паркийн  ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулах, хэсэгчилсэн  ерөнхий төлөвлөгөө боловсруулах

2017-2018

Үйлдвэрлэл Технологийн паркийн төв байр, бизнес төв, бизнес инкубатор төв, мэдээ мэдээлэл суртчилгааны төв зэрэг барилга байгууламж болон дэд бүтцийг өргөтгөх ажлуудыг хийх

2018-2023

Боловсон хүчний сургалт

жил жилд

өгөгдөл цуглуулах, бизнес зөвлөл байгуулах,инженерүүдийн зөвлөл байгуулах

2018-2020

зөвлөх баг бүрдүүлэх, эрдэмтдийн зөвлөл байгуулах

2017

инновацийн компани,шинжлэх ухаан технологийн төв, гарааны компаниуд байгуулах

2020

Паркийн үйл ажиллагааг дэмжих сан байгуулж сан хөмрөгийг нэмэгдүүлэх

2017 оны 4-р улирлаас

Хууль эрх зүйн орчин (Уг төслийн ажил хууль, эрх зүйн актын хүрээнд болон аливаа хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу онцгой зохицуулалтад хамрагдах эсвэл хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эсэх)

Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторхи барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгийг татвараас чөлөөлнө.Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийг үйлдвэрлэл технологийн паркийн зориулалтаар эзэмшүүлсэн газрыг газрын татвараас чөлөөлнө.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрчим хүч үйлдвэрлэл, дамжуулах шугам сүлжээ, цэвэр усан хангамж, бохир усны шугам, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, харилцаа холбооны дэд бүтэц бий болгоход оруулсан хөрөнгө татвар ногдох орлогоос хасагдана.Барилга байгууламжийн элэгдэлийг 40жилээр  тооцдогийг 20 жилээр, Машин тоног төхөөрөмжийн элэгдэл 10жилээр  тооцдогийг 3 жилээр тооцох . Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, тогтворжуулах гэрчилгээ олгох замаар төсөл хэрэгжүүлэх этгээдэд аж ахуйн нэгжийн орлого

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

Санхүүжилтийн хэлбэр

Концесс BOT

Шаардагдах хөрөнгө оруулалт

205717.1 сая төгрөг

 

Эргэн төлөгдөх хугацаа

 

Хөрөнгө оруулалтанд ноогдох ашиг

 

Холбогдох хаяг:

Хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж:

УИХ, Монгол улсын Засгийн газар, Уул уурхай Хүнд үйлдвэрийн  яам: , АИТХ,  АЗДТГ, Дархан үйлдвэрлэл технологийн парк ОНӨХХК,

Технологийн паркийн нэгж  байгууллагууд

Хариуцах хүний албан тушаал, холбоо барих хаяг:

Нэр:                                Т. Чимэгсанаа

Албан тушаал:              Ахлах мэргэжилтэн

Утас /ажил, гар/:           88113624

И-мэйл:                           chimegsanaa2000@yahoo.com