EN MN

Хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүд

Хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах

ТӨСЛИЙН НЭР:

ХҮЛЭМЖИЙН ЦОГЦОЛБОР АЖ АХУЙ БАЙГУУЛАХ

Салбар: Газар тариалан

Төслийн ерөнхий мэдээлэл

Байршил

Байршил: Улаанбаатар

Газрын асуудал шийдэгдсэн эсэх: Тийм    

Үйл ажиллагааны чиглэл, зорилго

Улаанбаатар хотод нийт 5.0 га талбай бүхий жилийн дөрвөн улиралд ажиллах хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулснаар жилд 2.1 мянга гаруй тонн өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, навчит ногоо, гүзээлзгэнэ хураан авч, 500.0 мянган ширхэг сайн чанарын үрслэгээ үржүүлэн  нэгжийн ургац, таримлын нэр төрлийг нэмэгдүүлэн,  жилийн турш  хүн амыг шинэ ургацын хүнсний ногоогоор тогтвортой хангах, жил бүр импортоор авч буй дээрх төрлийн хүнсний ногоог дотооддоо үйлдвэрлэх, илүүдэл хэсгийг экспортод гаргах.

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал

Жилд 2100 тонн өргөст хэмх, улаан лооль, чинжүү, гүзээлзгэнэ, навчит ногоо ургуулна. 500.0 мянган ширхэг сайн чанарын үрслэгээ үржүүлнэ.

Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл

 

Жилд 9-14.0 мянган тонн чанарын баталгаагүй нарийн ногоо импортлож байна.

Нийслэлийн хүн амыг жилийн турш шинэ ургацын хүнсний ногоогоор хангана. Хүн амын хүнсний хэрэглээн дэх хүнсний ногооны хэрэглээ нэмэгдэнэ. Импорт буурч хүнсний аюулгүй байдал сайжирна.

Хэрэгжүүлэх хугацаа

Нийт хугацаа:   ______2 жил_______

             Эхлэх:   ______2017_______

             Дуусах:  _______2018______

Төслийн явц

(Төсөл хэрэгжиж эхэлсэн бол ямар ажлууд хийгдсэн, аль шатандаа явж байгаа талаар мэдээлэл )

 

Нийгэм, байгаль орчинд сөрөг нөлөөгүй. Усыг үр ашигтай дахин ашиглах, цэвэрлэх технологитой хүлэмж байгуулна.

Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

Санхүүжилтийг шийдвэрлэх-2017-02 сараас 05 сар

Геологи, геодезийн судалгаа-2017-04-05 сар

Тендер боловсруулах, зарлах, шалгаруулах-2017 оны 05 сараас 08 сар

Гэрээ байгуулах-2017 оны 08 сар

Барилга угсралт-2017 оны 08 сараас 2018 оны 08 сар

Тариалалт-2018 оны 06 сараас

Ургац хураалт-2018 оны 10 сараас

Хууль эрх зүйн орчин (Уг төслийн ажил хууль, эрх зүйн актын хүрээнд болон аливаа хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу онцгой зохицуулалтад хамрагдах эсвэл хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эсэх)

 

Монгол улсын "Тариалангийн тухай" хуулийн 19.5.5,  Засгийн газрын 2016 оны 71 дугаар тогтоолоор батлагдсан  "Эдийн засгийг сэргээх" хөтөлбөрийн төлөвлөгөөнд орсон. Хүнсний ногоо нь НӨАТ-өөс чөлөөлөгддөг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 50 хувь чөлөөлөгддөг.

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

Санхүүжилтийн хэлбэр

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт

Шаардагдах хөрөнгө оруулалт

30,050,0 сая төгрөг

Эргэн төлөгдөх хугацаа

 

Хөрөнгө оруулалтанд ноогдох ашиг

 

Холбогдох хаяг:

Хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж:

 Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам

Хариуцах хүний албан тушаал, холбоо барих хаяг:

Нэр:  Ж.Төмөрхуяг

Албан тушаал: ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн

Утас /ажил, гар/: 263408, 99007368

И-мэйл: j_tumur@yahoo.com