EN MN

Хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүд

Тариалангийн алслагдсан бүсэд элеватор байгуулах

ТӨСЛИЙН НЭР:

ТАРИАЛАНГИЙН АЛСЛАГДСАН БҮСЭД ЭЛЕВАТОР БАЙГУУЛАХ

Салбар: Газар тариалан

Төслийн ерөнхий мэдээлэл

Байршил

Дорнод аймгийн Халхгол суманд 20.0 мянган тонн, Хэнтий аймгийн Хурх тосгонд 20.0 мянган тонн, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 15.0 мянган тонн, Увс аймгийн Баруунтуруун суманд 20.0 мянган тонн. Бүгд 75 мянган тонн элеватор байгуулах.

Газрын асуудал шийдэгдсэн эсэх.   Тийм

Үйл ажиллагааны чиглэл, зорилго

1.Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт заасан тариалангийн эргэлтийн талбайг 1050.0 мянган га-д хүргэх зорилтыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.

2. Ургац тээврийн зайг 30-80 км радиуст оруулж ойртуулна. Одоогоор Баруунтуруунаас хамгийн ойр байгаа Хархорины элеватор хүртэлж тээврийн зай 800 км байна. Халхгол сумаас аймгийн төв хүртэл тээвэрлэхэд 340км, Хутаг-Өндөрөөс Булганы элеватор хүртэл 150км, хөтөл хүртэл 350 км байгаа зэрэг жишээг нэрлэж болно.

3.Бүтээгдэхүүний өөрийн өртөг буурч гол нэрийн бараа бүтээгдэхүүнээр бүс нутгийг хангах боломж бүрдэнэ. Баруун бүсэд тариалангийн салбар зогсонги байдалд орсноор импортын гурилаар хангаж байгаа.

4.Элеватор байгуулснаар дагалдах бизнес хөгжих, хүн амын нүүдэл шилжилтийг сааруулна.

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал

Төслийн хүчин чадал: Бүх элеваторын ашиглалтын хүчин чадал 75.0 мянган тонн.

Төлөвлөж буй ашиглалтын хүчин чадал:

  Дорнод аймгийн Халхгол суманд 20.0 мянган тонн, Хэнтий аймгийн Хурх тосгонд 20.0 мянган тонн, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 15.0 мянган тонн, Увс аймгийн Баруун туруун суманд 20.0 мянган тонн. Бүгд 75 мянган тонн   

Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл

1. Тариалангийн атрашсан талбайг эргэлтэнд оруулах,

2.Бүс нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх,

3.Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрүүдийг дэмжих, 4.Хүн амыг дотоодын хүнсээр бүрэн хангах,

5.Импортыг орлох, экспортыг дэмжих зорилттой нийцэж байгаа зэрэг зайлшгүй хэрэгцээ байгаа юм.

Хэрэгжүүлэх хугацаа

Нийт хугацаа:   ____4 жил _________

             Эхлэх:   ______2017_он______

             Дуусах:  ___2020 он__________

Төслийн явц

(Төсөл хэрэгжиж эхэлсэн бол ямар ажлууд хийгдсэн, аль шатандаа явж байгаа талаар мэдээлэл )

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр элеваторуудыг байгуулахаар тендерт шалгарсан БНХАУ-ын Синоконст компанитай  2012 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Төслийн ТЭЗҮ-д БОАЖЯ-аас байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээ, ХХААЯ-аас байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг тендерээр гүйцэтгүүлсэн.

Төслийг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын Экзим банктай зээлийн тусгайлсан хэлэлцээр багуулах шатанд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гэрээнээс татгалзахаар шийдвэрлэснээр төсөл хэрэгжээгүй зогссон. Уг ТЭЗҮ-ээр Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Увс аймагт нийт 91 мянган тонн багтаамжтай элеватор байгуулах ажлыг  20.4 сая ам дол-аар гүйцэтгэхээр тусгасан байсан.

Шинээр танилцуулж байгаа төсөлд элеваторын тоо, багтаамж, үнэ зэрэг өөрчлөлтүүд орсон учраас шинээр тендер шалгаруулж гүйцэтгэгчийг сонгох шаардлагатай. Үнэлгээний хороогоор гүйцэтгэгчид тавих шалгуур, техникийн даалгаврыг нарийвчлан хэлэлцэх ёстой. Урьдчилсан байдлаар ерөнхий шаардлагад нэгэнт батлагдсан, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдсэн ТЭЗҮ-ийг баримтлан шалгуур үзүүлэлэлт, техникийн даалгаврыг гол үндэслэл болгон ашиглах боломжтой гэж үзэж байна.

 

ТЭЗУС хийгдсэн эсэх:    _Хийгдсэн.

ТЭЗҮ хийгдсэн эсэх:  Хийгдсэн

Зураг, төсөвтэй эсэх:   __Шинээр хийх шаардлагатай._

Өмнө нь түлхүүр гардуулах нөхцлөөр гүйцэтгэгч нь зураг төслөө өөрсдөө хийхээр гэрээ байгуулсан байсан. ТЭЗҮ-д тусгаснаар ерөнхий шаардлга, технологи, тоног төхөөрмжийн сонголт хийсэн байгаа.

 

Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

Төслийг ҮШХ-д танилцуулж шийдвэрлүүлэх- 2017 он

Төслийг хэрэгжүүлэхээр тендер шалгаруулалт зохион байгуулах -2017 он

Тендерт шалгарсангүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, гүйцэтгэлийг хангуулах- 2018-2020 он

Тендерийн явцад хяналт, үнэлгээ хийх-2018-2020 он

Гэрээг дүгнэж элеваторыг хүлээн авах-2020 он

Гэрээ дүгнэсэн акт, тэмдэглэлийг үндэслэн санхүүжилт хийх-2018-2020 он

 

Хууль эрх зүйн орчин

(Уг төслийн ажил хууль, эрх зүйн актын хүрээнд болон аливаа хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу онцгой зохицуулалтад хамрагдах эсвэл хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эсэх)

Монгол Улсын Засгийн  газрын 2012 оны 48 дугаар тогтоолоор тоног төхөөрөмжүүдийг гааль болон НӨАТ-аас чөлөөлж байсан хугацаа 2016-12-31-ний өдрөөр дуусгавар болсон.

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

Санхүүжилтийн хэлбэр

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт

Шаардагдах хөрөнгө оруулалт

31,217,4 сая төгрөг

Эргэн төлөгдөх хугацаа

 

Хөрөнгө оруулалтанд ноогдох ашиг

 

Холбогдох хаяг:

Хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж:

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам

Хариуцах хүний албан тушаал, холбоо барих хаяг:

Нэр: Б.Уранчимэг

Албан тушаал: Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн