Арга хэмжээ

Арга хэмжээ

2014 онд зохион байгуулсан болон оролцсон

арга хэмжээний жагсаалт

  1. 2014 оны 1 дүгээр сарын 14-нд Улаанбаатар дахь гадаад улсын ЭСЯ-д болон гадаадын хөрөнгө оруулагчдад зориулан “Инвест Монголиа” арга хэмжээг зохион байгуулж, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогын талаар танилцуулав.  Уг арга хэмжээнд холбогдох яам, агентлаг, томоохон хөрөнгө оруулагч орнуудын элчин сайдын яам, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын 60 орчим төлөөлөгчид, хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн 120 орчим төлөөлөгчид оролцож, санал бодлоо хуваалцлаа.

  2. 2014 оны 1 дүгээр сард БНХАУ-ын Бээжин хотод болсон “Монгол-БНХАУ-ын бизнес форум”-д Хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулга хийсэн.

  3. 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод болсон “Барилга-Хөрөнгө оруулалт 2014” арга хэмжээнд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, боломжуудыг танилцуулсан илтгэл тавин оролцов.

  4. 2014 оны 2 дугаар  сарын 20-ны өдөр Туркийн ТУСКОН байгууллагын төлөөлөгчдийг Улаанбаатар хотноо хүлээн авч, хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулав.

  5. 2014 оны 2 дугаар  сарын 21-ны өдөр Монгол-Францын бизнес зөвлөлтэй хамтран Улаанбаатар дахь Францын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулав.

  6. 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Япон Улсын Токио хотод зохион байгуулагдсан “Монголын бизнес семинар” арга хэмжээнд илтгэл тавьж оролцов.

  7. 2014 оны 3 дугаар  сарын 12-ны өдөр Сөүл хотод болсон “Монгол, Солонгосын барилгын салбарын хөрөнгө оруулалт, шинэ техник технологи” сэдэвт хуралдаанд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулав.

  8. 2014 оны 3 дугаар  сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод Nextgen төрийн бус байгууллагатай хамтран гишүүд залууст нь хөрөнгө оруулалтын шинэ орчны талаар танилцуулав.

  9. 2014 оны 3 дугаар  сарын 14-ны өдөр Ажил олгогчдын холбооны ээлжит мэдээллийн цагаар хөрөнгө оруулалтын шинэ орчны талаар танилцуулав. 

  10. 2014 оны 3 дугаар  сарын 19-ны өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хөрөнгө оруулалтын шинэ орчны талаар танилцуулав.

  11. 2014 оны 3 дугаар  сарын 24-ны өдөр Монголын бизнесийн зөвлөлийн сар тутмын уулзалтад оролцож, шинэ агентлагийн үйл ажиллагааны талаар танилцуулав.

  12. 2014 оны 3 дугаар  сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатарт болсон “Монголын эдийн засгийн форум” арга хэмжээг зохион байгуулахад оролцож, арга хэмжээний үеэр панелистаар оролцов.

  13. 2014 оны 3 дугаар  сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо Их Британий Хойд мужийн худалдааны танхимын төлөөлөгчдөд зориулж, хөрөнгө оруулалтын шинэ орчны талаар танилцуулав.

  14. 2014 оны 3 дугаар  сарын 26-ны өдөр Ерөнхий сайд Улаанбаатар дахь Хятадын хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтыг зохион байгуулахад оролцов.

  15. 2014 оны 4 дүгээр  сарын 4-ны өдөр Улаанбаатар хотноо Мьянмарын Холбооны улсын  сэтгүүлчдийн төлөөлөгчдөд Монгол улсын хөрөнгө оруулалтын бодлого, хууль эрх зүйн орчны талаар танилцуулав.

  16. 2014 оны 5 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Монгол-Тайваний бизнес эрхлэгчдийн ээлжит форумыг зохион байгуулсан.

  17. 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод болсон “Монгол-Энэтхэгийн бизнес форум”-д илтгэл тавьж оролцов.

  18. 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо болсон “Монгол-Австрийн бизнес форум”-д илтгэл тавьж оролцов.

  19. 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо болсон “Латви-Монголын бизнес форум”-д илтгэл тавьж оролцлоо. Уг арга хэмжээнд Латви, Монголын нийт 60 гаруй ААН-ийн 80 гаруй төлөөлөгчид оролцлоо.

  20. 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Италийн Ром хотноо болсон “Евроазийн хөрөнгө оруулалт чуулга уулзалт”, “Монголын хөрөнгө оруулалтын уулзалт” зэрэг арга хэмжээнд оролцон илтгэл тавьж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл хийв.

  21. 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Монгол-Испаний Олон талын хамтын ажиллагааны уулзалт”-д ХөОГ-аас нээлтийн үг хэлж, хөрөнгө оруулалтын орчны талаар илтгэл тавин оролцов.

  22. 2014 оны 6 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Сөүл хотноо “Хөрөнгө оруулалтын уулзалт” болсон. Монгол улс болон БНСУ-ын талаас нийтдээ 80 гаруй компаний төлөөлөгчид оролцсон ба МУ-ын хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулга хийлээ.

  23. 2014 оны 6-р сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо “Герман-Монголын бизнес өдрүүд”-ийн хүрээнд болсон дугуй ширээний уулзалтад тус газрын дарга С.Жавхланбаатар оролцсон мөн хэлтсийн дарга Д.Ирмүүн 6 дугаар сарын 17-нд илтгэл тавин оролцов.

  24. 2014 оны 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болсон “Бизнесийн дээд хэмжээний хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-д газрын дарга С.Жавхланбаатар илтгэл тавьж оролцлоо.

  25. 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол-“Польшийн бизнес форум” болж, Польшийн Мэдээлэл Хөрөнгө оруулалтын газар (PALILZ)-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Газрын дарга С.Жавхланбаатар илтгэл тавьж оролцлоо. Уг арга хэмжээнд Польш, Монголын нийт 80 гаруй ААН-ийн төлөөлөгчид оролцлоо.

  26. 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод болсон “Эрчим хүчний Хартийн Улаанбаатарын форум”-д оролцон илтгэл тавив. 

  27. 2014 оны 7 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Монгол-ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ыг зохион байгуулав. Монголын талаас 152 компани, БНХАУ-н ӨМӨЗО-н талаас нийт 72 аж ахуй нэгж хүрэлцэн ирсэн бөгөөд тус чуулга уулзалт амжилттай болж өнгөрлөө. Тус чуулга уулзалтаар 8 компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хоёр талын худалдаа аж үйлдвэрийн танхимууд мөн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

  28. 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо БНХАУ-ын Жилин мужийн компани, ААН-үүдэд зориулан бизнес форумыг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулав. Уг арга хэмжээнд нийт 60 гаруй компаний 100 гаруй төлөөлөгч оролцов.

  29. 2014 оны 7 сарын 21-ний өдөр Япон Улсын Токио хотноо Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө  оруулалтын VII зөвлөлдөх уулзалтанд оролцож, илтгэл тавив.

  30. 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Япон Улсын Токио хотноо “Монгол-Японы Бизнес уулзалт”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тус улсад хийсэн айлчлалын хүрээнд зохион байгуулав.

  31. 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо КанадынГадаадхэргийнсайдЖонРассэлБэйрдийнМонголУлсадхийсэнайлчлалынүеэрболсон “Монгол-Канадын дугуй ширээний уулзалт”-д оролцов.

  32. 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Монгол-БНХАУ-ын Лиаонин мужийн бизнес эрхлэгчдийн уулзалт”-д илтгэл тавин оролцов.

  33. 2014 оны 8 дугаар сарын 15 –ны өдөр Улаанбаатар хотод болсон Монгол, Хятадын аж ахуйн нэгж байгууллагын хамтын ажиллагааны чуулганд оролцов.

  34. 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод болсон Япон улсын Парламентийн гишүүд /10 гишүүн/ дагалдан яваа бизнесийн төлөөлөгчийн уулзалтад оролцов.

  35. 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо болсон “БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөрөнгө оруулагчдын бизнес форум”-дтус газраас хөрөнгө оруулалтын орчин, боломжийн талаар танилцуулга хийв.

  36. 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод болсон “Mongolian Growth Group” байгууллага болон АНУ-ын хөрөнгө оруулагчдыг хүлээн авч уулзан, хөрөнгө оруулалтын орчинг танилцуулсан илтгэл тавив.

  37. 2014 оны 9 дүгээр сарын 1-6-ны өдрүүдэд БНХАУ-ын Үрэмчи хотод зохион байгуулагдсан “China-Eurasia Expo”-д илтгэл тавин оролцов.

  38. 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод болсон ЭЗХ-ийн дэд сайд тэргүүтэй төр, бизнесийн төлөөлөгчидийн Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн Ерөнхий захирал Кирилл Дмитриевтэй хийсэн уулзалтыг зохион байгуулав.

  39. 2014 оны 9 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болсон Frontier Securities компаниас зохион байгуулсан “Invest Mongolia 2014” арга хэмжээний үеэр хэлэлцүүлэгт оролцов.

  40. 2014 оны 9 дүгээр сарын 5 –ны өдөр Улаанбаатар хотод болсон “Монгол-Унгарын бизнесийн чуулга уулзалт”-д оролцон Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, боломжуудын талаар илтгэл тавив. 

  41. 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо болсон “Дисковер Монголиа” чуулга уулзалтанд паналистаар оролцож мэдээлэл хийв.

  42. 2014 оны 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон “Азийн Худалдааг Дэмжих Форумын Захирлуудын 27 дугаар ээлжит хуралдаан”-д оролцов.

  43. 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод болсон “Ойл энд Шейль Ойл Монголиа” арга хэмжээнд Хөрөнгө оруулалтын тухай хууль, хөрөнгө оруулалтын гэрээний зохицуулалтын талаар танилцуулсан илтгэл тавин оролцов.

  44. 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр болсон Хятадын шилдэг 60 залуугийн айлчлалын үеэр болсон Бизнес уулзалтад Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн орчинг танилцуулан илтгэл тавив.

  45. 2014 оны 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Яаньжи хотод зохион байгуулагдсан “Зүүн хойд азийн экспорт-импортын банкуудын ассоциацийн уулзалт”-д оролцон Зүүн хойд азийн эдийн засгийн хамтын ажиллагаа, Монгол Улсын оролцооны талаар илтгэл тавив.

  46. 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо болсон Өргөмжит консулуудын уулзалтад оролцож Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны өөрчлөлт, боломжуудын талаар танилцуулав.

  47. 2014 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр Улаанбаатар хотод болсон “Монгол орны хөгжилд” сэдэвтэй гадаадад сурч хөдөлмөрлөж байгаа Монголчуудын холбоод болон ГХЯ-с зохион байгуулсан хуралд оролцож илтгэл тавьсан.

  48. 2014 оны 9 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Щвейцарийн нийслэл Женев хотноо Дэлхий Худалдааны байгууллага (ДХБ)-ын Худалдааны бодлогыг хянан хэлэлцэх зөвлөл (ХБХХЗ)-ийн хуралдаанаар Монгол Улсын худалдааны бодлогын тухай илтгэлийг 2 дахь удаагаа хэлэлцүүлэв.  Тус хуралдаанд газрын дарга оролцов.

  49. 2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо болсон “Солонгос-Монголын хөрөнгө оруулагчдын форум”-д тус газраас илтгэл тавьж оролцов.

  50. 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод АНУ-ын ЭСЯ, Америкийн худалдааны танхимаас хамтран зохион байгуулсан “Америкийн өдрүүд” арга хэмжээ болов. Тус газрын дарга нээлтийн үг хэлж, илтгэл тавьж оролцов.

  51. 2014 оны 9 дүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд БНХАУ-ын Яньжи хотод зохион байгуулагдсан “Зүүн Хойд Азийн Экспорт Импортын Банкуудын Холбооны уулзалт”-д СЗҮХ-ийн дарга оролцон илтгэл тавив.

  52. Солонгос-Монголын бизнес форумыг дэмжих хорооноос 2014 оны 10 сарын 03-ны өдөр зохион байгуулсан “Солонгосын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн Монголд хөрөнгө оруулалтын анхдугаар чуулга уулзалт”-нд ХОҮХ-ийн удирдлага оролцон илтгэл тавив.

  53. 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр ГХЯ-ны Гадаад бодлогын нэгдсэн зохицуулалт, судалгааны төвийн Дипломатын академиас Аймаг, нийслэл, дүүргийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн албан хаагчдад зориулсан нэгдсэн сургалтанд тус газрын дарга оролцон илтгэл тавив. 

  54. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн албан ёсны айлчлалын хүрээнд 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Австри Улсын Вена хотноо Австри-Монголын бизнес форум зохион байгуулав. Бизнес форумд монголын 28 компаний 34 төлөөлөгч Австрийн талаас нийт 128 бизнес төлөөлөгч оролцов.

  55. Монгол-Германы Гүүр ТББ үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой болон Монгол Улс болон ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр болсон “Монгол-Германы хамтын ажиллагаанд Германд төгсөгчдийн оруулж буй хувь нэмэр” арга хэмжээнд “Монгол Улсын Хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцов.

  56. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажлын айлчлалын хүрээнд 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Унгар Улсын Будапешт хотноо Унгар-Монголын бизнес форум зохион байгуулав. Бизнес форумын үеэр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар илтгэл тавив. Бизнес форумд монголын 25 компаний 32 төлөөлөгч Унгарын талаас нийт 80 гаруй компаний төлөөлөгчид оролцов.

  57. 2014 оны 10 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Берлин хотноо зохион байгуулагдсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах Засгийн газрын ажлын хэсэг болон Монгол - Германы Эдийн засгийн хорооны 4-р хуралдаанд тус газрын дарга оролцон тус тус илтгэл тавьж хөрөнгө оруулалтын орчин танилцуулав. 

  58. 2014 оны 10 сарын 31-ны өдөр АНУ-аас МУ-д суугаа ЭСЯ, Америкийн худалдааны танхим /Амчам/-тай хамтран зохион байгуулсан “Америкийн өдрүүд” арга хэмжээний бэлтгэлийн семинарт илтгэл тавив. 

  59. 2014 оны 11 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны бүс Хонгконгд зохион байгуулагдсан Монгол Улсын төслүүд ба хөрөнгө оруулалт чуулга уулзалтын Монгол талын илтгэгчдийн оролцоог хангав. Тус арга хэмжээнд газрын дарга оролцон хөрөнгө оруулалтын хуулийн хэрэгжилт, томоохон төслүүдийн талаар танилцуулсан илтгэл тавив.

  60. 2014 оны 11 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд бүс Хонгконгд зохион байгуулагдсан Монгол Улсын төслүүд ба хөрөнгө оруулалт чуулга уулзалтын үеэр болсон үзэсгэлэнд оролцож чуулга уулзалтанд оролцогчдод сонирхсон сэдэв, салбар, хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт 70 гаруй хүнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн.

  61. 2014 оны 11 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Шри Ланк улсын Коломбо  хотод Ази, Номхон далайн НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-оос зохион байгуулагдсан “Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд Ази-Номхон далайн Гадаадын шууд хөрөнгө оруулалт Сүлжээний дөрөв дэх уулзалт”-нд СЗҮХ-ийн дарга  оролцон илтгэл тавив.  

  62. 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан Эрсдэлийн форумд газрын дарга оролцон илтгэл тавив.

2015 онд зохион байгуулсан болон оролцсон

арга хэмжээний жагсаалт

  1. 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “Чех- Монголын Бизнес форум”-ыг  зохион байгуулав.

  2. 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Япон Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд “Япон-Монголын бизнес уулзалт” –ыг зохион байгуулсан.

  3. 2015 оны 4 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Төрийн ордонд болох “Монголын Эдийн засгийн форум”-д илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцсон.

  4. 2015 оны 3 сарын 3-ны өдөр “IBT Berlin” арга хэмжээний үеэр “Герман- Монголын Бизнес Форум”-ыг зохион байгуулав.

  5. 2015 оны 5 сарын 12 –ны өдөр “Монгол- Болгарын бизнес форум”-ыг зохион байгуулав.

  6. 2015 оны 5 дугаар сарын 17-21-ны өдрүүдэд Дубай хотод “Road Show” арга хэмжээг зохион байгуулав.

  7. 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Худалдаа Хөгжлийн Бага хурал /НҮБ-ЫН ХХБХ/-тай хамтран “Монгол улсын хөрөнгө оруулалтын цахим хөтөч”-ийн албан ёсны нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан.

  8. 2015 оын 7 сарын 1-3ны өдрүүдэд Лондон хотод “Road Show” арга хэмжээг зохион байгуулав.

  9. “Expo Mongolia Conference 2015”-д илтгэл тавьж оролцов.

  10. 2015 9 сарын 24-ны өдөр “CAREC”-ийн арга хэмжээнд оролцов.

  11. 2015 оны 10 сарын 23-ны өдөр “China, Mongolia Expo”-д илтгэл тавьж оролцов.

  12. 2015 оны 10 сарын 16-ны өдөр Аж үйлдвэрлэлийн форумд “Аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах боломж” сэдвээр илтгэл тавьж оролцов.

  13. 2015 оны 6 сарын 16-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Second annual Trade Mission” арга хэмжээг Амеркийн худалдааны танхимтай хамтран зохион байгуулсан.  

2016 онд зохион байгуулсан болон оролцсон

арга хэмжээний жагсаалт

  1. Монгол Хятадын бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулган /УБ/

  2. Япон-Монголын бизнес орчныг сайжруулах  семинар

  3. Монгол Унгарын бизнес уулзалт /УБ/

  4. АНУ-ын Харвардын Их сургуультай хийх уулзалт

  5. “Уул Уурхайн Чуулга Уулзалт(PDAC) 2016”-ын үеэр зохион байгуулагдах 
    Монгол Улсын уул уурхайн салбарын бизнес форум /Торонто, Канад/

  6. Монголын эдийн засгийн форум – 2016 /УБ/

  7. “ГШХО-ын статистик тоог хэрхэн зөв гаргах вэ” хэлэлцүүлэг

  8. Монгол, Хятадын ЗГХКомиссын хурал

  9. “Coals & Metals Mongolia”

  10. Тайван-Монголын бизнес форум

  11. “Хөрөнгө оруулалтын орчин: хөрөнгө оруулагчийн хамгаалал ба хамтын хариуцлага уулзалт хэлэлцүүлэг”/УБ/

  12. Монгол-Хятадын Барилгын салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт 2016/УБ/

  13. “Монгол Улс-ӨМӨЗО-ны хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2016”

  14. “Монгол-Хятадын барилгын Экспо-2016”

  15. Монгол-Австрийн бизнес форум

2017 онд зохион байгуулсан болон оролцсон арга хэмжээ

1.2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр МҮХАҮТ-аас зохион байгуулсан “Бизнес-2-Бизнес” уулзалтанд “Хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр илтгэл тавьж оролцов.

2.2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Монгол Улсын Хөрөнгө оруулалтын орчинд тулгарч буй асуудал, шийдвэрлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан.

3.2017 оны 4-р сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Монгол-Италийн Бизнес Форум”-д оролцож илтгэл тавьсан.

4.2017 оны 4 дүгээр сар 18-ны өдөр "Хөдөө аж ахуйн салбарын хөгжил: Хөрөнгө оруулалт ба дэлхийн үнэ цэнэ" хэлэлцүүлэгт оролцсон.

5.Бугатын арга хэмжээнд “Хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр илтгэл тавьж оролцов.

6.2017 оны 5 дугаар сар 15-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулсан.

Зохион байгуулагдах арга хэмжээний жагсаалт

  1. “Монголын Эдийн засгийн форум 2017” /MEF/

  2. “INVEST MONGOLIA”  Frontier’s  Annual conference

  3. “MONGOLIA Investment Summit” Hong Kong

  4. Герман- Монголын бизнесийн өдрүүд, “Германд үйлдвэрлэв” үзэсгэлэн

  5. “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн ээлжит 6 дугаар хуралдаан болон Монгол - Германы Эдийн засгийн хорооны 7-р хуралдаан