ТӨСЛИЙН НЭР: НҮҮРСНЭЭС НИЙЛЭГ БАЙГАЛИЙН ХИЙ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР БАРИХ |
|
Салбар: |
|
Ерөнхий мэдээлэл |
|
Байршил |
Төв аймгийн Баяндэлгэр сум (газрын асуудал шийдсэн), Багануурын уурхайг түшиглэн баригдана. |
Үйл ажиллагааны чиглэл, зорилго |
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийг Багануурын уурхайн хүрэн нүүрсний ордыг түшиглэн байгалийн хий үйлдвэрлэн нийт 160км хийн хоолойгоор дамжуулан Улаанбаатар хот болон хотын орчмын бүсийг байгалийн хийгээр ханган агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилго тавин ажиллаж байна. |
Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал |
Жилд 725 сая м3 нийлэг байгалийн хий, 326 мянган тонн сайн чанарын /98/ бензин, 57600 тонн шингэрүүлсэн байгалийн хий, 100 мянган тонн аммиак, 30 мянган тонн аммонийн бордоо, 15 мянган тонн элементийн хүхэр, 150 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ |
Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл |
Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр баригдсанаар хүрэн нүүрсний үнэ цэнийг өсгөж, Монгол улсын эдийн засгийн чадамжийг бэхжүүлж, Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж буй агаарын болон хөрсний бохирдлын асуудлыг шийдэж, түлшний импортыг бууруулна. Уг төсөл нь орон нутгийн оршин суугчдыг ажлын байраар хангаж, дэд бүтцийг сайжруулж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжинэ. Үйлдвэр улсад ихээхэн хэмжээний татварыг төлж төвийн болон орон нутгийн захиргаанд шууд болон шууд бус эдийн засгийн нөлөө үзүүлнэ. АНУ-ын Саймон Фразер Их сургуулийн эрдэмтэн Риан Аллены хийсэн судалгаагаар УБ хотын оршин суугчдын 10 нас баралтын 1 нь агаарын бохирдлоос үүдэлтэйг нотолсон. Өвлийн улиралд МУ, Олон улсын агаарын чанарын стандартын хэм хэмжээнээс 4-14 дахин ихэсдэг байна. Монголын АЧС-ын зөвшөөрөгдөх хэм хэмжээнд хүрэхийн тулд УБ хотын агаарын бохирдлыг 80% бууруулах шаардлагатай.
Гэр хороолол-52% Автомашин-20% Нам даралтын зуух-10% Дулааны цахилгаан станц-6% Бусад-12% УБ хотын захын хорооллуудын түлшний хэрэглээг Нийлэг байгалийн хийгээр орлуулснаар нүүрсний үнэ цэнийг өсгөж, Монгол улсын эдийн засгийн чадамжийг бэхжүүлж, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж буй агаарын болон хөрсний бохирдлын асуудлыг шийдэж, түлшний импортыг бууруулна. Түлшний хэрэглээний багтаамж, байгалийн хийн хэрэгцээг дараах сегментүүдэд ангилж зорилтот хэрэглэгчийг тодорхойлвол:
|
Хэрэгжүүлэх хугацаа |
2018-2022 |
Төслийн явц |
|
Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө |
ННБХҮҮБ Төслийг хэрэгжүүлэр ерөнхий төлөвлөгөө
|
Хууль эрх зүйн орчин |
ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ
|
Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл |
|
Санхүүжилтийн хэлбэр |
Гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж |
Шаардагдах хөрөнгө оруулалт |
2,5тэрбум ам.доллар |
Эргэн төлөгдөх хугацаа |
Барилгын ажлын дараа 8 жил |
Хөрөнгө оруулалтанд ноогдох ашиг |
ДӨН/IRR-7.86% |
Холбогдох хаяг |
|
Хэрэгжүүлэгч байгууллага: |
Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр барих төслийн нэгж |
Хариуцах хүний овог нэр албан тушаал, утас, цахим шуудан, хаяг: |
ННБХҮҮБ төсөл хэрэгжүүлэн нэгжийн захирал: Жүрмэд Овогтой Очир Утас: 99110123 /гар/ 51-263163/ажил/ Монгол Улс, Улаанбаатар 15160, Нэгдсэн үндэсний гудамж-5/1 Засгийн газрын II байр, 102 тоот |