EN MN

Хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүд

ЗЭСИЙН БАЯЖМАЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ ТӨСӨЛ

ЗЭСИЙН БАЯЖМАЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ ТӨСӨЛ

 Салбар: Уул уурхай, Хүнд үйлдвэр

                                                           Ерөнхий мэдээлэл

 Байршил

Монгол улс, Өмнөговь аймаг, Ханбогд сум

 Үйл  ажиллагааны  чиглэл,  зорилго

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Оюутолгойг түшиглэн, байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар барьж байгуулах, дотооддоо үйлдвэрлэсэн зэс, түүгээр хийсэн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно. 

 Үйлдвэрлэх  бүтээгдэхүүн,  хүчин чадал

Цэвэр зэс          -257 200  тонн/жил

Хүхрийн хүчил  -988,000  тонн/жил

Алт                     -5.88  тонн/жил

Мөнгө                 -57.0 тонн/жил

 Зах зээлийн  судалгаа,  зорилтот зах  зээл

Хятад улс гол зорилтод зах зээл,
Хүхрийн хүчил болон хүхрийн зах зээлийн судалгааг 2017 онд хийж гүйцэтгэсэн.

 Хэрэгжүүлэх  хугацаа

2017-2021

 Төслийн явц

• Ажлын хэсгийг 2 удаа хуралдуулсан, эхний хуралдаанаар ажлын хэсгийн гишүүдэд “Зэсийн баяжмал боловсруулах “үйлдвэрийн талаар танилцуулсан. 2017-02-06 өдрийн хуралдаанаас Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн байршил, ус хангамжийн асуудал,төрийн эзэмшлийн хувь хэмжээний талаар дүгнэлт гарган УУХҮЯ-ны сайд Ц.Дашдоржид ЗГ-ын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг уламжилсан дүгнэлт гаргасан.

• Төслийн нэгжийн бүтцийг 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах, 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг гарган Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан хэрэгжүүлж байна.

• Эрчим хүчний яам, БОАЖЯам, Зам тээвэр хөгжлийн яам, Хууль зүйн яам, болон бусад холбогдох яамдаас санал авсан.

• 2017 оны 3 дугаар сарын 15 өдрийн ЗГ-ын хуралдаанд “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих “ ажлын хэсгийн дүгнэлтийг  танилцуулан энэ ажлыг эрчимжүүлэх тухай ЗГ-ын тогтоол гаргуулсан.

• Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих ажлыг эрчимжүүлэх тухай 10 зүйл заалт бүхий ажлын төлөвлөгөөг УУХҮ-ийн сайдаар  батлуулсан.

• Оюутолгой уулын баяжуулах үйлдвэрийн ойролцоо ирээдүйд байгуулагдах “зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн салбар төмөр замыг “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаас салаалах техникийн нөхцөлийн боломжийг судлах дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдан ажилласан.

• 2017 оны 05 дугаар сарын 08 өдөр говийн бүсэд баригдаж байгаа уул уурхайн үйлдвэрийн усан хангамжийн асуудлаар эрдэмтэн судлаачид болон говийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд Оюутолгой, Энержиресоурс,  Эрдэнэс тавантолгой оролцуулж БОАЖЯ дээр хэлэлцүүлэг хийж зөвлөмж  гаргасан Санамж бичгийн төслийг боловсруулан УУХҮЯ-ны хуулийн хэлтэст хүргүүлсэн.

• Оюутолгой ХХК-ын удирдлагатай ажлын уулзалт хийж эхний удаа төмөр замын асуудлаар санал солилцсон Оюутолгой энэ асуудлаар бичгээр хариу ирүүлсэн.

• АМГТГ-аас Оюутолгойн ойролцоо лицензтэй талбайн судалгаа гаргасан, Өмнөговь аймгийн засаг даргад албан тоот хүргүүлсэн.

• Хүхэрлэг хийнээс элементийн хүхэр гаргах урьдчилсан судалгааны ажлаар хамтарсан гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн италийн компаний Норилск никелд хэрэгжүүлж байгаа хүхэрлэг хийнээс элементийн хүхэр гаргах технологийн төсөлтэй танилцахаар Норильск никелд албан тоот явуулсан.

• Дэлхийн томоохон 30 гаруй зэс үйлдвэрлэгчдийн судалгаа гаргаж, тэдгээр ЗГ-ын 88 тоот тогтоолын шийдвэр болон Монгол зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих нөхцлийн талаар танилцуулга хүргүүлсэн.

• УУХҮ-ийн сайд, холбогдох мэргэжилтнүүдийг Хятад улсын Саманшигийн 1 сая тонн зэсийн баяжмал боловсруулах, мөн алт, мөнгө цэврээр ялгах үйлдвэртэй танилцуулсан.

• Бээжинд өнгөт төмөрлөгийн NFC, ENFI, CHALEICO, CHALCO, Shandon Fangyuan , Польш болон ОХУ-ын компаниудтай урьдчилсан байдлаар төсөл танилцуулах уулзалт хийсэн.

• Санхүү болон хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх асуудлаар ХХБ-ны Хөрөнгө оруулалтын компани, Голомт банкны хөрөнгө үнэлгээний төвтэй урьдчилсан байдлаар уулзаад байна. Хуулийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр Батбаяр партнерс гадаадын хуулийн зөвлөх үйлчилгээний компанитай ярилцсан.

• Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих төслийн талаар 10 минутын дүрст бичлэгт танилцуулга хийсэн.

• Дэлхийн томоохон 30 гаруй зэс үйлдвэрлэгчид албан бичгээр манай зэс хайлах төсөлд оролцох боломжийн талаар нээлттэй захиа илгээсэн. Эдгээрээс 13 компани сангууд манай төсөлд оролцох саналаа ирүүлсэн. Төсөлд хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах журмыг боловсруулан Сангийн яам, Үндэсний хөгжлийн газарт хүргүүлж санал авсан мөн УУХҮЯ-ны хуулийн хэлтэст  яамны сайдаар батлуулахаар хүргүүлсэн  байгаа.

• Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн байршлыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах шийдвэрийг ЗГ-ын 88-тогтоолоор заасан, Оюутолгой уурхайн баяжуулах үйлдвэрийн ойролцоо газрууд лицензтэй байгаа тул тусгай хэрэгцээнд авах ЗГ-ын тогтоолын төслийг гаргах шаардлагатай байна. Энэ талаар төслийн нэгж ажиллаж байна.

• Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт ажиллах хүний нөөцийн судалгааны тайлан хийж цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулсан.

 Бизнесийн  стратеги  болон төсөл  хэрэгжүүлэх  төлөвлөгөө

-  Засгийн газрын 2017 оны 88, 232 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх УУХҮЯ, БОАЖЯ -ны хамтарсан Ажлын хэсэг байгуулах

- Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ба санхүү, хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гадаадын зөвлөхийг сонгон шалгаруулах арга хэмжээ авах

- “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт” хөрөнгө оруулагчтай хэлэцээр хийх, уулзалт зохион байгуулах ажлыг БНХАУ-ын Бээжинд, Хонг Конг улсад, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио, Герман, Польш, Арабын нэгдсэн улс-д хийх

- Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт, Оюутолгой төслийн ойролцоо зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих газар, байршлыг сонгох

- “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт” шаардлагатай мэргэжлийн инженер, техник мэргэжилтэн, ажилтаныг сургаж дадлагажуулах мастер төлөвлөгөө боловсруулах

-  Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих төслийн БО-ны төлөв байдлын үнэлгээг хийлгэж, БОНБ-ын ерөнхий үнэлгээнд материал бүрдүүлж өгөх

-  Төслийн явцын талаархи мэдээлэл, хэлэлцүүлэг, танилцуулгыг УУХҮЯ-ны удирдлага болон ЗГ-ын холбогдох албан тушаалтанд танилцуулж байх

-  Оюутолгой ХХК-тай зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих, байршлыг сонгох асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах

-  Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар ислийг саармагжуулах судалгаа, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран гүйцэтгэх

-  Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих төслийн БО-ны төлөв байдлын үнэлгээг хийлгэж, БОНБ-ын ерөнхий үнэлгээнд материал бүрдүүлж өгөх

 Хууль эрх  зүйн орчин

1. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Төслийн нэгж байгуулах тухай” 107 дугаар тогтоолоор “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих” төслийн нэгж байгуулагдсан.

2. Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 114 дүгээр захирамж гарсан.

3. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Төслийн нэгж байгуулах тухай” А/71 дугаар тушаалаар тус төслийн нэгжийн захирлаар Ц.Даваацэрэнг томилсон.

4. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” 88 дугаар тогтоол гарсан.

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

 Санхүүжилтийн  хэлбэр 

 Гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч татах

 Шаардагдах  хөрөнгө  оруулалт

1,5-2,1 тэрбум.ам доллар

 Эргэн төлөгдөх  хугацаа

13,1 жил

 Хөрөнгө  оруулалтад  ноогдох ашиг

139,18 сая$.жил

Холбогдох хаяг

 Хэрэгжүүлэгч  байгууллага:

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих төслийн нэгж

 Хариуцах хүний овог нэр албан тушаал, утас, цахим шуудан, хаяг:

Цэрэвсамба Даваацэрэн төслийн нэгжийн захирал

Ажил: +51 262981 Гар утас: +976 94111111

и-мэйл: davaatseren@mmhi.gov.mn

Монгол Улс Улаанбаатар-15160 Нэгдсэн Үндэсний гудамж-5/1 Засгийн газрын II байр, өрөө 108, 109