EN MN

Хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүд

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ ТӨСӨЛ

ТӨСЛИЙН НЭР: ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ ТӨСӨЛ

 Салбар: Хүнд үйлдвэрлэл, нефть-хими

                                                           Ерөнхий мэдээлэл

 Байршил

Дорноговь аймаг, Алтанширээ сумын нутаг дэвсгэр

 Үйл ажиллагааны чиглэл,  зорилго

Дотоодын түүхий эдийг түшиглэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулах бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл 2 дахин тус тус нэмэгдэнэ. Үйлдвэрийг дагаж  30-аад нэр төрлийн /будаг, автомашины дугуй, резинен эдлэл, хуванцар эдэлэлийн, үнэртэн гоо сайхан, эмийн г.м/ нефть-химийн үйлдвэрийг байгуулах нөхцөл бүрдэх юм.

 Үйлдвэрлэх  бүтээгдэхүүн, хүчин  чадал

Жилд 1.5 сая түүхий тос боловсруулж евро-4,5 стандартын шаардлага хангасан автобензин, дизель түлш, онгоцны түлш, ахуйн болон автотээврийн шингэрүүлсэн шатдаг хий, парафин вакс, полипропелин зэрэг дагалдах нефть-химийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ.

 Зах зээлийн судалгаа,  зорилтот зах зээл

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд жил бүр 1-1.1 сая тонн шатахуун импортолж, үүнд 1 тэрбум гаруй ам.долларыг зарцуулж байна. Сүүлийн 4 жилийн дунджаас харахад газрын тосны бүтээгдэхүүний импорт 8-10 хувийн өсөлттэй байна.  Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 2020 онд 1.3-1.5 сая тонн, 2025 онд 1.5-1.8 сая тонн болж өсөх төлөвтэй байна.

Мөн Монгол Улсын газрын тосны нөөц, олборлолтын түвшин нь үйлдвэр байгуулах хэмжээнд очсон байгаагаас гадна жил бүр 1-1.2 сая тонн түүхий тосыг экспортолж байна. Олборлолтын хэмжээг 2020 он гэхэд 1.6 сая тонн болгож нэмэгдүүлж, 2040 он хүртэл олборлолтыг энэ түвшинд барихаар төлөвлөж  байна.

Иймд үндэсний хэмжээний томоохон төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүнийг 100% дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой юм.

 Хэрэгжүүлэх хугацаа

2018-2022 он

 Төслийн явц

Төслийн Урьдчилсан ТЭЗҮ 2016 онд хийгдсэн, Нарийвчилсан ТЭЗҮ 2018 оны 2 дугаар улиралд багтаан хүлээн авна.  Нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй компанийн туслан гүйцэтгэгцээр ажиллаж буй "Престиж Инженеринг" ХХК үйлдвэрийн байршил, дамжуулах хоолойн трассын төлөвлөлттэй холбоотой байрзүй, геодези, инженер-геологи, усны судалгааны ажлуудыг орон нутагт 2017 оны 11 дүгээр сараас эхлэн хийж гүйцэтгэж байна.

Үйлдвэрээс гарах бэлэн бүтээгдэхүүнийг гол зах зээлд нийлүүлэх дэд бүтэц, газрын тосны ордуудын байршил, түүхий тос дамжуулах хоолой тавих газарзүйн байршил, улс орны хөгжлийн бодлого зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзэж боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулж, үйлдвэрийн газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэв.

 

 Бизнесийн стратеги болон  төсөл хэрэгжүүлэх  төлөвлөгөө

  • Төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г хүлээн авах;
  • Төслийн менежментийн компанийг сонгон шалгаруулах /PMC/;
  • Үйлдвэрийн инженер-техникийн зураг төслийг боловсруулах;
  • Үйлдвэр байгуулах талбайн бэлтгэл ажлыг эхлүүлэх;
  • Үйлдвэрийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тусгай зориулалтын барилгын материалыг импортлох;
  • Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт, барилгын ажлыг эхлүүлэх;
  • Түүхий тос дамжуулах хоолойн газар шорооны ажлыг хийж гүйцэтгэх;
  • Түүхий тос дамжуулах хоолой болон өргөх станцуудыг суурилуулж угсрах ажлыг хийж гүйцэтгэх;
  • Үйлдвэрийг ашиглалтад оруулах.

 Хууль эрх зүйн орчин

- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 14/06 тоот зөвлөмж;

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.70-д “Газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” зорилт”;

-Засгийн газрын 2017 оны 2-р сарын 17-ны өдрийн “Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн тухай” 59 дүгээр тогтоолоор Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн;

-Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ЗГ-ын 3-р сарын 20-ны өдрийн 92 дугаар тогтоол батлагдан “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит компани байгуулах шийдвэр гаргасан;

-ТӨБЗГ-ын 2017 оны 4-р сарын 4-ний өдрийн 108 дугаар тогтоолоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хариуцлагатай хязгаарлагдмал компанийг байгуулаад байна;

-Монгол Улсын Засгийн газарт БНЭУ-ын Экспорт-Импорт банкаар дамжуулан олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн зориулалтыг "Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл"-ийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг Монгол Улсын Их хурлаар 2017 оны 05 дугаар сарын 31 өдөр хэлэлцүүлсэн бөгөөд УИХ-аар соёрхон баталсан.

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

 Санхүүжилтийн хэлбэр

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас олгож буй 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжинэ.

 Шаардагдах хөрөнгө  оруулалт

1 тэрбум ам.доллар

 Эргэн төлөгдөх хугацаа

8 жил

 Хөрөнгө оруулалтанд  ноогдох ашиг

17 %

Холбогдох хаяг

 Хэрэгжүүлэгч  байгууллага:

УУХҮЯ, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК

 Хариуцах хүний овог нэр албан тушаал, утас, цахим шуудан, хаяг:

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнноров.

Утас: 88097340

И-мэйл хаяг: tserennorov.d@mongolrefinery.mn