EN MN

Хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүд

“НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК”

ТӨСЛИЙН НЭР:

 “НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК”

 Салбар: Аж үйлдвэрлэл

Ерөнхий мэдээлэл

 Байршил

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 3-р хороо, "Морь барьдаг" гэх газарт байршина.

 Үйл ажиллагааны чиглэл,  зорилго

Монгол улсын барилгын материал үйлдвэрлэлийн салбарын хөгжилд өндөр хувь нэмэр оруулахуйц олон улсын жишигт нийцсэн, нийгэм, эдийн засаг, байгаль орчны зохистой харьцааг хангасан үлгэр жишээ Үйлдвэрлэл, технологи, худалдаа, үйлчилгээний цогцолбор болно.

 Үйлдвэрлэх  бүтээгдэхүүн, хүчин  чадал

Монгол улсад хэрэглэгдэж буй өргөн хэрэглээний барилгын материалуудыг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэх хүчин чадал бүхий 40-50 үйлдвэр, чанарын баталгаа олгох лаборатори шинжилгээ, судалгааны төв, тээвэр ложистикийн төв, худалдаа үйлчилгээний бөөний төв болон дэд бүтэц бүрэн шийдвэрлэгдсэн цогцолбор болно.

 Зах зээлийн судалгаа,  зорилтот зах зээл

Парк бүрэн ашиглалтанд орсноор Монгол улсын барилгын материалын үйлдвэрлэл 1,78 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин өсөхөөс гадна барилгын материалын 70%-ийг дотооддоо үйлдвэрлэх нөхцөл бүрдэнэ.

 Хэрэгжүүлэх хугацаа

2016-2020 он

 Төслийн явц

ТЭЗҮ, ХЕТ, Усны нөөц тогтоох гидрогеологийн ажил, бүтээн байгуулалтын үеийн цахилгаан хангамж 630кВт-ын дэд өртөө, 2км сайжруулсан шороон зам, 8,96л/сек ундаргатай 2 гүний худаг, 660м2 оффисийн барилга, 9 дэд бүтцийн ажлын зураг төсөв, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ.

 Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх  төлөвлөгөө

2018 онд – дэд бүтцийн бэлтгэл ажил, 10 үйлдвэр ашиглалтанд орон 300 ажлын байр бий болно.

2019 онд – Олон нийтийн барилга байгууламжийн зураг төсөв боловсруулна, дэд бүтцийн ажлууд бүрэн дуусч 25 үйлдвэр ашиглалтанд орон 1000 ажлын байр бий болно.

2020 онд – 40 үйлдвэр ашиглалтанд орж 1500 ажлын байр бий болон парк бүрэн ашиглалтанд орно.

 Хууль эрх зүйн орчин

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хууль болон бусад хуулиуд.

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

 Санхүүжилтийн хэлбэр

Улс, Нийслэлийн төсөв, гадаад дотоодын зээл, тусламж, Концессын гэрээ

 Шаардагдах хөрөнгө  оруулалт

Үйлдвэрүүдийн барилга, байгууламж 42,3 тэрбум төгрөг /хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт/

Олон нийт, үйлчилгээний барилга, байгууламж – 41,564 тэрбум төгрөг

Замын сүлжээ, ногоон байгууламж, дэд бүтцийн хангамж – 142.2 тэрбум төгрөг

Нийт хөрөнгө оруулалт – 226.077 тэрбум төгрөг

 Эргэн төлөгдөх хугацаа

Үйлдвэрүүд – 0,66-3,57 жил

Дэд бүтэц, олон нийтийн барилга байгууламж – 6-8,6 жил

 Хөрөнгө оруулалтанд  ноогдох ашиг

-

Холбогдох хаяг

 Хэрэгжүүлэгч  байгууллага:

“Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ

 Хариуцах хүний овог, нэр, албан тушаал, утас,  цахим шуудан, хаяг:

Сосорын Батжаргал, “НБМҮТП" ОНӨТҮГ-ын дарга, 94945065,  75751001, park@nad.gov.mn, batja_s@yahoo.com