EN MN

Хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүд

ЭКО ЯАРМАГ-1

ЭКО ЯАРМАГ-1

 Салбар: Барилга, хот байгуулалт

Ерөнхий мэдээлэл

 Байршил

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, 8-р хэсэг

 Үйл ажиллагааны чиглэл,  зорилго

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл

 Үйлдвэрлэх бүтээгдэхүүн,  хүчин чадал

  • 1,800 айлын орон сууц;
  • 280 хүүхдийн цэцэрлэг;
  • 600 хүүхдийн сургуулийн өргөтгөл;
  • 9,600 м.кв худалдаа үйлчилгээний барилга;
  • 337 машины гараж;
  • 300 машины ил зогсоол;
  • Амралт зугаалгын талбай, ногоон байгууламж;
  • Спортын 6 төрлийн талбай.

 Зах зээлийн судалгаа,  зорилтот зах зээл

Бага болон дунд орлоготой айл өрх, гэр хорооллын айл өрх, зорилтот бүлгийн айл өрх (залуу гэр бүл, төрийн албан хаагч, өрх толгойлсон эцэг эх, 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байгалийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон айл өрх)

 Хэрэгжүүлэх хугацаа

2018-2020 он

 Төслийн явц

  • Төслийн судалгаа хийгдсэн;
  • Төсөл боловсруулагдсан;
  • Төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байна;
  • Газар, үл хөдлөхийн үнэлгээ хийлгүүлсэн;
  • ТЭЗҮ хийлгүүлсэн;
  • Байгаль орчны үнэлгээ хийлгүүлэн;
  • Төслийн байршлын нэгж талбартай зөвшилцөж байна (газар чөлөөлөлт 91%);
  • Нэгж талбарын газар чөлөөлөх гэрээ хийсэн;
  • Ерөнхий төлөвлөгөөний иж бүрэн зураг төсөл хийж батлуулсан;
  • Техникийн нөхцөл авсан;
  • Ажлын зураг хийгдсэн;

 Бизнесийн стратеги болон  төсөл хэрэгжүүлэх  төлөвлөгөө

  • Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах зорилгоор гэр хорооллын газрыг зохион байгуулах, төлөвлөх, барилгажуулах;
  • Айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон, өнөөгийн стандартад нийцэхүйц сүүлийн үеийн технологи бүхий шийдэлтэй тохилог орон сууцаар хангах;
  • Зам, талбай, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, амралт зугаалгын цэг, худалдаа үйлчилгээний төв бүхий дэд бүтэц, нийгмийн халамжийн газруудтай цогц шийдэл бүхий иж бүрэн хороолол барьж байгуулах;
  • Хотын агаар болон хөрсний бохирдлын хувийг багасгах;
  • Яармаг хавийн тоосжилтын хэмжээг бууруулах;
  • Эрүүл аж төрөх орчин нөхцлийг сайжруулах;
  • Гэр хорооллын орон зайг ашиглах, дахин төлөвлөх, хүн амын эмх цэгцтэй төлөвлөлт бүхий суурьшлыг үүсгэх;
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зөв жишгийг бий болгох, сурталчлах ажлуудыг төслийн хүрээнд хэрэгжүүлэх.

 Хууль эрх зүйн орчин

  • Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуралдааны 23 тоот тогтоолоор баталсан “Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”;
  • Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 248 тоот тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр;
  • Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 303 тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр”;
  • Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны 2011 оны 3 дугаар сарын 15, 4 дүгээр сарын 5, 26, 5 дугаар сарын хурлын шийдвэрүүд;
  • “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 36 тоот тогтоол;
  • “Шинэ бүтээн байгуулалт”дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай Монгол Улсын Засгийн газрын 2010.12.29-ний өдрийн 343 тоот тогтоол.

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

 Санхүүжилтийн хэлбэр

Хөнгөлттэй зээл

 Шаардагдах хөрөнгө оруулалт

71,728,088 ам. доллар

 Эргэн төлөгдөх хугацаа

Төсөл хэрэгжиж дууссанаас хойш 2 жилийн дотор

 Хөрөнгө оруулалтад ноогдох ашиг

15%

Холбогдох хаяг

 Хэрэгжүүлэгч байгууллага

“Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨҮГ

 Хариуцах хүний овог нэр, албан  тушаал, утас, цахим шуудан, хаяг

Төслийн удирдагч: Ч.Батзул

Утас: 976-99032463

Цахим шуудан: batzul@tosk.gov.mn

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу 53-3