EN MN

Хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүд

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨЖ, АШИГЛАХ ТӨСӨЛ

ТӨСЛИЙН НЭР:

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨЖ, АШИГЛАХ ТӨСӨЛ

 Салбар: Харилцаа холбооны салбар

Ерөнхий мэдээлэл

 Байршил

 Техникийн нөхцөл хангасан 2 байршлыг урьдчилсан  байдлаар тодорхойлж хэмжилт хийсэн.

 Үйл ажиллагааны чиглэл,  зорилго

 Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул хөөргөж,  ашиглах

 Үйлдвэрлэх бүтээгдэхүүн,  хүчин чадал

Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх геостационарын хиймэл дагуул,

Төслийн хүчин чадал: 15 жил

Төлөвлөж буй ашиглалтын хүчин чадал: 1,5-2 ГГц

      1 дэх жил ___________ хэмжих нэгж

      2 дах жил ___________ хэмжих нэгж

      3 дах жил ___________ хэмжих нэгж

      4 дэх жил ___________ хэмжих нэгж

 Зах зээлийн судалгаа,  зорилтот зах зээл

Монгол орны нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан харилцаа холбооны сүлжээ үүсгэх боломжтой үндсэн технологи нь харилцаа холбооны хиймэл дагуулын систем юм. Хиймэл дагуулын түрээсэлж буй зурвасын өргөн ойрын 15 жилийн хугацаанд манай улсын хэрэглээ 1,1 ГГц болж өсөх хандлагатай. Одоогийн байдлаар манай улсын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч компаниуд гадны хиймэл дагуулын зурвасын түрээсэнд жилдээ 10 гаран сая ам.дол төлж байна. Энэ байдлаар түрээслэн ажиллана гэвэл ойрын 15 жилийн байдлаар нийт 150 сая ам.доллар төлөх төлөв харагдаж байна.

 Хэрэгжүүлэх хугацаа

 Нийт хугацаа: 5 жил
             Эхлэх: 2017 он
             Дуусах: 2022 он

 Төслийн явц

ТЭЗУС хийгдсэн эсэх:    Интерспутник байгууллагын боловсруулсан төсөл (2003 он), Монгол Улсын “Монголсат 1” сансрын холбооны техникийн шийдлийн төсөл (2003 он), ОХУ-ын “НПО Машиностроения” компанийн боловсруулсан төсөл (2002 он), ОУЦХБ-ын зөвлөхийн хийсэн судалгаа (2008 он) зэрэг олон судалгаанууд хийгдэж байв.
ТЭЗҮ хийгдсэн эсэх: 2011-2013 онд хийгдсэн.
Зураг, төсөвтэй эсэх:   ТЭЗҮ-ний хүрээнд суурь бүдүүвч, зураг төсөв хийгдсэн.
Бусад ямар ямар тооцоо, судалгаа хийгдсэн тухай: Төсөлд оролцох сонирхолтой гадаад улс орнуудын ирүүлсэн тооцоо, судалгаа байдаг.
Хэрэгжүүлж эхэлсэн бол ямар ажлууд хийгдэж, ямар шатандаа байгаа тухай: ОУЦХБ-д Монгол Улсад хуваарилагдсан 113.6 E геостационарын байрлалыг ашиглах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 Бизнесийн стратеги болон  төсөл хэрэгжүүлэх  төлөвлөгөө

 Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө

 Үйл ажиллагаа-1:  Сансрын холбооны үндэсний хиймэл дагуулын радио давтамжийн төлөвлөлт болон координаци хийх программ хангамж, техник хэрэгсэл нийлүүлэх, холбогдох олон улсын стандарт, зөвлөмжүүдийг нутагшуулж, мэдээллийн сан үүсгэх

Хугацаа: 2017 он

Үйл ажиллагаа-2: Үндэсний хиймэл дагуул хөөргөх сансрын оновчтой байрлалыг эзэмших, үндэсний хиймэл дагуулын радио давтамжийг олон улсын мастер бүртгэлд бүртгүүлэх

Хугацаа: 2017-2020 он

Үйл ажиллагаа-3: Хиймэл дагуулын систем бий болгох чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх ажлыг үе шаттай авч хэрэгжүүлэх

     Хугацаа: 2017-2019 он

     Үйл ажиллагаа-4: Хиймэл дагуулын хяналтын газрын станцын барилга барих

     Хугацаа: 2019-2020 он

 Хууль, эрх зүйн орчин

 Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай  хууль.

 Хөнгөлөлт, хязгаарлалт зэрэг тусгай журамд хамрагдахгүй

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

 Санхүүжилтийн хэлбэр

 Улсын төсөв болон гадны хөрөнгө оруулалт, хөнгөлттэй  зээл

 Шаардагдах хөрөнгө  оруулалт

 2. Үндэсний хиймэл дагуул хөөргөх сансрын оновчтой  байрлалыг эзэмших, үндэсний хиймэл дагуулын радио  давтамжийг олон улсын мастер бүртгэлд бүртгүүлэх     

 3. Хиймэл дагуулын систем бий болгох чиглэлээр  мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх ажлыг үе шаттай авч  хэрэгжүүлэх

 4. Хиймэл дагуулын хяналтын газрын станцын барилга  барих

 Нийт хөрөнгө оруулалт /сая төгрөг/:  25,250.00

 Эргэн төлөгдөх хугацаа

10-15 жил

 Хөрөнгө оруулалтад  ноогдох ашиг

 

Холбогдох хаяг

 Хэрэгжүүлэгч  байгууллага:

Харилцаа холбооны хиймэл дагуул үйлдвэрлэгч болон хиймэл дагуул хөөргөх үйлчилгээ үзүүлэх туршлагатай мэргэшсэн компани байна.

 Хариуцах хүний овог нэр  албан тушаал, утас,  цахим шуудан, хаяг:

ХХМТГ-ын Сансрын холбооны албаны дарга Ц.Гантөгс

Утас /ажил, гар/: 330782, 919115026

И-мэйл: gantugs@cita.gov.mn