Go to Top


Манай улс АСЕМ11 (ASEM 11 Summit) дээд түвшний хурлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, БНСУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхим болон БНСУ-ын Гадаад худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлаг (КОТРА)-аас тус тус хамтран зохион байгуулсан “Монгол Солонгос”-ын бизнес форум-д Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар уригдан “Хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

Мөн үеэр Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, БНСУ-ын Гадаад худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлаг (КОТРА)-ийн захирал ноён Ким Жэ Хонг нар Хамтын ажиллагааны санамж бичигт Улаанбаатар хотноо гарын үсэг зурлаа.

 “Солонгосын бизнесийн төлөөлөл”-үүдтэй уулзах арга хэмжээнд тус газрын “Сурталчилгаа, Зөвлөх үйлчилгээний хэлтсээс оролцож 150 гаруй бизнесийн төлөөлөлүүдтэй уулзаж хоёр улсын хөрөнгө оруулалтын орчин, өнөөгийн байдал, боломжийн талаар харилцан мэдээлэл солилцож Солонгосын бизнесийн төлөөлөлүүдийн тавьсан асуултад тус тус хариулж оролцлоо.