Go to Top


   Монгол Улсын Засгийн газар шинэчлэн байгуулагдаж, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Үндэсний хөгжлийн газрыг шинээр байгууллаа.

  Тус газрын үндсэн чиг үүргийн нэг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, хөрөнгө оруулалтыг дэмжих, татах, хамгаалах зорилтын хүрээнд хөрөнгө оруулалтын татварын болон татварын бус дэмжлэгийг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, татварын орчинг тогтворжуулах гэрчилгээ олгох замаар Үндэсний хөгжлийн газар хэрэгжүүлэхээр болж байна.

  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд төрөөс үзүүлж буй томоохон дэмжлэгийн нэг нь хуульд заасан тодорхой шалгууруудыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд Тогтворжуулах гэрчилгээ олгож, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Гаалийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /Роялти/ зэрэг татваруудыг 5-24 жилийн хугацаанд хувь, хэмжээг нь тогтвортой байлгахаар заагдсан байдаг.

  2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хөрөнгө оруулалтын зөвлөлийн дүгнэлт болон Үндэсний хөгжлийн газрын даргын тушаалаар Интернейшнл Медикал Сентер ХХК-ий 69 тэрбум төгрөгийн өртөг бүхий Интермед эмнэлэгийн төсөлд Тогтворжуулах гэрчилгээг 8 жилээр олгов.

  оруулагчдын хувьд татварын хувь, хэмжээг бууруулах, татвараас чөлөөлөх асуудлаас илүүтэйгээр татварыг тодорхой хугацаанд, ялангуяа төслийн бүтээн байгуулалт хийх үед, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаанд тогтвортой байлгах нь томоохон дэмжлэг болдог билээ.