Go to Top


2016 оны 9 дүгээр сарын 29-нд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан тус газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Г.Жаргалсайхан,  нар  Японы Иргэдийн гадаад харилцааг хөгжүүлэх нийгэмлэгийн дарга  Ито Наохито болон Японы Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийв.

Тус уулзалтаар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр Япон Улсаас дэмжлэг авах, Худалдааны өргөтгөл логистик буюу зам тээврийн салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, Япон Улстай “стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бэхжүүлэх замаар хамтран ажиллах талаар санал солилцов.

Японы Иргэдийн гадаад харилцааг хөгжүүлэх нийгэмлэг нь улс хоорондын харилцааг хөгжүүлэх, өргөжүүлэхэд  хувь нэмэр оруулах зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус, олон улсын валютын байгууллага юм.