Go to Top


ерман – Монголын бизнесийн өдрүүд Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Хоёр улсын бизнесийн өдрүүдийг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага болон Герман – Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Германд үйлдвэрлэв” сэдэвт үзэсгэлэн, форумд олон салбарын тэргүүлэх компаниуд үйл ажиллагаагаа танилцуулан илтгэл тавьж оролцож буй бөгөөд өөрсдийн үйл ажиллагаагаа үзэсгэлэнгийн талбайд танилцуулж байна.

Өнөөдрийн хурлыг Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Н.Нацагням нээж, “Эдийн засгийн  төрөлжүүлэлт ба Эдийн засгийн өсөлтийг хангах боломж, бололцоо” сэдвээр хэлэлцүүлэгт оролцов.

Бизнесийн өдрүүдэд германы талаас  60 гаруй бизнесийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид оролцож байна.