Монгол Улсыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт оны эхний есөн сард 883.7 сая ам.доллар болоод байна.

Үйл явдал

02
Арван нэг

Хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын чуулга уулзалтанд амжилттай оролцлоо

2017 оны 10 дугаар сарын 25-26 өдрүүдэд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо Хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын чуулга уулзалтыг зохион байгуулсан бөгөөд Монгол Улс “Хөрөнгө оруулалтын орчны шинэтгэлийг манлайлагчдын нийгэмлэг”-ийн үүсгэн байгуулагч гишүүн улс орноор сонгогдон урилгаар оролцлоо. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр шинэтгэл хийж буй дэлхийн 90 гаруй улс орнуудаас бодит ахиц дэвшил үзүүлж амжилт гаргасан орны нэгээр Монгол Улс тодорч дээрх нийгэмлэгийн санаачлагч гишүүн орноор сонгогдсон юм. 

06
Арав

Хөрөнгө оруулалтын дэмжлэгийн хүрээнд Монгол Улсад хоёр дахь салхин цахилгаан станц ашиглалтанд орлоо

Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн өсөлтийг дэмжих төслүүдийн нэг болох “Клин Энержи Ази” ХХК /түүний хувьцаа эзэмшигчид болох “Ньюком” ХХК болон “СофтБанк Энержи” корпораци/ нь Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг болон Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран Монгол Улсын өмнөд бүсэд 50 Мегаваттын хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажлыг төлөвлөгөөт хугацаандаа амжилттай дуусган, 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ.

Видео мэдээлэл