Go to Top

Хөдөө аж ахуй нь Монгол улсын уламжлалт салбар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг үйлдвэрлэж хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур болж байгаагийн хувьд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төвшинг тодорхойлох нэг үндэс юм.

Улсын нийт ажиллагсдын 35 орчим хувь тухайн салбарт ажиллаж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоор амьжиргааныхаа үндсэн эх булгийг бүрдүүлж байдаг. Иймд Монгол улсын төр, засаг хүнс, хөдөө аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлж, үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, бүтээмж үр ашгийг дээшлүүлэх сайжруулахад байнгын анхаарал тавьсаар ирсэн билээ.

Хөдөө аж ахуйн салбар нь хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй ба газар тариалан гэх 3 үндсэн салбаруудаас бүрдэнэ.

Салбар бүрийн танилцуулгыг доорх линкээс татаж авна уу.

                        Мал аж ахуй

                        Газар тариалан

                        Хүнсний үйлдвэрлэл