Go to Top

Хөрөнгө оруулалтыг Монгол Улсад дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
•    Хөрөнгө оруулагч дангаараа болон бусад хөрөнгө оруулагчтай хамтран аж ахуйн нэгж байгуулах;
•    Хөрөнгө оруулагч хувьцаа, өрийн бичиг, бусад төрлийн үнэт цаасыг худалдан авах;
•    Компанийг нэгтгэх, нийлүүлэх замаар хөрөнгө оруулалт хийх;
•    Концесс, бүтээгдэхүүн хуваах, маркетинг, менежментийн болон бусад гэрээ байгуулах;
•    Санхүүгийн түрээс /лизинг/-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх;
•    Хуулиар хориглоогүй бусад хөрөнгө оруулалтын хэлбэр.

Хязгаарлагдмал хариуцлагатай компани үүсгэн байгуулах:

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, компаний нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэнэ.

Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар: гэж итгэмжлэлийн үндсэн дээр төлөөллийн үйл ажиллагаа явуулах зорилготойгоор гадаадын хуулийн этгээдийн Монгол Улсад байгуулсан хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг хэлнэ. Төлөөлөгчийн газар нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашгын төлөө үйл ажиллагаа явуулж болохгүй.

Оноосон нэрийн зөвшөөрөл авах

Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн оноосон нэр нь Монгол Улсад бүртгэлтэй өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөлдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй.  Компаниа бүртгүүлэхээс өмнө Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас оноосон нэрийн баталгаажуулалтын хуудас авна. Хуулийн этгээдийн нэр нь кирилл үсгээр илэрхийлэгдсэн байна.

Баталгаажуулалтын хуудас авахад бүрдүүлэх материал:

  1. Үүсгэн байгуулагчийн иргэний цахим үнэмлэх /эх хувиар/
  2. Гадаад улсын иргэн бол тухайн иргэний гадаад паспорт /эх хувиар/
  3. Итгэмжлэлээр олгож болно. /Итгэмжлэл, тухайн иргэний үнэмлэх, гадаад иргэн бол гадаад паспорт эх хувиар байна/
  4. Тэмдэгтийн хураамж 500 төгрөг /Голомт банк 1401001101 тоот данс/

www.burtgel.gov.mn