Go to Top

Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт бүртгүүлнэ.

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулахад бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

–       УБ 03-II маягтыг бөглөх /ХЭУБ-ийн тухай хуулийн 171.1-д заасны дагуу/

УБ 03-II татаж авах

–       Оноосон нэрийн баталгаажуулалтын хуудас /эх хувь/

–       Харилцах данс нээсэн мэдэгдэх хуудас

–       Компани байгуулах тухай шийдвэрийн эх хувь /баталгаат орчуулгын хамт/

–       Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмшиж, стратегийн салбарт үйл ажиллагаа явуулах бол гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрөл /эх хувь/

–       Хоёр буюу түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ /2 хувь, баталгаат орчуулга 1 хувь/

–       Компаний дүрэм /3 хувь, баталгаат орчуулга 1 хувь/

–       Хөрөнгө оруулагч нь хувь хүн бол Монгол Улсад хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрөл, иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар

–       Хуулийн этгээд бол хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар

–       Хөрөнгө оруулалтыг нотлох баримт /Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д заасны дагуу гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 000 ам доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байна/

  • Хөрөнгө оруулалтыг мөнгөн хөрөнгөөр хийж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны дансны хуулга, банкны тодорхойлолт,
  • Хөдлөх эд хөрөнгөөр хийж байгаа бол гаалийн байгууллагын мэдүүлэг,
  • Оюуны үнэт зүйлээр хийж байгаа бол тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг /ХЭУБ-ийн тухай хуулийн 171.2.6/

–          Албан ёсны хаяг

–          Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Голомт банк 1401002649 дансанд 750,000 төгрөг/

–          Итгэмжлэл /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан албан тушаалтан бол шаардлагагүй/

Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар үүсгэн байгуулахад бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

–          УБ 03-III маягт  /ХЭУБ-ийн тухай хуулийн 172.1-д заасны дагуу/

УБ 03-III маягт  татаж авах

–          Гадаадын хуулийн этгээдийн танилцуулга, дүрмийн хуулбар

–          Гадаадын хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар

–          Төлөөлөгчийн газар байгуулах тухай эх компаний шийдвэр /эх хувиар баталгаат орчуулгын хамт/

–          Төлөөлөгчийн газрын дүрэм /3 хувь, баталгаат орчуулга 1 хувь/

–          Албан ёсны хаяг

–          Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Голомт банк 1401002649 дансанд 1,100,000 төгрөг/

–          Итгэмжлэл /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан албан тушаалтан бол шаардлагагүй/

 

Бусад шаардлагатай мэдээлэл:

–      Дараах салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн Яамнаас зөвшөөрөл авна:

  • уул уурхай;
  • банк, санхүү;
  • хэвлэл, мэдээлэл, харилцаа холбоо.

 

–      Хэрэв гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн эрхлэх цаашдын үйл ажиллагаа тусгай зөвшөөрөл шаардаж байгаа тохиолдолд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт бүртгүүлсний дараа холбогдох эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан болон авахаар хандсан тухай мэдээллээ шинэчлэн бүртгүүлэх ёстой.

–      Бүртгүүлэх материалыг бэлтгэх, компаний оноосон нэрийн зөвшөөрөл авах, банкинд данс нээлгэх болон бүртгэл хийлгэхэд ойролцоогоор 2 долоо хоногийн хугацаа шаардагдана.