Go to Top

Визийн ангилал болон виз авах журам

visa

Монгол Улсын виз нь тус улсад зорчих зорилгоосоо хамаараад 13 ангилалтай байдаг.

Визийн ангиллыг визийн хуудсан дээр “D”, “A”, “OU”, “T”, “HM”, “O”, “B”, “S”, “J”, “HG”, “SH”, “TS”, “H” гэсэн латин vсгээр тухайн гадаадын иргэн, харьяалалгvй хvний аяллын зорилгод нийцvvлэн дараахь байдлаар тэмдэглэнэ:

“T” ангиллын визийг:

  • Гадаадын хөрөнгө оруулагч,
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газарт ажиллах удирдах албан тушаалтанд олгоно.

“B” ангиллын визийг:

  • Ажил хэргийн шугамаар ирэх гадаадын иргэнд олгоно.

“HG” ангиллын визийг:

  • Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах гадаадын иргэнд паспортын төрлийг үл харгалзан олгоно.

Визийн ангилал болон виз авах журмын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын вэб сайтаас аваарай www.immigration.gov.mn.

Виз олгох байгууллага:

  • Гадаад харилцааны яам
  • Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар
  • Гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул

Дараах улсын энгийн паспорттай иргэд Монгол Улсад визгүй зорчино:

  1. Хонгконг /14 хүртэл хоног/
  2. Сингапур /14 хүртэл хоног/
  3. Филлипин /21 хүртэл хоног/
  4. Малайз /30 хүртэл хоног/
  5. Израйль /30 хүртэл хоног/
  6. Куба /30 хүртэл хоног/
  7. Лаос /30 хүртэл хоног/
  8. Тайланд /30 хүртэл хоног/
  9. Япон /30 хүртэл хоног/
  10. Турк /30 хүртэл хоног/
  11. Америкийн нэгдсэн улс /90 хүртэл хоног/
  12. Макао /90 хүртэл хоног/
  13. Казахстан /90 хүртэл хоног/
  14. Украйн /90 хүртэл хоног/ -Албан ёсны урилгатай тохиолдолд
  15. Гүрж /90 хүртэл хоног/
  16. Беларусь /90 хүртэл хоног/
  17. Киргиз /90 хүртэл хоног/
  18. ХБНГУ /30 хүртэл хоног/
  19. Канад /30 хүртэл хоног/
  20. Серби /90 хүртэл хоног/
  21. БНХАУ / албаны зориулалттай Е паспорттай иргэд 30 хүртэл хоног визгүй зорчино. Энгийн Е паспорттай иргэд виз авна/
  22. БНСУ /2 жилийн хугацаанд 4-өөс олон удаа эсвэл нийт 10-аас олон удаа Монгол улсад нэвтэрсэн бол 30 хүртэл хоног/

Дипломат, албан паспорттай иргэд харилцан визгүй зорчих орнуудын жагсаалтыг Монгол Улсын Гадаад харилцааны яамны вэб хаягаас үзнэ үү. www.mfa.gov.mn.

Монгол Улсын хилийн чанад дахь Элчид сайдын яамдууд болон Консулын газруудад виз мэдүүлэхэд дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай:

        30 хоногийн хугацаатай Жуулчны зориулалтын виз мэдүүлэхэд:

  1. 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт
  2. Жуулчны зориулалтын виз мэдүүлэх анкет, 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зургийн хамт
  3. Аялалын хөтөлбөр, буудлын захиалга болон даатгал байвал зохимжтой.

   Ажил хэргийн зорилгоор 30 болон түүнээс бага хугацааны виз мэдүүлэхэд:

  1. 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт
  2. Жуулчны бус зориулалтын виз мэдүүлэх анкет, 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зургийн хамт
  3. Урьж байгаа байгууллагын Монгол Улсын Гадаад харилцааны яамаар баталгаажуулсан урилга

Монгол Улсад 30-90 хоног зорчих болон хилийн боомтод олгох визийн зөвшөөрлийг Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газраас авна.

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын хаягыг Гадаад харилцааны яамны вэб хуудаснаас харна уу www.mfa.gov.mn.

Бүртгэл

Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар гадаадын иргэн тус улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлнэ. Албаны болон хувийн зорилгоор 30 хүртэл хоногоор ирсэн гадаадын иргэн бүртгэл хийлгэх шаардлагагүй.
Бүрдүүлэх материал:

  1. Бүртгэхийг хүссэн уригч иргэний өргөдөл, аж ахуйн нэгж, байгууллага бол албан бичиг. Уригчгүй бол гадаадын иргэний өөрийн өргөдөл
  2. Гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг, түүний хуулбар
  3. 3×4 см хэмжээтэй цээж зураг – 1 хувь
  4. Бүртгэлийн мэдүүлгийн хуудас бөглөсөн байх

–          Виз сунгах

Монгол Улсад байх визийн хугацааг 1 удаа 7-30 хүртэлх хоногоор сунгах боломжтой. Сунгалт хоорондын зай 6 сар байна.

Бүрдүүлэх материал:

  1. Уригч байгууллагын виз сунгуулахыг хүссэн  албан бичиг(компанийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг визийг сунгах үндэслэл бүхий)
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол  гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбар
  3. Бүртгэлийн анкет (1000 төгрөг)
  4. 3×4 хэмжээний 1 хувь гэрэл зураг
  5. Паспортын нүүрэн хэсэг орж ирсэн визийн хамт хуулбарлах, визгүй орж ирсэн бол штампны хуулбар

Жуулчны виз сунгалт:

  1. Сунгуулахыг хүссэн хувь хүний өргөдөл (Англи хэл дээр байж болно)
  2. Бүртгэлийн анкет
  3. 3×4 хэмжээний 1 хувь гэрэл зураг
  4. Паспортын нүүрэн хэсэг орж ирсэн визийн хамт хуулбарлах, визгүй орж ирсэн бол штампны хуулбар

–          Оршин суух зөвшөөрөл

Монгол Улсад 90 хоногоос дээш хугацаагаар байх гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах бөгөөд оршин суух зөвшөөрлийг үнэмлэх хэлбэрээр олгоно. Мөн түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааны нийлбэр тухайн жилд 180 хоногоос илүү байх тохиолдолд ирсэн зорилгодоо нийцсэн визтэй ирж оршин суух зөвшөөрөл авна.

Оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ Монгол Улсад орж ирснээс хойш 21 хоногийн дотор гаргана. Оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах тохиолдолд хугацаа дуусах өдрөөс шинэ хугацааг тоолно. Оршин суух үнэмлэхний сунгалт болон хаягийн өөрчлөлтийг тухайн үнэмлэхний ард талд нь бичилт хийнэ.

Монгол Улсад хөрөнгө оруулж буй гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авахад дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг (байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух олгох үндэслэл бүхий)
  2. Хөрөнгө оруулагчийн карт, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний эх хувийг хуулбарын хамт
  3. Тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн хуулбар
  4. Байгууллагын албаны байрны түрээсийн гэрээний хуулбар
  5. Татварын тодорхойлолт
  6. Хөрөнгө оруулсан талаарх нотолгоо
  7. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  8. 3×4 хэмжээний гэрэл зураг 2 ширхэг
  9. Паспорт, түүний хуулбарын хамт
  10. Мэдүүлгийн хуудас

Монгол Улсад оршин суух хэлбэрүүдийн талаар мэдээллийг Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын вэб хуудаснаас авна уу www.immigration.gov.mn.